НҮҮРСНИЙ СОНСГОЛ: ХАНБОГД ХЯТАДЫН МУЖ ШАХУУ ЮУ?

Aдмин / Улстөр

Удтал дуншсан нүүрс тээвэртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах нийтийн сонсголоор Хятад улсын эзэмшлийн нэр бүхий 40 компанид газар эзэмшүүлэх эрх олгосон гэх засаг дарга Х.Нэхийтийн асуудал хурцаар хөндөгдөх сэдвийн нэг болоод байна.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, журмуудад гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг зөвхөн дуудлага худалдаагаар ашиглуулахыг заасан байдаг. Гэтэл Өмнөговь аймаг, Ханбогд сумын удирдлагууд Үндсэн хууль, Газрын тухай хуулийг зөрчиж, гадаадын ААН-үүдэд газар эзэмшүүлсэн байна.

Харин энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2022 оны хавар “Говь чинь тэр чигээрээ л Хятад иргэдийн нэр дээр байгаа лиценз шүү дээ. Энийгээ алдсан. Энийг хүртэл нууцалсан” гэсэн үг амнаасаа унагаж байв. Гэтэл тухайн үедээ хууль хяналтын байгууллагаа уг асуудлыг шалгах нь байтугай зарим УИХ-ын гишүүд” Баттулга бол нүүрсний хулгайн автор гэж мэдэгдэж байв.”

Ийнхүү асуудал ар араасаа тодорхой болж эхэллээ. Өөрөөр хэлбэл Тусгаар Монгол Улсын газар нутагт хаанахын ямар ашиг сонирхол байгаа, тэдгээрийг хэн хэрхэн яаж хууль бусаар гадаадын иргэдэд эзэмшүүлдэг процесс ч ийнхүү тодорхой болж байна. Хэдий нам, үзэл бодлоороо талцдаг Монгол Улсын ҮАБ, нийтлэг эрх ашигт нэгдсэн нэг байр суурьтай байх түүхэн үүрэг хэн хэнд нь бий.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.70] 2023-12-06 16:11:22

Монгол улсын хөрс нь үржил шимгүй, цаг агаар нь хүйтэн, мөн ард түмэн нь үгээгүй ядуу учраас гадаадынхан Монгол улсыг хэзээ ч эзлэхгүй.

Зочин [202.126.88.230] 2023-12-06 18:04:12

Хол очиж хянга маж. Чам шиг мал бичиг үсэг сурсан нь ганц олууштай тал юм даа

Зочин [66.181.190.70] 2023-12-06 16:11:20

Монгол улсын хөрс нь үржил шимгүй, цаг агаар нь хүйтэн, мөн ард түмэн нь үгээгүй ядуу учраас гадаадынхан Монгол улсыг хэзээ ч эзлэхгүй.

иргэн [139.5.217.250] 2023-12-06 15:01:00

тэр Хүрэлсүх гэх этгээд энэ асуудлыг хариуцаж байгаа Үүргээрээ эрх мэдлээрээ Тэр этгээдээс хариулага нэх Элдэв хурал хайж иргэдийн мөнгийг үрж явахаар улс орны аюулгүй байдал тусгаар тогтнолын асуудал яригдаж байгаад эс үйлдэл хийвэл улсааасаа урвасан гэмтхэрэгттатах ёстой

У. Ням [202.131.233.11] 2023-12-06 14:43:52

эх орны минь сөөм ч газрыг бурхан гүйсан ч бүү өг гэдэг байхаа, энэ үнэн бол шууд Ц... дээр байхаа

зочин [103.57.93.244] 2023-12-06 10:31:35

Том тавантолгойн 2016-2023 оны их хулгайг нэг ч ярьсангүй

mongol [103.57.94.119] 2023-12-06 09:50:07

НЭХИЙТ ГЭХ ТЭНЭГИЙГ БАРЬЖ ҮОРОНД ХИЙ ШОНД ХАТАА ЭСВЭЛ ТЭР ХЯТАНД РУУ НЬ ЦӨЛ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.