Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадын иргэн, ААН-д газар олгосныг онцгой анхаарч, шуурхай шалгах чиглэл өгөв

Aдмин / Улстөр

ҮАБЗ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамт өчигдөр хуралдаж, Өмнөговь аймагт үүссэн газрын асуудлыг хэлэлцжээ. Улмаар өнөөдөр Засгийн газарт чиглэл өглөө.

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "Ерөнхийлөгчийн бодлогын гол цөмд үндсэн гурван асуудал бий.

Тэдгээр нь

  1. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал
  2. Үндэсний аюулгүй байдал
  3. Ард түмний үндэсний эв нэгдэл юм.

Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай баримт ил болсон. Ерөнхийлөгч үүнд онцгой анхаарч байгаа бөгөөд хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх учиртай байгууллагуудыг яаралтай ажиллуулж, гарсан үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх ёстой гэж үзэж байна. Энэ дагуу Засгийн газарт чиглэл өглөө" гэв.

Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь тодорхой хугацаатай байдаг. Үүнд Ерөнхийлөгч хугацаа зааж, хөндлөнгөөс оролцох боломж байхгүй юм. Иймд нэн яаралтайгаар хэрэгжүүлэхийг чиглэл болгож байгаа юм байна.

Өмнөговь аймагт гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн асуудлын талаар тодруулбал нүүрсний асуудлаарх сонсголын үеэр шинжээчийн дүгнэлтээр 2020-2022 оны нийт газар олголтод гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээд 457.3 га газар эзэмших эрх олгосон. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4,100 га газар эзэмших эрх олгосон гэдэг нь ил болсон билээ.


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.228] 2023-12-09 04:54:20

Мал махаа хужаад мэдүүлсэн улайдаггүй Улаан болон хамтрагчдыг нь шалгаач. Хамаатан чинь гарч ирэх гээд байна уу?

мм [202.179.21.192] 2023-12-08 11:19:55

чиглэл нтр гэж дэмийрээд байлгүй үүрэг даалгавар өг. эрх мэдэл, чадал ,сэтгэл чинь хүрэхгүй бол зайл. АСУУДЛЫГ ӨӨРӨӨСӨӨ ХОЛДУУЛДАГ НЭГ ҮГТЭЙ БОЛЧИХСОН.

Зочин [103.11.192.46] 2023-12-08 11:14:42

Худлаа лоозогнож үүрэг өгсөн ац. Ямар ч дээрдсэн юм алга дда. Гадаад оронд аялж, албан айлчлал хийж явахдаа улсаа яаж хөгжүүлэх ү гэж ер нь боддог бол уу энэ дда. Өмнөөс нь ичиж үхэхийн лалрууд

ЗОЧИН [59.153.114.228] 2023-12-07 20:10:33

ЭНЭ БОЛ МАН-ын ДЭЭР ДООРХ ЭРХ БАРИГЧДЫН НЭЛ ХУЛГАЙ, АВИЛГААР ЭХ ОРНЫХОО ГАЗРЫГ ГАДААДЫНХАНД ЗАРЖ БУЙ ЭРҮҮГИЙН ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ. ОРОЛЦОГСДЫГ ХУУЛИЙН ХАМГИЙН ХАТУУ ЯЛААР ШИЙТГЭ.

Зочин [202.21.107.132] 2023-12-07 19:07:18

Аймгуудын дарга нар газар зарах эрхийг цуцалж газраа шилэн болгож малаа тоолодог шиг жил бүр газар нутгаа тоолж байх хэрэгтэй Үндсэн хуулийн 6.2 заалтыг өөрчилж газар нутаг уул уурхай бол ард түмний эрх ашгийн төлөө төрөөс хэдхэн тоогоор ашигладөг болох хэрэгтэй

Зочин [202.21.107.132] 2023-12-07 18:59:04

Палестин олон улсын бирж дээр газар нутгаа зарахад нь Израйл маш их газар худалдаж авснаас болж энэ 2 улсын хооронд газар нутгийн дайн болж байна.Манайхыг Хятадууд их авч байна.Удахгүй Хятадтай газар нутгийн маргаан үүсэх нь баына.Газар нутаг бол тусгаар тогтнолын баталгаа шүү.ГАЗАР НУТГАА ГАДААДЫН ИРГЭНД ЗАРАХЫГ ХУУЛИАРАА ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ Харин 10 жилээс илүү түрээсэлж болохгүй.Гадаад нөхөртэй иргэнд газар бүү эзэмшүүлээч

Зочин [103.212.119.90] 2023-12-07 17:16:38

Хүрэлсүх гуай таньд бүх чадал бий шүү, жүжиглэлгүй шиг ажиллаач дээ. Танай намын мөнгөөр бүгдийг шийдддэг хэдэн хулгайч нарт чинь наад ахмадууд чинь бас юм хэлж чадахгүй болж уу????!!!!

МОНГОЛ ХҮН [103.212.119.78] 2023-12-07 16:06:03

МОНГОЛ ГАЗАР ШОРООГ ЗАРСАН БОЛ ЦААЗ БАЙТУГАЙ ЯЛТАЙ. ГАЗАР ДООРХИ БАЯЛГИЙГ ХУЛГАЙЛЖ БУЙ ТӨРИЙН ДЭЭД ЭРХ БАРИГЧ БҮЛЭГЛЭЛ МӨН АДИЛ БАЙХ ЁСТОЙ

Зочин [66.181.181.147] 2023-12-07 15:58:57

Хууль мэлэхгү тэнэгүүд аханыогдод байдаг вм биш үү

Зочин [66.181.169.116] 2023-12-07 15:51:42

БУУРАЛ ӨВӨГДИЙН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ ГЭСЭН ӨВӨГДИЙН ЗАХИАСЫГ ЯАГААД ҮЛ ОЙШООДОГ ХАР ЛАЛРУУД ВЭ? ХАТУУ ЦЭЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ ЦААЗАЛСАН Ч ЯАДГИЙН

Зочин [82.144.201.2] 2023-12-07 15:13:08

ХҮРЭЛСҮХ ЧИ ЕРӨНХИЙЛӨГЧ ЮМ БОЛ БИЕЭРЭЭ ГАРЧ ИРЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ГАЗРЫН ТАЛААР МЭДЭГДЭЛ ХИЙЖ, ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭГ АВАХУУЛ, ЭНЭ БОЛ ТАНЫ ЭРХ МЭДЭЛ, ҮҮРЭГ ДААЛГАВАР ШҮҮ.!!!!

Зочин [202.126.90.157] 2023-12-07 16:54:57

Тийм эрх мэдэл байдаггүй байгаа шүү чиглэл өгөх л үүрэгтэй

Би [43.228.131.50] 2023-12-07 12:40:57

эх орны газар шороог бол харийн хүнд эзэмшүүлэх бол гэмт хэрэг энэ тухайд бол харуу байхаас өөр сонголт байхгүй эх орны минь бүрэн бүтэн байдалд хор хүрэгсэн байна.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.