УИХ: Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг эцэслэн батлав

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Дэгийн тухай хуульд зааснаар долоо хоногийн Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батална гэж заасан.Мөн Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн баталж санал хураалт явуулж болно гэж заасан" хэмээв.

Ийнхүү санал хураалт явуулж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 88.6 хувийн саналаар эцэслэн баталлаа. Мөн дагаж өөрчлөлт оруулсан Зөрчлийн тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын 8 дахь хэсгийг "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана.

Хүн, хуулийн этгээд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг энэ хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх. эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлана.” гэж өөрчлөн найруулах, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дахь заалтын 21.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Мөрдөн шалгах" гэсний өмнө “Шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч," гэж нэмсэн байдаг.


Сэтгэгдэл

ЗОЧИН [59.153.114.228] 2023-12-07 19:49:34

МАН-ын ЭРХ БАРЬСАН 100 ЖИЛИЙН ТҮҮХЭНД МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭХ ОРОНДОО САЙХАН АМЬДРАХ УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН, ТЭРЧ БАЙТУГАЙ ХҮНИЙ ЗАЯАГДМАЛ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ЭДЛЭХГҮЙ, БҮР ӨМЧӨӨ ХУРААЛГАХ ХҮРТЭЛ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ ХЯЗГААРЛАЛТАНД ОРЖ, КОММУНИЗМЫН ХИЙ ҮЗЭГДЛИЙГ МӨРӨӨДӨГЧ ХААЛТТАЙ СОЦИАЛИСТ БУРАНГУЙ СИТЕМРҮҮГЭЭ ЭРГЭЛТ БУЦАЛГҮЙ ОРЛОО ДОО. ӨВӨГ ДЭЭДСИЙН МААНЬ 2 МЯНГАН ЖИЛИЙН ТЭРТЭЭГЭЭС ЭДҮГЭЭ ХҮРТЭЛ УЛАМЖЛУУЛАН ҮЛДЭЭСЭН ДАЛАЙ ШИГ БАЯН САЙХАН ЭХ ОРОНД ТӨРСӨН ЭНЭХЭН ҮЕИЙН ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БИД ЭНЭ НАМЫН ГАЙГААР ЭНЭ ДЭЛХИЙН ХҮМҮҮН ТӨРӨЛХТНИЙ ХАМГИЙН АДГИЙН ДОРОЙ АМЬДРАЛТАЙ НАСАА ЭЛЭЭХ ХУВЬ ЗАЯАТАЙ БАЙЖ ДЭЭ БИД. ЭНЭ САЙХАН ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙГ МААНЬ ЦӨЛМӨЖ ИЙМ БОЛГОСОН МАН-ын ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ, АВИЛГАЧ МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ДАРАНГУЙЛЛААС ЧӨЛӨӨЛЖ, ЭХ ОРНОО АВРАХГҮЙ БОЛ ГАЗАР НУТАГ МААНЬ Ч МӨД ХҮНИЙХ БОЛЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БИД ХҮНИЙ НУТАГТ БООЛЧЛОГДОН АМЬДРАХ ХУВЬ ЗАЯА АЙСУЙ. ЯАХЫГ МӨД АРД ТҮМЭН МЭДТҮГЭЙ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.