ЭТТ захирал асан Б.Ганхуягийг нүүрсний сонсголд яагаад оролцуулахгүй вэ???
ЭТТ- н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг нүүрсний хулгайн асуудалтай нэр холбогдон шүүхээр шийдвэрлэгдэж шоронд хоригдсоноос хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн боловч энэ тухай дуулиан үл тасрав. Б.Ганхуяг шүүгдэж байх хугацаандаа дуулиан дагуулсан үг амнаасаа унагаж байсан бол удалгүй аавын хаалга татсанаас нь хойш түүнийг хордуулсан гэх мэдээлэл чих дэлссэн юм. Үйл явдлыг товчлон өгүүлбэл:
1. 2022 оны 12 сард УИХ-ын гишүүн Т.Доржханд гишүүний хувьд "Тоо бодвол 40 их наяд төгрөгийг анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярьсан шүү. Монгол Улсын эдийн засаг, ДНБ 40-45 их наяд шүү. Тооцооллоор 40-45 их наяд төгрөгийн орлогоо алдсан нь үнэн. Түүнд ногдох 10 их наяд төгрөгийн татварын орлогыг алдсан гэдгийг би нотолж чадна. Ямар нэгэн юм гуйвуулаагүй" гэсэн бол Д.Амарбаясгалангийн тухайд, улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай явагджээ хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй, ор тас үндэслэлгүй тооцоолол бөгөөд ЭТТ компани 43 их наядын орлого олсон гэж байв.
2. 2022 оны 12 сарын 3-ны өдрөөс эхэлсэн нүүрсний жагсаал олон өдөр үргэлжлэв.Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 2022.12.08/ "Засгийн газраас нүүрсний хулгай гэх хэрэг дээр Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг миний бие ахална. Мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газар дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах, гадаад улсаас мэдээ мэдээллийг гаргуулж өгөх анхны хуралдаан дээрээ тохирлоо. Мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэн. Өнгөрсөн шөнө "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилсан…Гэж мэдэгдэв
3. БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР Б.Ганхуягийг 2023 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв./2023.07.06-ны өдөр мөн дахин нэг сар сунган хорих шийдвэр гарав. 2023 оны 8 сарын 9-ны өдөр дахин нэг сар үргэлжлүүлэн хорихоор шүүх шийдлээ.
4. 2023 оны 12 сарын 8.2022 оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Б.Ганхуягийн биеийн байдал энэ оны есдүгээр сарын 25-наас огцом муудсан. Тухайн үед маш их санаа зовсон. Даралт унах гэх мэт эмгэг илэрч байгаагүй. Ар гэрийнхэн нь долоо хоног бүр очиж уулздаг байсан. Бидний таамаглаж байгаагаар Б.Ганхуяг есдүгээр сарын 12-нд ноцтой мэдээлэл хэлж, хамгаалалтад авахыг хүссэн.
Гэвч прокурорын байгууллагаас боломжгүй гэдэг хариултыг өгсөн. Ингээд есдүгээр сарын 23-наас толгой нь өвдөж, даралт нь унаж, их хэмжээгээр бөөлжиж, суулгасан. Гэр бүлийн зүгээс ШШГЕГ-аас тодорхой мэдээлэл өгөөч гэдэг хүсэлтийг өгсөн боловч есдүгээр сарын 25-нд өмгөөлөгч биеийн байдлыг нь нүдээрээ харж мэдсэн
Шүүх шинжилгээний ерөнхий газраас” Б.Ганхуяг хордсон зүйлгүй амин үзүүлэлт нь хэвийн. Эмнэлэгт хэвтэж байсан. Хүнцэл хүний биед тодорхой хэмжээгээр байдаг… “Гэжээ.
Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт Б.Ганхуяг ар гэрийнхээ төлөөллөөр дамжуулан нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ илэрхийлсэн боловч “Хууль шүүхийн байгууллагаас нүүрсний сонсголд Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оруулах боломжгүй гэсэн” гэх хариултыг өгсөн өмгөөлөгч Б.Мөнхбатын шүүхээс авсан лавлагаа мэдээлэлд “УИХ-аас байгуулсан хянан шалгах түр хорооноос Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудах талаар хүсэлт, албан бичиг ирүүлээгүй болно” гэж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 сарын 7-ны өдөр мэдэгджээ.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
тогтох [202.21.100.210] 2023-12-08 15:46:59
Ганхуяг минь дээ мэдэж байгаа зүйлээ шууд ил болгоод болоо бишүү өөрөөс чинь илүү нүүрсний хулгайн явцыг мэдэх хүн нэгээхэнч үгүй хүний өөрийн ялгаа байхгүй бүгдийг илчилбэл харинч шударга зүйл болнодоо.
Зочин [103.57.93.198] 2023-12-08 10:54:45
Хvрэлсvх Амарбаясгалан гээд намын томчууд цаана нь байгаа гэсээн
Зочин [103.57.93.174] 2023-12-08 10:16:34
Хүрэлсүх нилээн оролцсон юм бнлэ. Цагтаа элбэгдоржид чухам долигнож гүйж бгаад мафид нь багтсан гэж ойрын хүмүүс ярьдаг
Зочин [66.181.182.9] 2023-12-08 10:52:45
ХҮРЭЛСҮХ ТӨРИЙН ОРДОНД ХҮН ЗОДОЖ ШОРОНД ОРОХЫН ДАВААН ДЭЭР ЭЛБЭГДОРЖ "ЧИ ШОРОНД ОРОХ УУ, ЭСХҮЛ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛАХУУ" ГЭХЭД БИ ЯВЪЯ ГЭЭД АВСТРАЛИД СҮҮЛЭЭ ХАВЧИН УГАТСАН. ИРЭЭД НҮҮРСНИЙ ОФТЕЙК ГЭРЭЭ ГЭДГИЙГ НУУФААР БАЙГУУЛЖ АСАР ИХ МӨНГӨ ЗАВШИХ АРГА СҮВЭГЧЛЭЭД ОДООГИЙН ЭНЭ НҮҮРСНИЙ ХЭРЭГ ГЭДГИн эцэг болсон хүн шүүдээ. гөлөг төөрүүлэх гэж газрын эзэмшлийг алга гэнэ ээ. эхлээд нуу гэрээнийхээ учрыг олоод ганхугийг гэрчээр оролцуулж үнэнийг хэлүүлээд сүгсэлз новш оо
Зочин [202.126.89.130] 2023-12-08 10:15:22
Ноцтой юм ярих учир дарга нар оролцуулаагүй
Зочин [103.212.119.154] 2023-12-08 10:10:14
Ийм их нээлттэй ертөнцөд амьдарч байж заавал сонсгол хүлээгээд хордоод суух шаардлагагүй биз дээ. Бүх хэвлэл амаа үдүүсэн ч цаана нь бас ашиглах эрх чөлөө үлдэж л байна. Хүсвэл зүгээр л гаргаад тавьчих