USOPC: Парисын Олимпын үеэрх аюулгүй байдлын арга хэмжээнүүдэд итгэлтэй байна
АНУ-ын Олимп, паралимпын хороо /USOPC/ ирэх оны Парисын наадмын үеэр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аюулгүй байдлын арга хэмжээнүүдэд итгэл дүүрэн байгааг тус хорооны гүйцэтгэх захирал Сара Хиршланд мэдэгджээ.
Францын Спортын сайд Амели Оудеа-Кастера даваа гарагт мэдэгдэхдээ, наадмын нээлтийн ёслолд “В төлөвлөгөө” гэж байхгүй гэсэн юм. Эйфелийн цамхагийн ойролцоо хутга, алхаар зэвсэглэсэн этгээд герман жуулчны аминд хүрч, хоёр хүнийг шархдуулснаас хэд хоногийн дараа тэрбээр ийнхүү мэдэгджээ. Уг халдлага Куай де Гренелл гэдэг газрын орчимд болсон бөгөөд энэ нь ирэх оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд болох наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа явагдах газруудын нэг юм.
С.Хиршландын хувьд, USOPC Францын холбогдох албаны хүмүүстэй нягт холбоотой байгаа бөгөөд тамирчдын аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж байгааг хэлсэн байна. Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ, манай засгийн газрууд холбоотой ажиллаж, бид аюулгүй байдлын талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжлүүлэн ажиллах болно гэлээ.
Энэ оны 10 дугаар сард Францын хойд нутгийн нэгэн сургуулийн багш Чечен гаралтай хутгатай этгээдийн гарт амиа алдсанаас хойш Франц улс аюулгүй байдлын зэрэглэлийг ахиулж, сонор сэрэмжээ дээшлүүлсэн байна. 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийнхэн Израил руу халдан довтолсноос хойш Луврын музей, Версалийн ордон зэрэг жуулчдын сонирхлыг татдаг газруудад тэсрэх бөмбөгийн түгшүүр зарлах нь мөн нэмэгджээ.
Сэтгэгдэл
Пү-пү-пү! Муу ёр битгий дууд. [103.57.93.133] 2023-12-10 21:31:26
Арга хэмжээ дууссаны дараа л "Хоп! " гэж хэлж хөөрдөг юм ш дээ. Тэр хүртэл "Амжилттай болно" гэж хөөрч болдоггүй юм. Онгироод байвал муу ёр дуудаж яг эсрэгээр болно шүү. Пү-пү-пү!