Ирэх сарын 1-нээс жуулчдад татварын буцаалт олгож эхэлнэ

Aдмин / Улстөр

Жуулчдад НӨАТ-ын буцаан олголт өгөх журмыг баталжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Аялал жуулчлалын тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард УИХ баталсан. Хуулийг дагаж, НӨАТ-ын тухай хуульд Монгол Улсад аялж байгаа жуулчид Монголын нутаг дэвсгэрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнд төлсөн НӨАТ-ын буцаан олголт өгөх өөрчлөлт орсон. Энэхүү буцаалтыг олгох журмыг өнөөдөр батлууллаа.

Дэлхийн 160 гаруй улс НӨАТ-ын системтэй байдаг. Үүнээс жуулчдад НӨАТ-ыг 100% буцаан олгодог 70 гаруй улс бий. Манай улс 73 дахь улс болж байна. Ингэснээр бүс нутгийн аялал жуулчлалын зах зээл дээр өрсөлдөх чадвар нэмэгдэх юм. Жуулчдыг татаж, худалдан авалтыг дэмжиж, ноос, ноолууран бүтээгдэхүүний борлуулалтад сайнаар нөлөөлөн гэж үзэж байгаа.

Германд тодорхой нэр бүхий бараанд НӨАТ олгодог. Үүнтэй адил. Манай улсад и-баримтын систем сайн хөгжсөн учир жуулчдад хүндрэл учруулахгүйгээр буцаан олголтыг өгөх хувилбаруудыг санал болгоно. Жуулчид НӨАТ-ын буцаан олголтыг бэлнээр болон дансандаа авч болох юм.

Жуулчид эм, эмийн бүтээгдэхүүн, архи, согтууруулах ундаа, НӨАТ нь чөлөөлөгдсөн бараа бүтээгдэхүүнээс бусад бүх төрлийн буюу экспортын нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан бол НӨАТ-ыг буцаан олгох юм.

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс жуулчдын НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах дэлгүүрүүдийг бүртгэж, системийн эрхийг олгоно” хэмээн тайлбарлав


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.0] 2023-12-14 18:36:57

Аялал жуулчлалыг дэмжинэ гээд 55 тэрбумыг төсөвлөсөн ч яамныхан нь танил талаараа хувааж аваад дууссан сурагтай, аялал жуулчлалын жижиг кемп, тур операторуудад олдохгүй юм байна, бор зүрхээрээ болгоод явдагуудаа нэг дэмжвэл ядаж боловсон 00 ууд, усныхаа асуудлыг шийдмээр байх юм

Иргэн [202.179.24.156] 2023-12-14 07:35:35

Энэ бас нэг хоосон түмпэн шиг сааданцар, НӨАТын буцахн олгллтыг нэмэх мөнгөгүй гэдэгсэн, хххнаасаа мөнгөтэй болоод буцаан олгох талаар яриад байна? Данхыгээ оцойтол нь панаалдаад шүглээ үлээж дээ.

Зочин [203.98.76.249] 2023-12-13 15:46:44

хүүр чинь НӨАТ 5% болгож чадахгүй байж


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.