ЗГ: Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулж олгоно

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулан олгоно. Тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123.0 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн боловч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгдэж байна.

Цаг уурын байгууллагаас 2023 оны арванхоёрдугаар сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 хувьд их, 25 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол таван хувьд бага эрсдэлтэй гарсан. Зудын байдалд үнэлгээ хийхэд мөн өдрийн байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум, Улаанбаатар хотын алслагдсан нэг дүүрэг зудархуу нөхцөлд байна. Манай орны нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах зэргээр 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна.


Сэтгэгдэл

Иргэн [202.9.40.199] 2023-12-14 07:46:48

Энэ жил их л сайхан зун намар болж өнгөрсөн шүү өвөл болно гэдгээ мэдэж өвс тэжээлээ бэлдхэд яадын болоо . Өвсгүй газрын хүмүүс нь худалдаад авч болийшдэ . 2,3 аар нь том жижгээр нь машин унаж шуугхын оронд өвс тэжээлээ бэлдхэд яанаа. Өвөл болхоор хотыхон утаа хөдөөгийхөн өвс яриастай .

Малчидад үзүүлэх тусламж хязгаартай байх ёстой. [59.153.112.151] 2023-12-14 00:27:52

Энэ жил аймгуудад хэдэн наадам хийж, хэдэн сум аймгийн ойнууд тэмдэглэлээ, сайд нараа? Үүний зардлыг нөхөн төлүүлсэн үү? Эсхүл улсын төсвөөр хаасан уу? Тэгэхлээр одоо малчдын ХУВИЙН малны бойжилт болон алдагдлыг БАС Л улсын төсвөөс санхүүжүүлж хаах гээд байна уу? Малчин бус татвар төлөгчдийн хуримтлалыг ХУВИЙН мал аж ахуйд зориулах гээд байна уу, Ерөнхий сайд аа? Бид ямар социализмд амьдарч байгаа биш.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.