МАН: Баян-Өлгий аймаг үндэсний цөөнх учир хөндөхгүй, бусад нь нэгдэнэ, тойргийн мандатыг дахиж шинээр тогтооно
УИХ дахь МАН-ын бүлгээс /2023.12.11/ ээлжит мэдээллээ хийв
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, 2024 оны сонгуулийн тойрог, мандаттай холбоотой асуудлаар санал солилцож, шийдэл гаргасан. Хоёрт, Эрчим хүчний сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарын мэдээллийг сонссон. Сонгуулийн тойрог бол Сонгуулийн тухай хуулиараа 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын тоо, сонгуулийн тов зэрэг асуудлаар УИХ тогтоол гаргадаг. Тийм учраас нэг сарын дараа энэ асуудал дуусах учраас ярих нь зүйтэй. Одоо мөрдөж байгаа Сонгуулийн тухай хуулиар улсын хэмжээнд 76 гишүүний 76 мандаттай 29 тойрог байгаа. Бид нэг хэсэг 76 гишүүн 76 тойрогтой байсан.
Ирэх оны сонгуульд ямар тойргоор орох асуудал чухал учраас МАН-ын бүлэг хэлэлцлээ. Тиймээс бид улс эх орноо бодсон, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулж чадах сонгуулийн тогтолцоо хэрэгтэй байна. Хоёрт, хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангаж, олон төвтэй болох хэрэгтэй байна.
Гуравт, сонгуульд нөлөөлдөг нөлөөллүүдийг байхгүй болгох хэрэгтэй. Тухайлбал, нутаг ус, мөнгөний хүчин зүйл гэх мэт. Ийм том тойрог хэрэгтэй байна гэдэг үүднээс сонгуулийн бүсчилсэн тойрог болгох асуудлыг судалж, бусад намуудтай зөвшилцөж, саналыг нь авсны үндсэн дээр шийдэх нь зүйтэй. Энэ чиглэлийг намын болон УИХ-ын удирдлагуудад өглөө. Мөн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан санал тавьж, өнгөрсөн шөнө Завхан аймгийн 21 сум тог цахилгаангүй байна гэсэн. Эрчим хүчний сайд ямар арга хэмжээ авч байгааг сонслоо. Яаралтай тог цахилгаантай болгох асуудлыг хэлэлцэж байна. Гэхдээ цахилгаан мотороор тог цахилгаантай болох арга хэмжээг авч байна. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын шатахууны талаарх мэдээллийг сонссон. Бид энэ талаар долоо хоног бүр мэдээлэл сонсч байгаа. Шатахууны нөөцтэй холбоотой асуудал тээвэрлэлттэй холбоотой боловч Монгол Улсын хэрэглээтэй холбоотой асуудал гэж тайлбарлаж буй. Тиймээс МАН-ын бүлгийн зүгээс дотоод зохион байгуулалтаа сайжруулаж, нийлүүлэлтийг нэмэх чиглэлээр тодорхой арга хэмжээг яаралтай авах шаардлагатай гэдэг чиглэлийг өгсөн. МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүрэг чиглэл өгсөн.
Монгол Улс одоо газар нутгийн таван бүсчлэлтэй. Сонгуулийн тойргийг эцэслэн тогтоогүй байна. Энэ таван бүсээрээ явах боломж бий.
Зарим нь энэ бүсчлэл том байна гэж үзэж байгаа. Тэгэхээр үүнээс багасгах уу, өөрөөр явах уу гэдгийг ярилцаж, тодорхой шийдэлд хүрнэ. Улсын хэмжээнд 29 тойрог байгаагаас 22 нь орон нутагт байгаа. Долоо нь Улаанбаатарт байгаа. Эдгээр тойрог тодорхой хэмжээнд багасна. Хөдөө долоо, хотод 4-5 тойрог байна гэж ярьж байгаа. Явцын дунд ярилцаж байгаад шийднэ. МАН-ын бүлгээс аль болохоор томруулах чиглэлийг барина. Мандатын тоог тогтооход гурван үндэслэл гарна. Газар нутгийн хэмжээ, засаг захиргааны нэгж, хүн амын тоо. Мандатын тоо хөдөлнө. Баян-Өлгий аймгийг аль болох хөндөхгүй байя гэж үзсэн. Бусад аймаг нь нэгдэж нийлнэ. Тойргийн мандатыг дахин шинээр тогтооно. Одоо 76 мандатаас 52 нь орон нутагт, 24 хотод байгаа. Тийм учраас хоёр мандат Үндсэн хуулиар нэмэгдэж, 78 мандаттай болсон. Тийм учраас мандатын тоог шинэчлэн тогтооно" гэсэн юм.
Сэтгэгдэл
Irgen [66.181.178.121] 2023-12-17 10:24:11
Ene medrel yugaa yariad bnaa. Tegej ch salgahgui shuu Baruun bus zuun bus goviin bus toviin bus geed boloo. Ub darhan erdenet tuhaan busdee orood yavag. Harin mandatiin too oor baij bno
зочин [66.181.177.20] 2023-12-14 15:49:50
Дорнодыг бас тусад нь авч үзэх үү? Буриад үндэстэн хүн бишүү?
ЗОЧИН [202.70.43.95] 2023-12-14 15:27:18
ХЭН ЯМАР ҮНДЭС УГСААТАЙ БАЙХ НЬ ГОЛ БИШ .ГОЛ НЬ ТУХАЙН ГАЗАР НУТАГТ ХӨГЖИЛ ДЭВШИЛ ХИЙХ ХҮН НЬ ЧУХАЛ .БҮҮР НЭГ ХАРИУГҮЙ ТУЛГА ЖАЛГА ТОЙРСОН ХОВ ХӨӨСӨН ТАРХИНЫ ТУРААЛТАЙ ХҮМҮҮС ИЙМ Л СЭТГЭХҮЙ Л ЭНЭ УЛС ОРНЫГ СҮЙТГЭЭД БАЙНА. ГАДАГШ ГАРЧ ЮМ ҮЗЭЖ НҮД ТАЙЛАХГҮЙ БОЛ АРАЙ НЭГ БИШ ЭЭ. ТЭР АМЕРИК, ТЭР АНГЛИ ОРОНД ЧИНЬ ЯМАР Ч ҮНДЭСТЭН БАЙХ СОНИН БИШ ХАРИН ЭРҮҮЛ СЭТГЭЛТЭЙ ШУНАЛ БАГА ХҮН Л УЛСЫГ ЗӨВ ЗАЛААД БАЙНА ХӨ. ТЭГЭЭД ЭНЭ БАЙДАЛТАЙ УТАА ТОРТОГТОО БАРИГДСАН ХҮН АМ НЬ ХАВДАРААР ТЭРГҮҮЛСЭН СЭТГЭЦ ОЮУНЫ ХУВЬД ЭРҮҮЛ БУС ГАЖ ХАРГИС ХАР , СҮЙРСЭН ОРОН БОЛГООД ДУУСАХ УУ АЛЬ УУ НӨГӨӨ ЭХ ОРОН ЭЛГЭН САДАНДАА ХАЙРТАЙ ДҮР, ХОВ ХӨӨЖ ХОР НАЙРУУЛААД УЛС ҮНДЭСТЭНГ ХАГАРГАН БУТЛАХ ХАР БОДЛОГООС ӨӨР ЧАДВАР СЭТГЭЛ Ч БАЙХГҮЙ НӨХДҮҮД ЯДАЖ Л НҮГЭЛЭЭС Ч АЙХГҮЙ ТЭГЭЭД НҮД АНИХДАА НҮГЭЛЭЭ ҮҮРЭЭД ЮУ БҮТЭЭСЭН ГЭЭД НОМОО УНШУУЛАХ УУ.
Зочин [202.126.89.214] 2023-12-14 13:01:06
Цагаач хасагууд бол үндэсний цөөнх БИШ!!! Энэ Тлгтохсүрэн мэтийн малнууд юу солиороод бнаа. Цагаач буюу соёлын цөөнх шүү хасагууд. Эд нарт мандат байх ч ЁСГҮЙ.
Irgen [66.181.161.25] 2023-12-14 10:43:04
Mash buruu zuil hiij bn da bayan-ulgii tusdaa gedeg chine
Зочин [195.123.241.184] 2023-12-14 05:19:24
Сайн хасаг сарын найз. Их давруу гарууд даа.
Зочин [59.153.114.145] 2023-12-14 09:58:40
монгол улс нэгдмэл улс. Баянөлгий гэж тусгайд нь үзэж заавал казак хүн соногодох ёстой гэсэн буруу тэнэг үзлээс сал. монголын нэгэн хэсэг юм бол монголчуудаас хэн нэгнийг нь сонговол сонго байвал бай казакууд. бүү давраа. Энэ хөдөөний орк царайт хогийн бардаак юу хуцаад буй юм болоо.
Зочин [202.126.90.138] 2023-12-14 00:09:23
казакууд азтай юмаа,тува уранхай бодв
Зочин [202.55.188.92] 2023-12-13 23:58:00
Шатахуун тог цахилгаангүй болчихоол байхад сонгуулийн тойрог яриад байх юм
Урианхай [202.131.229.36] 2023-12-13 21:58:22
БаянӨлгий дотроо урианхай нь цөөнх шүү. Тэдэнд 1 мандат гаргаж өг
зочин [203.23.199.2] 2023-12-13 19:57:56
Ингэж Үндсэн хууль зөрчвөл юу болохыг Балахаа бид 2 таашгүй
Зочин [202.21.107.52] 2023-12-13 19:33:58
Баянөлгийг тусад нь авч үзэж байгаа бол тэнд амьдардаг урианхай, Тува, дөрвөд, торгуудуудад нэг гишүүний мандатыг өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хасгуудад зориулсан үндэс угсаагаар нь ялгасан байдал үүсгэж болохгүй. Хасгууд чинь дотор нь байгаа Монголчуудыг ялгаварладаг асуудал байнга л мэдээллээр гарч байна шүү.
Зочин [202.126.90.138] 2023-12-14 00:07:19
туй маайи за юу ,хөдөө ууланд амдрдг,үсэг мэдхгүй хэдэн халтр юуны чинь мандат ккк
Зочин [221.7.8.174] 2023-12-13 18:13:53
Усан толгойтууд төрд гарж цагаач хасагууд цөөнх нэр зүүлээ
хүннү [202.55.188.116] 2023-12-13 17:38:23
Яахаараа Баян-Өлгийг хөнддөггүй юм. Ганцхан казахууд үндэсний цөөнх юм уу? Казаруудаас цөөн үндэстэн ястан байж л байгаа ш дээ. Наадуул чинь харин ч даврамтгай хүмүүс!!! Ямар давраагүйдээ л уулс усны нэрийг казах болгож байх вэ дээ. Бусадтай нь арилхан авч үз. Баруун 3 аймгийг нэг болго. Энэ гурван аймагт чиний хэлээд байгаа үндэсний цөөнүүд байгаа. Торгууд, Дөрвөд, Баяд, Урианхайнуудыг яа гээв? Балайрхаа боль.
Зочин [202.70.44.46] 2023-12-13 17:40:23
ястан, үндэстэн 2-оо ялгаа хөгшин
Зочин [124.158.119.35] 2023-12-13 17:35:20
Баян-Өлгий аймгийхан үндэсний цөөнх бишээ, наад үгийн сонголтоо зөв хэлээчээ их хурлын гишүүдээ