ХҮНСНИЙ ХУВЬСГАЛД ЭРЧИМ ХҮЧ ЧУХАЛ Ч ХАЛАМЖИЙН САЛБАР БАЙЖ БОЛОХГҮЙ

Aдмин / Улстөр

Эрчим хүчний доголдол үүссэн нь төрийн бодлого шийдвэр хөнгөн хийсвэр ба оновчтой үйл ажиллагаагүйн гор төдийгүй ард түмний буруугаас болсон зүйл биш билээ. Гэтэл хэрэглээ их байгаа учраас хэсэгчилж эрчим хүчний хязгаарлалт хийнэ. “Эрчим хүч халамжийн салбар байж болохгүй. Хүнсний хувьсгалын үр дүнгээр өвлийн хүлэмжид зарцуулж байгаа эрчим хүч өндөр байгаа учраас хэмнэх зүйтэй, хүлэмжийн цахилгаан зарцуулалт өндөр учраас доголдол, хомсдолд орох бас нэг шалтгаан болж байна.” Гэж эрчим хүчний хорооны зохицуулагч П.Товуудорж “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр”-өөр онцолсон юм. Өөрөөр хэлбэл ОХУ-ын хориг тавих эсэх нь Монголын ард түмэн эрчим хүчээ хэр хэмнэж чадахаас шалтгаалах агуулга хөндсөн юм.

Зохистой хэмнэлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд өвлийн хүлэмжид ихээхэн хэмжээний зарцуулалт байгаа учраас хэдий хүнсний аюулгүй байдал чухал ч эрчим хүчгүй болж болохгүй учраас арга хэмжээ авч ажиллах шаардлагууд үүсэж байгааг тэрээр хэллээ.

Хямдхан үнээр түүхийгээрээ урд хөрш рүү зөөгдсөөр байгаа нүүрсээ эрчим хүч болгон ашиглах боломж бидэнд бий. Гэтэл хараат байдалдаа дуртай юу аль эсвэл залхуу хойрго нь дэндсэн үү? Эс бөгөөс хулгайн луйврын замаар салбарт зарцуулагдах ёстой төсөв хөрөнгө зувчуулагдаад дуусдаг уу? Гэх асуултуудад харамсалтай нь хариулах хүн олдохгүй. Хүн төрөлхтөн сансар огторгуйг эзэгнэх тухай, шинэ технологийн уралдаанд хэн нь хурдан түргэн амжилт үзүүлэх тухай асуудлууд яригдаж байхад бид гэр дулаан, аюулгүй амьдрах суурь асуудлаа ч бүрэн шийдвэрлэж чадахгүй байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.46] 2023-12-14 20:19:57

Хэвийн жинтэй Монголчууд өдөр болгон маш ихээр бааж, жингээ барьдаг юм. Тиймээс конторууд бохир усны төлбөрийг нэмэх ёстой.

зочин [66.181.177.20] 2023-12-14 15:46:12

Монголд халамжийн бодлого хэрээс хэтэрлээ. Иргэдийнхээ амьдралыг төр засаг анхаарах нь зүйн хэрэг. Гэхдээ бэлэнчлэх сэтгэлгээнд дасгах бус, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого чухал. Гажигмаа гэдэг авгайгаас эхлээд бэлэн мөнгө нэхсэн хүмүүс олон болж. Төр шударга байж, иргэдийнхээ хөдөлмөрлөх эрхийг бүрэн хангаагүйг далимдуулж тэд ийм алхам хийж байгаа. Монголд үйлдвэрлэл хөгжихгүйгээр улс хөгжихгүй дээ. Газрын баялаг нэг мэдэхэд дуусна.

Тамир [202.126.90.116] 2023-12-14 18:03:23

ЖИНХЭНЭ ҮНЭНИЙГ ХЭЛЛЭЭ, Бэлэнчлэх сэтгэлгээтэн,үнэгүй юманд донтохсод их болжээ,Шөнийн тариф-г 100% тэглэхээ ядаж 50% болгомоор ,/Одооноос сонгуульд зориулж юм тараана,авахын тулд ХУЛГАЙЧ нарт саналаа өгнө,,,,


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.