НҮҮРСНИЙ ЖООХОН МӨНГӨӨР АРД ТҮМНИЙ АМЬДРАХ ЭРХИЙГ ДЭЭРЭМДЭЖ БОЛДОГГҮЙ
Монголын эдийн засаг ард түмний амьдралыг тэтгэгч нь газраас олборлодог хар алт нүүрс юм л даа. Гэтэл Монголчуудын төрд гарсан нь ард түмнээсээ хулгайлж зараад мөнгөө оффшор дансанд нууж харийн оронд үнэтэй хаус аваад тэндээ гэр бүлээрээ эх орноо харьд худалдсан мөнгөөр тансаглаж амьдарна гэдэг гэр хороололд нялх хүүхдүүд нь шуухитнан уйлагнаж, бээрэн бэмбэгэнэж, ходоод нь хоосон хонгинож буй олон мянган гэр бүлтэй харьцуулбал арай дэндүү цэвдэг ээ. Энэ бол шударга бус дэглэмийн нөлөө. 1937 онд 30 шахам мянган хүнийг хэлмэгдүүлэн хядсан л гэдэг. Гэтэл сүүлийн 30 жилд төрийн буруутай байдлаас болж алтан амиа алдаж, үр хүүхэд нь өнчирч, ирээдүй нь бүрхсэн хэчнээн мянган хүн байгаа бол? Тооцвол бас аймшигтай тоо гарна даа.
Лавтай яа агаарын бохирдол, автомашины осол, хүчирхийллийн золиос болж хүүхэд багачууд цаг бусаар хорвоог орхих нь элэг эмтэлдэг. Бас дэлхийд хорт хавдрын өвчлөлөөрөө тэргүүлж байгаа нүүдэлчин Монголчууд там диваажин гэж байдаг бол тийшээ аажмаар цувран нүүж байгаа хэрэг.
Дасан зохицохуйгаараа дэлхийн хүн төрөлхтнөө хэт давуу бидний онцлог л бидний тэсвэр тэвчээрийн хүлээсийг алдууруулчихсангүй өдий хүрэв бололтой. Тал бүрд дайтан тэмцэж, бүх чадлаараа мачийж бидний үед авч ирсэн тусгаар тогтнол, газар нутаг хүртэл аюулгүй байдлын дархлаагаа алдаж байгаа нь нүднээ илхэн байна.
Ард түмний хилэн амиа золиход ч харамсахгүйгээр ассан хойно л тэдний ахуй амьдралыг хулгайлж болдог ч атга хөрс шороо амь насыг нь нүүрсний мөнгөний дусал, чимхээр торгоож болдоггүйг төрд өөрсдийгөө дархалсан түүнээс улбаалж их хулгайд өөрсдийгөө сойгчид ойлгох биз.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [110.152.77.236] 2023-12-15 04:48:37
Ардчилал ийм л хогийг Монголд бий болгосон
Луйварчдыг Монгол Улс хэдий хүртэл тэтгэх ёстой юм бэ, төр засаг аа? [66.181.160.66] 2023-12-14 16:01:15
Монгол Улс, төр засаг монголчуудыг ГАДААД УЛСРУУ, т-л Япон, Солонгос, АНУ, Герман, Францруу ГАРГААД Л байгаа, Гадаад явсан хүмүүсийн тал нь Монголдоо буцаж ИРЭХГҮЙ, ГАДААДДАА шингэнэ. Тэр ч байтугай тэдний ихэнх нь ГАДААД УЛСЫН иргэншил авна, Монголын иргэншлээс татгалзна. Тэгэхлээр гадаадад ШИНГЭХ монголчууд ЮУГААРАА гадаадад амьдрах уу? Мэдээж Монголоосоо ХУССАН зүйлээрээ л амьдарна. Тэр нь Монголын газар, уул уурхай, нүүрсний мөнгөөр л амьдарлаа тэтгэнэ. Муусайн луйварчид Монголоо бодохгүй ш дээ, тэд ГАДААД ДАХЬ амьдарлаа л эрхэмлэнэ.