А.А.КОЗЛОВ: МОНГОЛ УЛСАД НИЙЛҮҮЛЭХ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙРЫН ҮЕД ХЯЗГААРЛАХГҮЙ
Буриадын эрчим хүчний Галуут нуурын цахилгаан станцад гэмтэл гарсантай холбоотойгоор ОХУ-аас Монгол Улс руу өгөх цахилгаан эрчим хүчний чадлын урсгалын хэмжээг хоёр дахин бууруулах мэдэгдлийг ОХУ-аас ирүүлсэн байна. Тэгвэл уг асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлдэг эрчим хүчний хэмжээгээ хоёр дахин бууруулахаа илэрхийлсэн. Ингэхдээ 150 МВт-аас илүү эрчим хүч нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдлээ. ОХУ өөрөө дотоодынхоо эрчим хүчний чадлыг хангах үүднээс экспортоо багасгах шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн. Манай улстай хийсэн гэрээний хүрээнд ОХУ өөрөө чадлын дутагдалд орсон бол нэг өдрийн өмнө манай Диспетчерийн үндэсний төвд мэдэгдэх ёстой. Үүний дагуу манай талд өчигдөр 16.00 цагт бичгээр мэдэгдсэн. Иймд Монгол Улсад эрчим хүчний чадлын дутагдал үүсэх эрсдэл байгаа учраас өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдийн цахилгаанд тодорхой хязгаарлалтыг хийнэ. Төвийн эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдах Улаанбаатар хот, зургаан аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийх төлөвлөгөө гаргаад байна. Мөн үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж 124 байгууллагад оргил ачааллын үед хязгаарлалт хийнэ. Харин онцгой салбар эмнэлэг, сургууль, цэцэрлэгт нийлүүлэх эрчим хүчийг хязгаарлах арга хэмжээг авахгүй байх бодлого барина. Одоогийн нөхцөлд тэргүүн ээлжинд эрчим хүчний тогтвортой байдлаа хангаж, хөлдөлт үүсгэхгүй байхад анхаарч ажиллах нь чухал байна" гэлээ.
Түүнчлэн, ОХУ-аас гэмтлээс өөр шалтгаантай цахилгаан эх үүсвэр олгох хэмжээгээ багасгасан уу гэдэг асуултад "Геополитик, улс төрийн шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид ОХУ руу нөхцөл байдлыг судлуулах Ажлын хэсэг явуулж байна. Мөн би ОХУ-ын Эрчим хүчний сайд руу үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар албан бичиг явуулсан" гэлээ.
А.А.КОЗЛОВ: МОНГОЛ УЛСАД НИЙЛҮҮЛЭХ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙРЫН ҮЕД ХЯЗГААРЛАХГҮЙ
Тэгвэл өчигдөр 17.00 цагаас ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудал дээр цаашид үргэлжлүүлэн ажиллана. Үүнд шаардлагатай бүхий арга хэмжээг авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.151] 2023-12-15 08:59:21
Mongol uls 1 yum bodoh tsag bolsoon bolson...aliin bolgon ene muu baliar orosuudad daramtluulj bdag yum be?!
Hun [77.119.216.55] 2023-12-14 17:08:43
Yostoi heleh chbug olddogguiee. Uher Mongolchuudaa Undesnii ayulgui baidal geed huzaad baidag bizdee ta nar. Gazariin tostoi baij Diesel Benzin hunees guina. Tsahilgaann stanz aa barih hurungtei baij hunees guij tsarai aldana. Odoo ta nariig yu geh we? Guilgachin gej uzlee Uhernuud gej uzlee. 3 garuihan say hun amtai tejeej diildeggui! Luiwarchidaa!!!
станц [66.181.189.27] 2023-12-15 09:02:28
Өнгөрсөн 30 жилд ганц нүүрсний ЦС барьж чадаагүй. Гэтэл эрх мэдэлтнүүд хэдэн арван ЦС барих мөнгийг хулгайлсан. Улс орон хөгжих ард түмэн нь сайхан ямарч ирээдүй харагдахгүй байна
зочин [66.181.177.20] 2023-12-14 15:37:00
Ураны баялагаар дэлхийд эхний 10-т багтдаг гэсэн билүү? Атомын цахилгаан станц барьчихвал эрчим хүчний асуудалгүй болох бус уу? Тэгээд ч утааг бууруулах боломж давхар бүрдэнэ!!!
Ард түмэн [202.126.90.100] 2023-12-14 15:12:17
Улс, ард түмнээ боддоггүй амин шуналдаа хөтлөгдсөн дарга нарын гай.
Иргэн [66.181.189.244] 2023-12-14 14:40:47
Дэлхийн хамгийн хогийн охон бол яргачин Путины Орос...Оросоос хөрш бүх орнууд зунтаж байгаа Орос одоо дэлхийгээр шинэ найзыэ эрэлд явж байгаа Хажуу хөршөө дээрэлхээд хохироогооод хорлоод ,тэгээд сум дамжин аймаг дамжин сайн хөрш хайх айлыг ямар айл гэх үү
Зочин [66.181.183.171] 2023-12-14 13:09:39
Чойжилсүрэнгийн байгаа царай нь тэр
Зочин [59.153.115.76] 2023-12-14 12:53:54
Оросууд Зүгээр л хяхан боогдуулж байгаа нь тэр. Манай маанагууд станцаа бариачэээ хүний аманд орж байхаар....
Зочин [103.57.93.139] 2023-12-14 12:21:47
Оросуудын байнгын энэ дарамтаас гарах цаг нь болсон эрчим хүчний шинэ эс үүсвэрийн болон түлшний нөөц бүрдүүлэх үйлдвэрлэх асуудлуудаа зориглоод хийчих хэрэгтэй. Иймэрхүү асуудлыг шийд л гэж шийдвэр гаргах эрх өгөөд байхад шийдээгүй бол хариуцлага л яригдана
Зочин [66.181.161.64] 2023-12-14 11:48:11
archgvi mongol sda kuud yaan daa neree en heweree baiwal vr hvvhed min yaan daa al 76 alnuud
Зочин [103.212.118.147] 2023-12-14 11:21:12
Good
Зочин [103.41.93.210] 2023-12-14 11:09:04
Huc huz...
зочин [66.181.180.226] 2023-12-14 10:34:22
Ганц сайхан цахилгаан станц барьчихвал энэ хүүрнүүдээс гуйхгүй, даанч дарга нар идчихсэн