АН: Түлшний хомсдлоос болж уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт тасалдах аюул тулгарч байна
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал “АН даваа гаригт болсон бүлгийн хурлаараа Ж.Ганбаатар сайдыг огцруулах асуудлыг ярьсан. Тухайн үед Ж.Ганбаатар сайд дөрөв хоногийн дотор шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоно гэж амласан боловч өнөөдрийг хүртэл хэвийн болсонгүй.
Шатахууны асуудал дээр салбар хариуцсан сайдын буруу мэдээллээс болж маш их хохирлыг иргэд амслаа. Намаржаанаас өвөлжөө рүүгээ шилждэг цаг үед түлшний хомсдолоос болоод өвөлжөөндөө бууж чадалгүй шуурганд төөрсөн, хүний амь эрстсэн тохиолдлууд бий.
Мөн түлшний хомсдлоос болоод уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт тасалдах аюул тулгарч байна. Уг нь иргэддээ үнэнийг хэлж, зөв зохион байгуулсан бол байдал иймдээ тулахгүй байсан.
Товчоогоор гарах машинуудыг шатахуунтай эсэхийг нь хянах хүртлээ ядуурсан төрийн бодлого явуулж байгаа учраас энэ хүнийг яаралтай огцруулах шаардлагыг АН-ын бүлгээс тавьж, Ерөнхий сайдад өглөө” хэмээв.
Сэтгэгдэл
Зочин [24.126.106.122] 2023-12-15 06:20:45
МАН.АН 2т хуваагдсан нүүрсчид бинзений шагчид засгийн газартай дайн зарлаж байна. Бинзений зохиомол хомсдол үүсгэж нүүрсны сонсголыг ямарч хамаагүй аргаар сарниулаж засгийн газрыг огцоруулах тэмцэлд ард түмэнийг турхираар их мөнгө хаяж байна.Би МАН-ыг хэзээч дэмжиж байгаагүй ч энэ удаа баялагийн хулгайчид нүүрсчидтэй тэмцэж байгаа Оюун-эрдэнийг дэмжиж байгаа
Зочин [103.212.117.186] 2023-12-14 19:14:57
АН боломжийг ухаа маддаггүй атгаж авав. Та нар байсан ч чадахгүй ш дээ... өмнө нь та нар байхдаа юу хийсийн бас адилххн хуйвалдаад идэж уугаад л байж байсан биз дээ. Орос улсаас шатахууны 100 хувийн хамааралтай байж. Бас нэг сайд нэртэй оронцог хоолнй сав гарч ирнэ ккк
Улс төрийн шоу гэж сүртэй юмаа. [66.181.160.66] 2023-12-14 16:33:22
Жудогоор бол Кока авах гэсэн бөхтэй л адил энэ хэд харагдаад байх юм. Хэрэв сонгууль болохгүй, шурга зуд болоогүй бол энэ хэд ингэж овоорч цугларах байх байсан болов уу? Нэг их "санаа тавьсан" харагдах гэсэн юм байхдаа? Кх!
Зочин [202.55.191.194] 2023-12-14 16:05:18
та нарт ямар хамаа байна лалруудаа
Зочин [139.5.216.52] 2023-12-14 15:56:06
800 хятадыг монголд орогнуулж байсан Энхтуяад хэн итгэх вэ илжиг гэж
хүннү [202.9.46.146] 2023-12-14 18:43:46
Энэ Энхтуяа юм уу? Уг нь сайн сэтгүүлч байсан юмсан. Өнөөгийн сэтгүүлчидийг Өнөрөөгөөр төсөөлөх юмдаа. Энхтуяа Улс төрд хэр явах юм болдоо?
Энхээ [202.21.111.13] 2023-12-14 15:14:25
АН энэ удаа маш зөв шаардлагыг тавьжээ.
зочин [66.181.184.49] 2023-12-14 14:43:25
АН үнэнээсээ санаа зовж байгаа болов уу. Яавал сонгуульд ялахав гэж л хоосон шүүмжлэх юм даа Өөрсдөө чадахгүй.
Иргэн [103.212.119.221] 2023-12-14 14:24:11
АН н угшилтай колонкууд бензин зарахгүй зохиомол хомсдол бий болгочихоод дараа нь сайд огцруулах юм яриад арга барилаа өөрчил хол явахгүй шүү АНснуудаа
хүннү [202.9.46.146] 2023-12-14 18:50:57
Би хэд хоногийн өмнө Хэнтийн явсан. АН-н угшилтай “Шунхлай” л ганцаараа дезил түлш өгсөн. МАН-н “Петровтс, Сод монгол, Тэс, МТ” огт өгөөгүй шүү.