“IHC Esports” багийг нэг жил өндөр хурдны интернетээр бэлтгэл хангуулахаар боллоо

Aдмин / Улстөр

ЦХХХ-ны сайд Н.Учрал “PUBG Mobile” цахим спортын дэлхийн аваргын тэмцээнд I, II, IV байранд шалгарсан залуусыг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа.

Багийн гишүүдийг Мэдээлэл харилцаа, холбооны тэргүүний ажилтан цол тэмдэг, яамны жуух бичгээр шагналаа.

ЦХХХ-ны сайд Н.Учрал “PUBG Mobile” цахим спортын дэлхийн аваргын тэмцээнд I, II, IV байр эзэлсэн залуучууддаа Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан цол тэмдэг болон ЦХХХЯ-ны Жуух бичгээр шагнаж байна. Үүнээс гадна та бүхэнд тулгамддаг асуудал бол интернетийн хурдны зөрүүгээс болж хоцрох асуудал үүсдэг тул хувийн хэвшлийн компаниас интернет худалдан авч бэлтгэл хийдэг. Тиймээс төрийн мэдэлд байдаг интернетийн шууд урсгалаас шилэн кабелыг та бүхний бэлтгэл хийж байгаа байр руу татаж, нэг жилийн хугацаанд өндөр хурдны интернетээр бэлтгэл хийх бололцоогоор хангахаар болсон. Энэ шийдвэрийг ЦХХХ-ны сайдын тушаалаар гаргаж, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК техникийн боломж бололцоог бүрдүүлж ажиллахаар болж шийдвэрлэсэн” гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.192] 2023-12-14 18:17:20

Оросууд вагоныг гэдэг үгийг оросчилоод вагончик болгочихсон. Вагон гэдэг үг англи үг. Тэрэг гэсэн үг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.