Улсын нэгдсэн төсвийн орлого 21.6 их наяд төгрөгт хүрчээ
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 20.7 их наяд төгрөгт хүрч, 6.3 их наяд төгрөгөөр тус тус өсжээ. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ он гарсаар 18.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.
Зарлага өсөхөд урсгал шилжүүлэг өмнөх оны мөн үеэс 1.0 их наяд төгрөгөөр, хөрөнгийн зардал 851.1 тэрбум төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 936.0 тэрбум төгрөгөөр, хүүгийн зардал 310.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл
Мэдээг сайтар бясалгаж сонголтоо хийгээрэй, та минь ээ. [66.181.160.30] 2023-12-19 10:58:05
Аргагүй л ирэх жил сонгууль болох юм байна. "Улсын нэгдсэн төсөв сайхан байна" гээд ЗГ болон Сангийн яам донгодоод эхэллээ. Энэ чигээрээ 6-р сар хүртэл донгодно. Бүгдээрээ чихээ сайтар цэвэрлэж, нүдээ бүлийтэл нь арчиж сонсож уншиж л байх хэрэгтэй, Кх!
зочин [202.9.47.41] 2023-12-19 09:12:30
ардын нам нэртэй аимшигт мангас арилж одоход хэдхэн сар үлдлээ
Зочин [71.239.25.243] 2023-12-20 00:20:10
luuhaanuud arai ert bayarlaad bnauudaa.
Зочин [66.181.188.19] 2023-12-18 18:53:17
Ард түмнийнхээ хосыг шувтарч дуусгалаадаа энэ балай нам