ХААН Банк ЖДБ эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв”-өө Орхон аймагт нээлээ

Aдмин / Эдийн засаг

ЖДБ эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлдэг ХААН Банкны Бизнес төв Улаанбаатар хотод 11 байршилд үйл ажиллагаа явуулж буй бол орон нутгаас Орхон аймагт анхны “Бизнес төв”-өө өнөөдөр албан ёсоор нээлээ.

Зууны манлай бүтээн байгуулалт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн аж үйлдвэр өндөр хөгжсөн Эрдэнэт хотын хувьд хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол Улсын гурав дахь том хот хэмээн нэрлэгддэг. Өдгөө 1700 орчим аж ахуйн нэгжид 34 мянган хүн ажиллаж, жилдээ 1.0 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн статистик байдаг. ХААН Банк “Бизнес төв”-өө нээснээр тус аймгийн бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээгээ илүү ойртуулж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр Жижиг дунд бизнес эрхлэгчдэд банкны цогц үйлчилгээ үзүүлэх, бүх талын дэмжлэг туслалцаа, сургалт зөвлөгөө санал болгох “Бизнес төв”-өө Орхон аймагт нээж байгаадаа баяртай байна. ХААН Банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ харилцагчдаа чадавхжуулах, бизнесээ илүү амжилттай удирдахад нь дэмжлэг болох үүднээс шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Үүний тод жишээ бол 2006 онд Бизнес инкубатор төвөө байгуулж байсан. 2019 онд Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлж, энэ хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, 500 удаагийн сургалтаар нийт 30,000 гаруй бизнес эрхлэгчийг сургалтад хамруулж, зөвлөгөө, мэдээлэл хүргэн тогтвортой хамтран ажиллаж байна.

Орон нутагт нээж буй Бизнес төвүүд Улаанбаатарт байгаатай яг ижил стандартын тохижилт засвартай. Бизнесийн сегментийн шаардлага хангах харилцагчдадаа эргэлтийн хөрөнгө, бизнесийн шугамын болон хөрөнгө оруулалтын зээлийн бүтээгдэхүүн санал болгохын зэрэгцээ санхүүгийн болон санхүүгийн бус бусад үйлчилгээ үзүүлэх зорилготой. Санхүүгийн бус үйлчилгээ буюу ЖДБ-ийг дэмжих төвийн зөвлөх үйлчилгээний сургалт хөтөлбөрүүдэд бизнес эрхлэгчдийг биечлэн болон цахимаар хамруулж, бизнесээ удирдаж авч явахад нь хэрэгцээтэй бүхий л ур чадваруудыг эзэмшүүлэхэд дэмжлэг болох юм. Түүнчлэн бид цаашид харилцагчдаа бизнесээ ногооруулахад нь хамтран ажиллах юм” гэв.

Бизнес төвийн нээлтэд Орхон аймгийн удирдлагууд, тус аймаг дахь Монголбанк, Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, жижиг дунд бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр ХААН Банкны төлөөлөл бизнес эрхлэгчдэд сонирхолтой сургалт зохион байгуулж, харилцагчдын сонирхсон асуултад хариулсан юм.

Эрхэм бизнес эрхлэгч та Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг бол аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ард байрлах “Classic residence” хотхоны 1-р давхарт нээгдсэн ХААН Банкны Бизнес төвөөр үйлчлүүлэн, тав тухтай, тохилог орчинд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авч, бизнесээ өргөжүүлээрэй.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк


Сэтгэгдэл

Зочих [202.126.89.239] 2023-12-18 18:56:21

ХААН БАНК АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВРИЙГ 30 САРААР ӨГӨӨЧ ЭЭ АХМАДУУД ХАШАА БАЙШИН, ХАШАА ГЭР АВЧ ӨӨРИЙН ЮМТАЙ БОЛМОООР БАЙНА. ХЭДИЙ БОЛТОЛ ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ. ХАЯАГ САХИЖ ХӨӨГДӨХ ВЭ АХМАДУУДАА ОНЦГОЙ ХАРЖ ҮЗЭЭЧ ХААН БАНК. АА.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.