ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ЗӨРЧСӨН ИРГЭНИЙГ 250 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ
Дугаарын хязгаарлалтад уртасгасан цагаар ажиллаж байгаа алба хаагчдын нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий сайтаас "Тэгш, сондгойн хязгаарлалтыг жолооч нар эсэргүүцэж байна” гэх нэртэй бичлэг мэдээлэл гарсан.
Энэ талаар тодруулахад Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Алтай” хотхоны урд талын замд “Приус 20” тээврийн хэрэгслийн жолооч Д нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийтээр дагаж мөрдөхөөр эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр, алба хаагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.
Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хууль, тогтоомжид заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй буюу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1429 дугаар “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг нийслэлийн хэмжээнд аль ч улиралд, ямар ч цаг үед хэрэгжүүлэх чиг үүрэгтэй юм.
Иймд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, уртасгасан цагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажлын хүндхэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, дэмжиж хамтран ажиллахыг уриалж байгааг цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
MANgar TUR [202.131.226.18] 2023-12-20 10:19:36
Idej uuj hamag yumaa hudaldaj bga novshiin hulgaichid...engiin ard irgedee muljihuus uur yum hj chadku malnuud...bugdiin zailuulval taarna
fas [202.131.226.18] 2023-12-20 10:17:44
NOVSHIIN TUR
зочин [202.126.90.133] 2023-12-20 09:57:15
ТЭГЖ БАЙЖ Л ХЭРЭЖИНЭ МОНГОЛЧУУД АРДЧИЛАЛ ГЭЭД ХЭТЭРХИЙ ДУРААРАА БАЙХЫГ ОЙЛГООД БАЙГАА ХҮМҮҮС.
Зочин [66.181.169.116] 2023-12-20 08:17:57
чөтгөр аваг
Zochin [59.153.86.79] 2023-12-19 20:44:27
Barag hun zodchuul dr ym bish uu 100 k torgono
tusa [66.181.168.82] 2023-12-19 18:12:33
Нэг л их зовлон тооцсон улс. Алба, амьдралаа өөрсдөө зохицууулах хэрэгтэй. Хот бол хүний амьдралын насыг хоног, сараар наашлуулдаг, бухимдлын туйл болсон газар. Хууль дүрэм гагцхүү нийтийн эрх ашигт үйлчлэх ёстой. Эдийн засаг болон байгаль орчны доройтлын хүнд үед энэ дүрэм, журам яг тохирно. Өөр гарц одоохондоо харагдахгүй байна даа.
Зочин [64.119.29.2] 2023-12-19 17:28:30
Нялх нойтон хүүхэдтэй хүмүүс, ажлаа хийхийн тулд хүүхдээ шөнөөр босгоод хязгаарлалтын цагаас өмнө амжих гээд зүтгэж яваа нөхцөл байдлыг бас харгалзах л хэрэгтэй. Амьдрал баян. Цэцэрлэгийн насны 2 хүүхэдтэй ээж аав 2 хүүхдээ нийтийн унаа олон дунд явуулж эрсдүүлэхгүй гээд өглөө эрт бэдэрч яваа ч нөхөд байгаа
Зочин [124.158.95.139] 2023-12-19 17:24:04
Эхлээд ийм хууль байна уу гэж унш ийм хуулийн нэр томъёо нэг хуульд байхгүй шүү
Зөв [202.126.89.171] 2023-12-19 17:17:58
Хөдөөний хөлсөө үнэртүүлсэн хулгайчийг торго
Зочин [221.7.8.29] 2023-12-20 08:32:44
Хотын нүүрсний утаа шээсний шинхэг ханхалсан хятадын хурлийзууд амаа хамхи