Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон төрийн холбогдох байгууллагын удирдлагуудад даалгалаа.

Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвөл ирэх жуулчдыг татахын тулд агаарын тээврийн МИАТ компанийн нислэгийн дундаж үнийн 25-40 хувийн хөнгөлөлтийг хадгалж, тур операторуудтай хамтран өвлийн аяллуудыг шуурхай төлөвлөхөөр тусгажээ. Зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын газрууд өвлийн улиралд төлбөрөө 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэжээ.

Мөн иргэд, олон нийтийн өвлийн амралттай уялдуулж дотоодын аялал жуулчлалыг дэмжих хүрээнд амрах, аялах нөхцөл боломжийг бүрдүүлж, өвлийн спортын уралдаан, тэмцээнийг тогтмол зохион байгуулна. Энэ хүрээнд хил орчмын аялал жуулчлалын маршрутыг гаргах бөгөөд авто аяллууд, мөсний шагай, сурын харваа зэрэг үндэсний болон спортын бусад төрлүүдийн тэмцээн, уралдаан, мөн “Мөнгөлөг шагшуурга”, “Хөх сувд” мөсний баяр, Бүргэдийн баяр, Түмэн тэмээний баяр, тэмээн поло, Цааны баяр, Нүүдэлчдийн өвөл-Цагаан сар зэрэг үндэсний эвентүүдийг зохион байгуулахаар аялал жуулчлалын хөтөлбөрт тусгасан байна.


Сэтгэгдэл

2025 он хүртэл дулаарайсаадаа. [66.181.160.14] 2023-12-22 11:37:48

Энэ тэсгэм хүйтэнд Монголд ямар гадаадын жуулчин ирэх юм бэ? Монголчууд нь хүртэл хөдөөгөөр жуулчлахгүй биздээ? Аялал, жуулчлалын яам нэрээ бодоод л элдэв жуулчлалын төлөвлөгөө гаргах юм. Тэр нь тэгээд белдэг юм уу? "Эвент" ч гэх шиг.

Зочин [64.119.29.2] 2023-12-21 09:02:48

Зочид буудал, жуулчны баазууд, амралт сувилалын газрууд өвөл гээд үнэ төлбөрөө 50 хувь бууруулж байхаар өвөл зунгүй л шунал шингээгүй, бодит үнээр үйлчилвэл гадаадын гэлтгүй дотоодын жуулчлалаас олох ашиг хөгжих боломж нь илүү гэдгийг хэзээ ойлгож хөгжих юм бүү мэд. Худалдаа, үйлчилгээний салбарт сезон тааруулж богино хугацаанд цөм ашиг хийхээс илүү бага боловч тогтмол орлогын үр өгөөж их гэдгийг ойлгосон бизнес л тогтвртой хөгжинө


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.