Орхон аймаг дахь шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийлээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Орхон аймаг дахь улсын байцаагч Б.Хашчулуун аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийлээ.
Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 6 аж ахуй нэгжийн 26 шатахуун түгээх станцыг хамруулан түлш, шатахууныг хэрэглэгчдэд ялгавартай нөхцөлөөр олгож байгаа эсэх, иргэдийн гомдол саналыг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа зэрэг Агенлагийн даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/1675 тоот албан мэдэгдлийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа.
Шалгалтад хамрагдсан ШТС-ууд нь түлш, шатахууныг хэрэглэгчдэд ямар нэг хязгаарлалтгүйгээр олгож байлаа. Мөн иргэдээс шатахууны дутуу шахалттай холбоотой гаргасан гомдлыг хяналтын хэмжүүр буюу мерник ашиглан шалгаж газар дээр нь шийдвэрлэх боломжтой болсон байна.
Орхон аймгийн хэмжээнд дунджаар нэг өдөрт АИ92 автобензин 83.3 тн, дизель түлш 6.1 тн зарагдаж байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.181.170] 2023-12-23 11:42:57
ШТС уудад өрсөлдөх чадварын шалгалт хий. Шатахуун зарахгүй бгаа ШТС ууд оруулж ирж чадахгүй бнаа гэсэн үг. Тийм учир шууд тусгай зөвшөөрлийг нь цуцалж бензин шатахуун борлуулж бгаад нь өгчих. Өөрийн логогоо тариад л болоо. Өрсөлдөх чадваргүй байж нээх ШТС энэ тэр... Шунхлай л ямарч бсан хамгийн түрүүнд өрсөлдөх чадваргүй.
Эгшиглэн [103.212.116.176] 2023-12-21 18:46:27
Бензин ээ өгөөчээ ямар балиар ааштай улс төр вэ
Зочин [203.169.48.150] 2023-12-21 16:18:32
ШТС-уудаас яг ямар зөрчил илрүүлэх сонирхолтой байдаг юм бэ энэ хүмүүс. Тоо ширхэгээр биш усаар зардаг учраас холих, чанаргүй болгох дутуу шахах зэрэг нь ямар ч боломжгүй байдаг, Тайлан тооцоо нь программаар бүрэн хянагддаг юм аа . хардах эрхтэй ч заримдаа арай л хэтрэх юм Өвөл гадаа бараг -30 хэмийн хүйтэн байхад устай шатахуун зарж байна гээд л лайв хийж байх жишээтэй. Шүүмжлэхээсээ өмнө ядаж шатахууны талаар жаахан ч гэсэн уншиж судалвал арай өөр ойлголтыг авах байх даа
Зочин [103.11.192.46] 2023-12-21 14:45:51
Петровис, Содмонголын колонкуудыг л бензин түлшний шахалтыг сайн шалгах хэрэгтэй дээ
Зочин [203.98.76.249] 2023-12-21 14:34:05
одоо очих гэж байна гэж урьчилан мэдэгдээд хоол боорцог гарт хүндрүлэх юм болдүүлээд очихоор зөрчил илрүүлэхгүй шүү дээ. явсан хойноо хэд хоноод дутуу шахалт нь хүчинтэй болдог