“БОНДЫН ӨР ДАРЛАА” ГЭХ НЬ ДЭМИЙ ХӨӨРӨЛ АЖЭЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 25-ны өдрийн мэдэгдлээр Монгол улс 200 сая ам долларын гадаад өрийг дарж эдийн засагт чухал алхам хийгдлээ гэх. Мөн тэрбээр “...өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудалд буруутай этгээдүүдийг хариуцлага хүлээлгэсний хүчинд ийнхүү өр дарагдлаа” Гэсэн юм.
Бондын эргэн төлөлт хугацаандаа төлөгдлөө ч энэ нь гайхуулаад байх баатарлаг үйлс төдийлөн биш болов уу? Хөгжлийнхөө гараан дээр ирсэн улс болгон гадаад валютын зээлд хамрагдаж буцаагаад зээлээ бүтээн байгуулалтын үр ашгаараа төлдөг.Гэтэл Монголд хулгайлагдсан мөнгийг хурааж аваад зээл төлөгдлөө хэмээн бахархах нь баярлахаас илүү ичгэвтэр хэрэг болох. Хэдий АН-ын үед зарим бондын өр үүссэн ч 21 аймаг авто замаар холбогдож, эдийн засгийг хөтөлж буй төслүүд хөдөлгөөнд орж, өртөг өндөртэй ч өгөөжтэй менежментийн бодлогууд хэрэгжсэн юм. Монгол Улсын гадаад өрийг иргэн бүрд ногдуулан хувааж үзвэл 36 сая төгрөгийн өртэй болчихсон. Энэ урьд өмнөх жилүүдийн үзүүлэлтийг дахин нугалсан тоо. Дөрвөн жилд 4, 5 бондын өр дарлаа гээд нийт гадаад өр төлбөр төлөгдөж дууслаа гэсэн үг огт биш. “2022 оны эдийн засгийн тойм, 2023-2024 оны төлөв байдал”-д дурдсанаар
“Цаашдаа засгийн газрын өр ба ДНБ-ний харьцааг өнөөгийн үнэ цэнээр биш (яг үнэндээ глобал эдийн засаг, зах зээл дээр тодорхойгүй байдал өндөр үед засгийн газрын өрийг өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэх нь ихээхэн учир дутагдалтай, бараг өөрөө өөрсдийгөө “тайвшруулж буй хэрэг бөгөөд тэр тусмаа өрийн хувьд сайтар шинжлэх” шаардлагатай орны ангилалд орсон улсын хувьд нэрлэсэн байдлаар илэрхийлэх нь илүү бодитой болно.
Өрийн тогтвортой байдлын шинжилгээнд аливаа улсын Засгийн газрын өр, ДНБ-ний харьцаа 50 хувиас давсан тохиолдолд тухайн улсыг “Сайтар шинжлэх” шаардлагатай орны ангилалд багтаан илүү нарийвчилсан шинжилгээг хийдэг. Монгол Улсын Засгийн газрын нэрлэсэн өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх харьцаа 2021 онд 62.6 хувь байгаа ба 2025 он хүртэл Засгийн газрын өрийн баталгаа гаргаагүй тохиолдолд тус харьцаа 50 хувиас их байхаар төсөөлөгдөж байгаа тул “Сайтар шинжлэх” шаардлагатай орны ангилалд орж байна.
Сангийн яамны тооцоолсноор нийт шаардлагатай санхүүжилтийн ДНБ-д эзлэх хувь 2022 онд 9.3%, 2023 онд 11.3%, 2024 онд 9.7% буюу ирэх 2 жилд санхүүжилтийн шаардлага өндөр түвшинд байхаар байна. Гадаад эх үүсвэрийн санхүүжилтийн нийт шаардагдах дүнд эзлэх хувь хэмжээ эрс нэмэгдэхээр байгаа нь (2023 онд 82.4%, 2024 онд 108.7% буюу дотоод эх үүсвэр дутагдаж дан гадаад эх үүсвэрээр хангахаар байна). Засгийн газрын гадаад өрийн удирдлага, төсвийн алдагдлыг 2023 онд зайлшгүй эргэн харах нөхцөлийг бүрдүүлэхээр байна (Хэдийгээр засгийн газрын гадаад, дотоод өрийн жилийн өөрчлөлтийн хурд саарч, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь хэмжээ буурахаар төлөвлөсөн ч). Төсвийн алдагдал, засгийн газрын өрийн өөрчлөлтийн нийлбэр дүнг ДНБ-д харьцуулсан харьцаа буюу “нөөц-урсгалын зохицолдоо” (SFA) 2023-2024 онд мөн л өндөр, сүүлийн 15 жилд тогтсон хандлага нь хэвээр байхаар байгаа нь төсвийн алдагдал ба засгийн газрын өрийн удирдлагад чанарын өөрчлөлт гарахгүйг харуулж байна.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
зочин [103.57.92.215] 2023-12-29 11:18:14
Өрийг хугцаанд төлөхгүй газар нутгаа алдсан улс орны араас нь орж мэдэх байсан АН ын үед бондын мөнгөөр замын бүтээн байгуулалт чанаргүй нимгэн суурь муу хийсэн зам одоо ч хотгор гүдгэртэй засвартай машин явхад бэрх байгаа шдэ
2012-2016 оны АН ын өр шааж тархи угаахаа болио одоо хаха [66.181.188.36] 2023-12-27 18:55:38
2012-2016 онд өр тавьсан нь Улаан, Ж.Эрдэнэ бат хоёр МАН аас сангийн сайд байхдаа тавьсан өршдээ!! Худлаа гэвэл google ээр Үе үкийн сангийн сайдууд гээд хайгаад харчихалдаа ард түмнээ тэнэг гэж бодхоо одоо болилдоо арайчдээ
Зочин [202.21.108.50] 2023-12-29 09:42:26
Энэ бол яах ч аргагүй АН таввсан өр төлснийг зээл өгсөн орнууд авсанаа хүлээн зөвшөөрөөд байна. Битгий АН намыг өмөөр тэр чинь Толгойноосоо өтчихсөн шүүдээ
Зочин [203.17.23.197] 2023-12-27 16:05:09
Төсөвийн төлөвлөлтөндөө өөрчлөлт хийж 2024 оноос эхлэн эдийн засгийн хувьд бүсээ чангалах түр зуурын бодлого хэрэгжүүлж орлогоос давсан зарлагагүй төсөв батлах гадаад өрийг бууруулж аажмаар ямар нэг өр төлбөргүй болгох хөтөлбөр батлаж хэрэгжүүлэх шаарлагатай байна
Зочин [139.5.216.253] 2023-12-27 08:26:46
Дефолт болох нь гээд л улсаараа арзайгаад байсан. Ямар ч гэсэн бүгдийг нь дарсан л байна. Хулгайч нараас мөнгөө авбал болох нь тэр биз. ХХБ бүр ямар бондыг эзэмшчихсэн байлаа даа. Одоо тэгээд эзэн нь зугтчихаад хэрэг нь шүүх дээр явдаггүй, цаг аваад байж л байгаа ш дээ. Дараагийн сонгуулиар энэ муу Оюун Эрдэнийг нам дарчихаад өөрснөө эзэн сууя гээд л байж байгаа. АН шинэчлэгдээгүй цагт тэдэнд итгэх шаардлага алга даа. ХҮН нам дангаараа ийм зангарагтай байж чадахгүй. Тэгэхээр хэнд итгэх вэ? Яахав хүнийг нь харж байгаад л дугуйлна даа
irgen [202.9.40.213] 2023-12-27 01:11:36
Ed nart unen.zuv uom bnuu.Meregjilgui.chadvargui uomnuud turd garaad hudlaa yriad.NAM hargalzahgui yliig n egch chadahgui uomnuud.UBTZ ymar ih shuumjleluulj bn.Meregjiliin bus MAN taviul 7.5 terbum hurtel isden hulgaichtai.IKON mn sait hudlaa magtaad.TZ ajilchid n haluun.huitend hatuu hund ajliig hiij.achaa teever sain bga.Orlogo mash sain bga.Daanch Namiin songuulud zartsuulj bga.NAM d ulaan munge buu eg.Ajilchiddaa.tereg teknikiin shinechild zartsuul.
зочин [66.181.189.161] 2023-12-27 00:24:56
Одоо тэгээд Монгол улс бондын өргүй болсон хэрэг үү? эсвэл МАН-ын сонгуулийн шоу юу? Чимэдийн Хүрэлбаатар гуай сайд байхдаа өдөр болгон л бондын өр төлөөд байсан биз дээ? Тэр үед бондын өрийг төлсөн юмуу? эсвэл нэг бондын өрийг өөр бондын өрөөр сольсон юмуу? Ч.Хүрэлбаатар гуайн сольж төлсөн баахан бондын зөндөө өрийг Монгол улс хэзээ төлөх вэ? Байгаа бодит үнэнийг иргэдэд үнэн зөв, шуурхай мэдээлээч ээ.
Зочин [66.181.188.36] 2023-12-27 18:49:41
2031 он хүртэл төлөх шинээр зээл авангуутаа хуучин өрөө хаажээ. Нийлбэр дүнгээрээ өр огт төлөгдөөгүй харин ч бүр 5 дахин нэмэгдчихсэн байнаа
зочин [202.126.89.71] 2023-12-27 01:29:03
2012-2016 онд АН асар их өр тавьсан.Балютын нөөцийг хоосолсон. Эдийн засгийг үндсээр нь сүйрүүлсэн.Юун хөрөнгө оруулах,өр дарах,цалин тэтгэвэр ч хугацаанд нь тавих чадваргүй болгосон.Гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж байж эдийн засгаа ариа ядан хэвийн болгож чадсан. Сүүлийн жилүүдэд ковидаас эхлээд асар их бэрхшээл даван туулж,,эдийн засаг бизнесээ сэргээн,иргэдийн амьдралыг хэвийн болгох бололцоот бүхнийг хийв. Энэ онд л хятадын хил нээгдэж,гадаад худалдаа одоо л жигдэрч байна.Гадаад өрийн асар хүнд дарамтаас үндсэндээ бүрэн гарлаа. Ардчилагч гэх этгээдүүд бусдыг гүтгэж нэр төрийг харлуулж л чадна.Иргэдийг хуурч төрийн эрхэнд шургалахыг оролдоно.
Иргэн [139.5.217.199] 2023-12-26 20:44:46
Битгий шоудацгаагаад бхйл даа.Энэ хулгайч нараа хурдан шоронд хийж, бүх насаар нь хорь, эсвэл хөрөнгийг нь хурааж улс орны өрийг төл!!!
зочин [202.126.89.71] 2023-12-27 00:55:48
Хэнд ч ил тодорхой зүйлд маргах шаардлагагүй.АН 2012-2016 онд төр барих үедээ асар их гадаад өр буй болгосон. Зээлээр барьж байгуулсан гэх зүйл нь үр ашиг муу,буцааж зээлээ төлөх чадваргүй Валютын нөөцийг бараг хоосолсон.Эдийн засгийг бүр сүйрүүлж.хөрөнгө оруулалт хийх байтугай цалин тэтгэвэр хугацаанд нь тавих чадваргүй хүнд байдалд орсон.Нийгмийн өмч идэж уусан хэрэг их гарч нилээд нь илэрсэн ч хууль хяналтынхан хаацайлаад хэрэг завшуулаад байна гэж их шуугдаг байсан. Иймээс ч та нарт иргэд хоёр сонгууль дараалан буюу 8 жил санал өгөлгүй төрөөс зайлуулсан.Харин энэ төр ковидоос эхлээд бусад асар их бэрхшээлийг богино хугацаанд давж,эдийн засаг бизнесээ сэргээн, иргэдийн амьдралыг хэвийн болгох,бүтээн байгуулалт хийх гэж бололцоогоороо зүтгэж байна. Гадаад өрийн хүнд байдлаас улс орноо хэрхэн гаргаж байгаа талаар сая ерөнхий сайд ,сангийн сайд нар тодорхой мэдээллээ. Сөрөг хүчин сурсан зангаараа бүхнийг харлуулж,гөрдөж гүтгэж,.иргэдийг хуурч мэхлэж,өнөө муу аргаараа, төрийн эрх рүү зүтгэж байна.Иргэдийг тэнэг мэт басамжилж болохгүй.
Миний бодол, сэрдлэг үнэн болов уу. [66.181.179.235] 2023-12-26 20:36:31
Энэ мөнгийг гадаад гарчихсан монголчууд, тэдний гадаадад байгаа гэр бүлүүд эргүүлж байгаа буюу хулгайлчихсан гэж бодож байна. Тэдний гадаадад гаргаж буй зардлууд нь аврага том ш дээ. Түүнийг нь санхүүжүүлэх гэж л гадаад өр зээлийг өчнөөгөөр нь авч байгаа гэж сэрднэм.
Зочин [66.181.185.253] 2023-12-26 18:26:54
Хэзээнээс эхлээд монголчууд "Хятад ах аа" гэж хэлж сурнаа?
Зочин [59.153.114.80] 2023-12-26 17:54:29
Хулгай луйварчдын зээлж аваад өгөхгүй санаатай бөгсөн доороо дарсан мөнгийг эрж олоод төлүүлсэн гэж ойлгож байгаа мөн үү бишүү ....хэлээд өгөөрэй
Зочин [109.252.135.60] 2023-12-26 16:42:23
Хумуусээ нэг юмыг ойлго. Орийг арилжааны банк зээл гаднаас зээл авч толсон шуу. Хураасан монгоор толоогуй. Хойт хормойгоо авч урьд хормойгоо нохсон юм.
Зочин [66.181.188.122] 2023-12-26 15:50:21
2 жил амсхийх хооронд гайгүй зөв явбал болно доо . Нүүрсчид ждүчид бидний өрийг төлчих байхаа
ЗОЧИН [60.41.246.196] 2023-12-26 14:46:43
СҮҮЛИЙН 7 ЖИЛД МАН-ын ЗГ-ын 15 ТЭРБУМ-аар НЭМСЭН 32 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ГАДААД ӨР ХЭВЭЭРЭЭ БГАА БИЗ ДЭЭ. ВУН ӨР ДАРЧИХАВ АА. САМУРАЙ БОНДЫНХОО ӨРИЙГ ДАРЧИХАВ УУ.
Зочин [103.57.93.182] 2023-12-26 14:06:58
Энэ бол зөвхөн энэ засгийн газрын үйл ажиллагааны томоохон амжилт,баяр хүргэе.
Зочин [139.5.217.191] 2023-12-26 13:47:18
Урьд тооцоо судалгаагүй их өрийг АНамын үед тухайлбал Ерөнхий сайд Алтанхуягийн үед тавьсан Самурай,Чингэс бондуудын өр болон дээр нь нэмэгдсэн өрнүүдээс салсан нь энэ Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн гэж үзэх ёстой.Үнэн юм үнэнээрээ сайхан,өндөр хүүтэй өртөг өндөртэй өрийг харьцангуй хүү багатай өрөөр дарсан нь ч үнэн,Монгол ороны эдийн засгийн байдал түүнийг шууд өөрийн санхүүгийн эх үүсвэрээр дарах боломж байхгүй учир ийм л арга замаар тэр өрнөөс салж байгаа.Монгол орныг сүйрүүлж байгаа гол зүйл нь Үйлдвэрлэгч орноос Хэрэглэгч орон болгосон,Авлига,хээл хахууль,луйврыг хөхүүлэн дэмжсэн Авлигачдын асар их сүлжээ Монгол орны дээд,дунд,доод шатандаа ажилласны түүнийг засах эх оронч Удирдлага байгаагүйнх,хуулийг уландаа гишгэсэн хуульчдынх нь ёс бус үйлдлийн хар гайгаас л болж бид ийт байдалд орсон.Энэ нь Нүүрчдийн гэх сонсголоос тов тодорхой харагдаж байна,ямарч өргүй улс маань цэцэглэн хөгжих боломж бүрэн байжээ гэж иргэн бүр л ойлгож авлаа.Одоо Монголд Шудрага засаглалыг би
Зочин [202.126.88.234] 2023-12-26 12:47:45
Данхан толгойт иргэдын мэдлэг мэдээлэлгүйг далимдуулж дандаа төөрөгдүүлнэ үнэн хэрэгтээ манай улс сүүлийн 7 жилд асар их гадаад өр тавьж өнөөдөр ЗГ, Монгол банкны төлөх өр 10,0 тэр ам дол давчаад бна шүү дээ? Гэтэл энэ нөхөр худлаа шоу хийгээдл !!
Иргэн [59.153.86.144] 2023-12-26 12:26:05
Өмнөх ЗГ-ын үргүй зарсан их өрийг барагдуулна гэдэг бол том амжилт шүү. Маш сайн байна..Баяр хүргэж, амжилт хүсье. Монгол хүн мөн л бол энэ их амжилтыг харлуулахгүй гэж бодож байна.
Ц.Гансүх [202.126.89.68] 2023-12-26 11:42:45
Ардчилал гэдэг нэрийн дор МАХН төр улсаа удирдаж байх үед бүтээн байгуулсан үйлдвэр бүгдийг хувьчлал нэрийн дор АН ын өсхийн өлөн удирдлага ах дүү хамаатан саднаараа хуваан авч улсаа тэжээвэр иргэдээр ухаан санааг нь төөрөгдүүлсээн сүүлийн 30,40 жилийн далий улс төрийг цэгцлэх зөв суурь тавьж байгаад Оюун-Эрдэнийн засгийн газрын газарт баяр хүргэн дэмжиж байна
Зочин [139.5.219.24] 2023-12-26 10:59:29
нийлж идсэн ан манан гийн хулгайчууд төлөх ёстой
dr [203.98.76.176] 2023-12-26 10:57:02
Erunhii said sain ajillaj bgaa. Hulgai luivariin systemiig zarlaj ilruulj uriig daruulj bna.zambaraagui hulgai hiisen uls ornoo zarsan humuusees haruitslaga tootsoj eelj bna
тогтох [202.21.100.210] 2023-12-26 10:54:57
Тэр өрийг чинь тухайн үеийн ЗГ өөрөөр хэлбэл АН-ын шулаачид идээд дуусгасан юм түүнийг чинь дарлаа та нар үхлээ юу жаахан ЭЗ сэргээд ирэхээр / зөв зарцуулалтаар/ одоо шүдээ хурцалж идэхээ бодож байна уу муусайн өлөнгүүд
баяраа [66.181.179.91] 2023-12-26 10:31:18
Ардчилсан намын хэсэг нөхөд өр тавиад түүнээ өглөг гэж солиорч өөрсдөө идэж цагаан сараар 5-6 зуун мянгаар золголт хийж тэнэгтсэнийг юү гэхэв түүх хуучирдаггүй түмэн олон мартдаггүй юм шүү. ардчилалын идэж уугчид баярцогтоос эхлээд ахиж сонгогдон идэж идсэнээ мартаж тэнэгтэхгүй өайх шүү битгий горьдоорой
Зочин [139.5.219.84] 2023-12-26 10:15:50
Тэгээд яах байсан юм өрөө нэмэх байсан юм уу Энхбатаа
Иргэн [139.5.216.198] 2023-12-26 10:36:50
Өрийг ард түмэн биш авч идсэн хүмүүс нь төлөх ёстой
Иргэн [66.181.177.223] 2023-12-26 10:01:39
Тэгээд бондын өрөө дарахгүй дефольт зарлах ёстой байсануу,харинч ёрөнхий сайд шүгэл үлээж,хөгжлийн банкны дээрэм луйврыг ил болгож хулгайчуудын мөнгийг буцаан төлүүлээгүй бол бондын өр дарах мөнгө цуглахгүй,банк дампуурч,монгол улс дефольт зарлах л байсанаа мартчихдаг юм байх да.ядаж урам өгөөч тамын тогооны эрхэмүүдээ.бондуудыг АН намын үёд гаргаж зам барьсан бүтээн байгуулалт хийсэн л гнэ,уг чанартаа Гаргамгайбаатраас авхуулаад хэдэн хулгайч нар л мөнгтйг авч зам нэртээ там хийсэн шүү.өнөө зам нь одоо бөөн хонхор.донхор.Бонд гдг чинь тэр чигээрээл хүүтэй өр шүү дэ.өр тавьж идэхийг нь АН,төлөхийг нь МАН төлж явна шүү дэ.Адилханл хулгайч нартай намууд гэхдээ хулгайч нараасаа салах гэж тэмцэж бга болхоос хулгайч нараа өмөөрч хамгаалж жагсахгүй бгаа шүү