Ким Жөн Ун: Өмнөд Солонгостой дайтахаас зайлсхийх бодолгүй байна
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгосыг улс орныхоо гол дайсан гэж нэрлээд, “дайнаас зайлсхийх бодолгүй байна” гэж мэдэгдсэнийг тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө уламжилжээ. Ким Жөн Ун зэвсгийн үйлдвэрт шалгалт хийх үеэрээ Умард Солонгосын эсрэг хүч хэрэглэхийг оролдвол Өмнөд Солонгосыг устгана гэсэн тухай Умард Солонгосын төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээлсэн байна.
Тэрбээр БНСУ-ыг өөрсдийн гол дайсан гэж тодорхойлоод, БНАСАУ дайсагнагч улстай харилцахдаа нэн тэргүүнд тавих ёстой зүйл бол “өөрийгөө хамгаалах болон цөмийн дайнаас хамгаалах цэргийн чадавхыг бэхжүүлэх явдал юм” гэж хэлжээ. KCNА ийнхүү мэдээлэхдээ хоёр улсын албан ёсны нэршлийн БНСУ, БНАСАУ гэсэн товчлолыг ашигласан байна.
Ким Жөн Ун хэлэхдээ, бид дайныг эхлүүлэхгүй, гэхдээ дайнаас зайлсхийх бодолгүй байна гэж мэдэгджээ. Тэрбээр тус улсын үйлдвэрүүд шинэ төрлийн зэвсэг, техник үйлдвэрлэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, байлдааны бэлэн байдлыг улам дээшлүүлэхийг үүрэг болгосон тухай KCNA мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [117.111.13.236] 2024-01-12 16:58:52
Хоёрдох укриан болох бий дээ гэхдээ солонгосууд хэрсүү улс гайгүй байхаа
Зочин [202.55.188.87] 2024-01-12 09:03:06
Америк цаанаас нь шордоод бас нэг украйн болгох гээд л ядаргаатай бизнес юмдөө
Зочин [202.126.89.157] 2024-01-11 17:26:52
Дайнд дуртай бацаан Худ ураг төрлөө устгах сана өвөрлөө байлгүй Өмнөд чинь хойд ураг төрөлтэй байлдах дургүй юм
Зочин [202.179.26.245] 2024-01-11 08:07:13
хөөе бүдүүнээ өмнөдөд манай Монголчууд зөндөө байгаа шүү, байлдахаар бол эртхэн хэлээрэй манайхан ирсэн хойно болоорой
Зочин [66.181.161.183] 2024-01-11 15:33:23
Кккк
Зочин [202.9.47.30] 2024-01-11 01:19:06
ene ywaandaa dundiin bus baiguulaad 20 30 jiliin dotor aajmaar negdeh uil ajillagaa ywah baihoo. Y
Mongol [212.95.5.117] 2024-01-10 23:06:23
Umard Umnuduu ustgah homorgondoo Hujaag ustgachihgui yum baihdaa! Tegwel manid heregteisen! Hehehehe.
Зочин [59.153.113.239] 2024-01-10 21:50:13
Сеоүл болон Токио байндаа тусгалдаа орсон өдөр бүр товч дарах кинжал пуужингийн оньсон дээр л байх юм шигээ энэ нөхцөлд АНУ яс хаяж өдөж энэ 2 ороноо сүйрүүлчихгүй л бол Хойд Солонгос хүлээх тактикаа барих байлгүй дээ
Зочин [122.96.32.186] 2024-01-10 19:39:05
Яс хаяж зэвсэг борлуулж баяжих гэж Америк шүлс нь гоожиж бна
Зочин [203.98.76.249] 2024-01-10 16:31:57
америк хошуу дүрээд жанхуу болно.