Гадаадын хөрөнгө оруулалт гэж газраа гадаадынханд найр тавин өгөх биш ажээ

Aдмин / Улстөр

Нийтлэлч Б. Болор-Эрдэнэ: “...ГХО нь тэгэхээр гадаадын этгээд 10 төгрөгөө 11 болгох зорилгоор 10 төгрөгөөрөө(эсвэл түүнтэй дүйцэх хөрөнгөө өгч) манай бондыг авах, эсвэл хүүтэй зээл болгох, эсвэл компанийн хувьцаа авах зэргийг хэлж байна.

Нэгдүгээрт гадаадын хөрөнгө оруулалт бол Монголчууд бүх итгэл найдвараа өгөх ямар нэг тусламж сайхан сэтгэл эсвэл аврал энэрэл бус. Ердөө л гадаадын аль нэг мөнгөтэй хөрөнгө оруулагч өөрт ашигтай ямар нэг зүйлд хөрөнгөө оруулж эргүүлээд өөртөө ашигтайгаар буцааж хөрөнгөө авах л үйл ажиллагаа.

Үр дүнд нь Монголын эдийн засагт эерэг өөрчлөлт гарах эсэх нь яг тухайн хөрөнгө оруулагчид төдийлөн хамааралгүй ч байж болно. “Өөрийн хөрөнгөө буруу зарах тусам нь ГШХО-ын үнэ цэнэ улам нэмэгдэнэ, нэмэгдэх тусам нь хамаарал нэмэгдэнэ, хамаарал нэмэгдэх тусам шүтлэг нэмэгдэнэ, энэ цикл улам гүнзгийрч ирэв.

Уг нь 20 хүнд ажил олгоод дунд зэргийн үйлдвэр босгочих 100 мянган доллар бензиний мангаст хувиргаж, өөрийн хөрөнгөө энд тэндхийн үл хөрвөх хөрөнгөнд хуваарилсан атлаа хөл дээрээ тэнцэж ядаж байгаа хэдхэн хувьцаат компаниасаа нэг ширхэг хувьцаа авч үзээгүй гарууд, эсвэл дотоодын хөрөнгө идэвхтэй эргэх бүтэц бүрдүүлэх боломж гарт нь байсаар байтал хийхгүй байгаа хүмүүс...ер нь эхлээд өөрийн чадах хөрөнгийн хуримтлал, бүтээлч инвестмэнт, түүнийг сайжруулахын төлөө ямар нэг юм хийхгүй хүмүүс(эрх мэдэлтэй, боломжтой тусмаа) цөмөөрөө энэ гурван үсгээр гоёж, эх орны данс тооцоонд аягүй санаа зовсон дүр үзүүлж, ГШХО уналаа, улс сөнөлөө гэж халаглах хоор дууны эгнээнээс гарвал зохино.”


Сэтгэгдэл

энэ хууль батлагдвал баталсан нөхдүүд бүх насаараа монголчуудад адлагдах түүх болж үлдэнэ гэдгээ [66.181.179.33] 2024-01-14 19:18:18

эх оронч

Монгол [202.9.40.91] 2024-01-13 07:32:34

Энэ хууль шуул тусгаар тогтнолд аюл учруулна. Газар бол улс оршин тогтнох үндэс. Хятадуудад өртэй хэдэн уос төрчлийг ардын лайёан гэж үүэж байна

Зочин [139.5.216.253] 2024-01-12 16:01:40

Гадаадын хөрөнгө оруулалт гээд ийм ухуулга бол хэнд ч хэрэггүй. олон хүмүүс илэрхийлж чадахгүй ч бухимдаж байна. Хөдөөгүүр малчид газар ухаж, ашигт малтмал олборлохыг эсэргүүцдэг. Бас шантааж хийдэг. Гэхдээ тэр бас тийм ч буруу биш. Бүх насаараа мал дагаж, нутгаа сахисан хүмүүст тэр хэмжээний эрх бий. Өдий болтол ямар олон том уул уурхайг хэдхэн хүн цөлмөсөн билээ. Хэрвээ үнэхээр Эрдэнэт үйлдвэр шиг улсаа тэжээх үйлдвэр барих бол тэрийгээ Төрийн тэргүүн нь танилцууллаад, тогтоол уншаад. ил тод бүх юм нь явж болно ш дээ. Алтанширээтийн нефтийн үйлдвэрийг бүтэлгүйтүүлж байгаа хүчин зүйлс байгаа л байх. Жишээ нь хөрш орнуудаас энэ ажлыг зохион байгуулдаг байж магадгүй. Гэтэл тэрийг яаж ч чадахгүй байгаа бол хариуцсан хүмүүсээ зөв сонгоогүй л гэсэн үг. Газрын ховор элментээ олборлох юм бол нэр муутай том газруудад эрх өгөөд нэмэргүй ш дээ. Чипний үйлдвэртэй больё гэх мэт юм бодвол АНУ шиг бодлогоор хийх хэрэгтэй байх. Энэ удаагийн газрын хууль бол арай дэмий байхаа. Бас л нөгөө алддарта

Зочин [203.23.199.2] 2024-01-12 12:52:19

Нэгдүгээрт. Юунд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаагаа тогтооцгооё Хоёрдугаарт. Монголоосоо энэ хөрөнгийг босгочих шарк танкууд байгаа эсэхээ тогтооцгооё Гуравдугаарт. 100 жилээр газараа эзэмшүүлэхэд монголчууд өөрсдөө гадны зах зээл дээрээс мөнгө босгох боломжийг нь олгоё. За тэгээд бүтэхгүй бол Гадаадын хөрөнгө оруулалт ярьяа Тэр болтол хүүхдүүдээ хөрөнгө оруулалт хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй болгоё авилгаасаа бас саляа

Зочин [202.126.89.97] 2024-01-12 10:33:44

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ ЗӨВ ЯМАРЧ УЛС ОРОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАЙЖ БАЙЖ ХӨГЖДӨГТЭЙ САНАЛ НЭГ БАЙНА ГЭВЧ МАНАЙ ЭНЭ ТЭНЭГҮҮД БҮХ ЮМАА ТАВЬЖ ӨГӨХ ГЭЭД Л УЛАЙРААД БАЙХЫН УЧИР ЮУН БҮХЭЛ БҮТЭН УЛС БАЙЖ ӨӨРСДИЙН ЭРХ АШГАА 1-Т ТАВИАД ӨӨРИЙН УЛСАД АШИГТАЙ БОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АВАХ ХЭРЭГТЭЙ БИЗДЭЭ АШИГГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АВСНААС АВААГҮЙ НЬ ДЭЭР ШТЭЭ ХУУЧИН ХУУЛИНД60+40 ГЭЭД 100 ЖИЛ ГЭЖ БАЙСАН НЬ ЯМАР ХАМАА БАЙНАА ТЭРИЙГ НЬ ХАРИН ӨӨРЧЛӨӨД 10-20 ЖИЛ БҮР ИХДЭЭ ДАХИН5 ЖИЛЭЭР СУНГАХАД Л БОЛООШТЭЭ ТЭР ХООРОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААСАА АШИГАА АВААД ЯВНАЛ БИЗДЭЭ ХАМГИЙН ГОЛ НЬ ОРШИН СУУХАД МАШ ХЯЛБАРХАН АРГААР ГАДНЫ ГЭХ ХУЖАА НАРААР УЛСАА ДҮҮРГЭЖ ЯАХ ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ ЮМ ХАТУУ НӨХЦӨЛӨӨР ОРШИН СУУХ ОЛГОДОГ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЗАНДАНШАТАР ОЮУНЭРДЭНЭ ХҮРЭЛСҮХ НАР АНХААРЧ ЭНЭ ХУУЛИЙГ МАШ НЯГТААР ЗҮЙЛ БҮРЭЭР НЬ ГАНЦ УДАА Ч БОЛОВ УНШИЖ ҮЗДЭГГҮЙ ЮМУУ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЯРИГДААД ЖИЛ ШАХАМ БОЛЖ БАЙХАД НЭГ НЬ ҮГ ДУУГАРАХГҮЙ ЯАСАН АРЧААГҮЙ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД ВЭ САНАЛ БОДЛОО ХУВААЛЦААЧ

монгол [103.57.92.253] 2024-01-12 10:01:42

хүмүүсээ хамгийн эхлээд бид ямар зорилгоор гадаадын хөрөнгө оруулалт татах гээд, хүсээд байгаа юм бэ гэх асуултанд маш зөв хариулт олцгооё тэгээд тэр хуулиа ярьяа эхлээд хамгийн чухал нь манай орны аж үйлдвэрлэл буюу боловсруулалтын төвшинг шат ахиулах, олон улсын тэргүүний жишигт хүргэмээр байна. тэр нь бидэнд одоохондоо байхгүй, бас бид өөрсдөө хийх гэхээр үнэтэй, цаш хугацаа их орохоор байгаа юм хоёрт: манай улсын, төрийн, тусгаар тогнолын баталгаа болох гуравдахь хөршийн бодлогыг хэрэгжүүлэх манай "зөөлөн хүчний бодлого"-ийн цөм суурь нь ОХУ ба БНХАУ-ын биш харин бусад гуравдагч улс орнуудын хөрөнгө оруулалт, техник, технологи юм аа. Бид тэдэнтэй маш их ойртвол, тэдний эрх ашгийг нутаг дэвсгэр дээрээ бий болгож чадвал тэднээс хамгаалагдах болно. бас тэднийг дагаж илүүтэй сайн хөгжилд хүртэл бүс нутагтаа, ОХУ, ба БНХАУ-ын иргэдэд гарал нэгт ахан дүүстээ үлгэр жишээ ирэхийг хүсдэг хань хамсаатан нь болно. Тэгэж чадваас хоёр хөрш маань биднийг анхаардаг, хүндэлдэг, халдахгүй


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.