АРД ТҮМЭН БАЯЛГААСАА НОГДОЛ АШИГ ХҮРТДЭГ БОЛСОНД З.ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ УИХ-ЫН 40 ГИШҮҮН ГАВЬЯАТАЙ
2015 онд Тавантолгойн нүүрсний орд газрыг БНХАУ-ын төрийн өмчит компанид 100 жилээр эзэмшүүлэхээр гэрээлэх гэж байсныг тухайн үеийн УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд тэргүүтэй УИХ-ын 40 гишүүн эсэргүүцэн зогсоосноор одоогийн Эрдэнэс тавантолгой компани ард түмэнд 1072 хувьцааны ногдол ашиг тараах хэмжээнд хүрчээ. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн дагуу байгалийн баялгийг ард түмэнд бодитоор үр ашгийг нь хүртээх бололцоог бүрдүүлжээ.
УИХ-ын дарга асан З.Энхболд 2015 оны 4 сарын 6-ны өдрийн УИХ-ын хаврын ээлжит чуулганыг нээж үг хэлэхдээ “Тавантолгойн орд газрыг ашиглах хэлэлцээрийн явцыг УИХ анхааралтай ажиглаж" байна. Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий түүний баялаг төрийн ӨМЧ мөн. Тавантолгойн орд улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм. 2010 оны ЗГ-ын 39-р тогтоолын хүрээнд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байгаа.
Гэтэл Тавантолгойг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь УИХ-ын 2012 37-р тогтоолоор баталсан Монгол Улсын ЗГ-ын 2012-2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй зөрчилдөж байна. Энэхүү хэлэлцээрээс харахад Монгол Улсын эдийн засаг нэг улсын, нэг зах зээлээс бүрэн хамааралтай болох нөхцөл үүсэж байна.
Энэ нь 2010 онд УИХ-аас баталсан ҮАБ-ын үзэл баримтлал дахь нэг улсын хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалтын 3/1 ээс ихгүй байна гэснийг зөрчиж байна. Мөн УИХ-аар ч хэлэлцүүлэлгүй Засгийн Газар дур мэдэн энэ хэлэлцээрийг хийх гэж байгаа учраас УИХ энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой.
"УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хатуу хариуцлага тооцох" болно гэсэн юм.
Тавантолгойн нүүрсний ордыг бүлэг этгээдүүд УИХ-аар ч хэлэлцүүлэхгүйгээр хууль зөрчин MCS+Shenhua компанид 100 жилээр бэлэглэх гэж байсныг ийнхүү зогсоож өнөөдөр ЭТТ ХК нь Монголын бүх насанд хүрсэн иргэд хувьцаатай, жил болгон ноогдол ашиг авдаг, жилдээ 1 тэрбум $ борлуулалт хийдэг, 100 100 жил үр ашгаа бүх Монголчуудад хүртээх дэлхийн хэмжээний компани болсон.
ВИДЕО ЛИНК: https://www.youtube.com/watch?v=kyZPgiUNwYI
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.161] 2024-02-05 15:07:13
ногдол ашиг гэдэг нэр нь арай томдоод байнаа , дусал ашиг гэвэл яадгийн
Оноч [202.5.205.34] 2024-02-05 12:20:41
Өөрийн авдар дахь юмаа би зарж чадахгүй байгаа юм чи аваад зарваа надад 2%-ийг өгваа гэдэг ийм арчаагүй, өвгөдийн үлдээсэн буянг зарж ууж байгаа архичин шиг цаг үеийг ард түмэн таньж мэдсэний баярыг хүргэе. Ийм юмыг ГХО гэж ярьдаг байсан үндэсний урвагчид эдийн засгийн алуурчдын үнэн төрхийг ард түмэн таньж мэдсэний баяр баяр цааш цааш үргэлж дэлгэрч монголчуудын ухаан сэрэхүй сэрж мэдэрч, өөдөлж дэвжээсэй.
Иргэн [59.153.86.144] 2024-02-05 10:23:05
Хүссэн хүсээгүй байгалийн баялгийг ард түмэнд өгнө. Хамгийн гол нь эдийн засгийг уналтад оруулахгүй, хуримтлалтай болтол удирдаж, ашиг хүртээдэг юм гэдгийг ойлгох хэрэгтэй.
Onoch [202.5.205.34] 2024-02-05 12:11:27
Бузартай хар хүүрнүүд юмаа... монголын баялгийг 20 гаран жил ГХО гэдэг нэрээр гадныханд өгч лиценз зарсан мөнгөөрөө хувиа борлуулдаг, Ерөнхий сайд нь улсынхаа том ордыг ГХО-д өгч бна гээд гадаадад хаус авдаг ийм улсын иргэд. Өнөөдөр ядаж ганц том ордоо эх орондоо авч үлдсэний баярыг баяр гэж тэмдэглэж байна. Энэ бол ард түмэн сэрсний баяр шүү.
Зочин [203.98.76.249] 2024-02-05 09:55:13
хуцоо ямар гавъя байхав харин ийм өүүхэн юм долоолгох хэмжээнд цусалж нуусан нь илт байна
Зочин [103.57.92.87] 2024-02-04 21:23:31
Монголын ард түмэн з.энхболдод ямарч өргүй
Иргэн [66.181.187.26] 2024-02-04 16:21:04
Энэ сайт ард түмнийг доромжлоод байгаа юмуу, эсвэл егөөдөөд байгаа юмуу? Өнөөдөр нэг хүнд ноогдуулж буй 100 ямнган төгрөгөөр ганц сайн хоолонд орж ч хүрэхгүй. Төмөр замыг гацаасан хорлон сүйтгэгчид, луйварчдыг магтаад яахав дээ...
Оноч [202.5.205.34] 2024-02-05 12:12:34
Монголын ард түмэн нойрноосоо сэрсний баяр юм. Үүнд гавъяа байгуулсан 40 гишүүнээ ард түмэн санан дурсаж тэмдэглэж буй хэрэг юм.
Зочин [66.181.190.227] 2024-02-04 14:15:30
За зика минь 1990-ээд онд женко мэтийн луйварчидтай хамт төрийн өмчийг хэрхэн хувьчлал нэрээр хулгайлсан түүх мартагдахгүй шүү
Зочин [66.181.178.249] 2024-02-04 10:10:22
Ene site Zikagiin huviin medeenii site
Зочин [202.70.34.115] 2024-02-03 10:00:29
Эрдэнэс Тавантолгойн ажилтнууд өөрсдөө Их хуралд оруулж байж шийдэгдсэн. Хятадууд аль хэдийн ЭТТ-д тооллого хийгээд эхэлсэн байсан.
Зоёин [139.5.217.54] 2024-02-03 08:30:56
З.ЭНХБОЛД ЧИ БҮҮ ДОНГОС Монголын сайхан бүхнийг үгүй хийхэд манлайлсан ширэн нүүрлэсэн хулгайч шүү
иргэн [66.181.191.108] 2024-02-03 06:05:26
Сү Батболд байгаа цагт хулгай луйвар тасрахгуй
иргэн [178.162.223.57] 2024-02-02 18:32:57
Хууль зөрчсөн болон үндэсний эрх ашгийн эсрэг ажилласан өндөр албан тушаалтнуудыг маш хатуу шийтгэж байх ёстой юм. Бүх хөрөнгийг нь хураахаас гадна шорон оронд нь явуулж байх ёстойсон. Гэтэл ийм тогтолцоо,ийм хууль журам одоо хэр алга. Үе үеийн эрх баригчид үүнийг хүссэнгүй, энэ чиглэлд юу ч хийсэнгүй. Ийм байхад энэ улс орны хэрэг явдал яаж өөдлөх вэ дэ?
зочин [66.181.185.176] 2024-02-02 17:00:13
Улс ард түмний хөрөнгөөр хайгуул хийж илэрсэн ордуудыг хэдхэн гэр бүл авч ашгийг нь хүртэж татвар нэрээр цөөхөн төг өгөөд тансаглаж байна Стратегийн орд болгоод баялагийн санд өндөр татвараар ашиг авах цаг болсон шүү Бүгдийг энэ онд эргэж харах хэрэгтэй Жилд ард иргэдэд 100000 төг өгөөд ам тагладаг байж болохгүй Олон алт зэсийн төмрийн хүдэр мөнгөний уурхайнууд байна Ард иргэдээс санал ав
зочин [103.68.107.126] 2024-02-02 12:24:44
Нэг юм болохоор л би ч гавьяатай, би ч гальяатай гээд сүйд болох юм. Та нар бол ард түмний нэрийн барьсан дээрэмчид. Одоо нэг хэдхэн төгрөг өгөөд хуурчихна гэж болож байгаа биз. Муусайн эх орноо худалдман дээрэмчид
Зочин [139.5.218.235] 2024-02-03 13:20:31
Aaaaaaaaaa
У. Ням [202.131.233.11] 2024-02-02 12:22:53
ээ чаваасдаа их наядаар нь идчихээд, долоолгох төдий юм өгчихөөд яаж би, бид өгсөн гэж чадаж байнаа, дуугүй л бай, ямар сая саяар нь өгсөн биш бид авах хүртэх ёстой
Зочин [209.89.240.99] 2024-02-02 10:24:42
Ард түмнийхээ төлөө зүтгэсэн улс төрчдийг алдаршуулмаар бна.Ард иргэдээ хөсөр хаясан уувайгүй улс төрчдийг сонгох байтугай ял өгч хөрөнгийг хураа
Зочин [139.5.218.235] 2024-02-03 13:21:06
Өөөө
Зочин [202.55.188.104] 2024-02-02 10:41:39
ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДУУДАД 100-ЖИЛЭЭР ӨГӨХ ГЭЖ САНАЛ ӨГСӨН 36 ГИШҮҮДИЙН НЭРСИЙГ ҮҮН ШИГ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ! АРД ТҮМЭН МЭДЭХ ЭРХТЭЙ!!!
СүХулгайч [202.55.188.81] 2024-02-02 10:15:08
СүХулгайч MСSтэй нийлж 5н толгойн өрөм.г нь хулгайлаад үлдсэнг нь аргаггүй эрхэнд шахаанд орж өгсөн дөө Одоо тэд дахиад үлдсэнг нь авах гэж байнга дайралт хийж бна.
Иргэн [103.57.94.88] 2024-02-02 10:14:41
Энэ золбин гөлөг хувийн ашгаа урьдчилгаа болгосон Өөрийн хамаарал бүхий компануудаар нүүрс ухуулж нүүрс гаргаж асар их хулгайг өөрөө хийсэн Өрөөлд нөгөө их наядаар нь хулгайлах боломжийг бий болгосон Цэргээр төмөр зам бариулж урвагч Баттугын хамт Монголынихөгжлийгихойшлуулж Оросд боломж олгосон .Гөлийсөнихулгайч нар
Оноч [202.5.205.34] 2024-02-02 10:18:01
чиний хэлсэн үнэн худлыг мэдэхгүй..ямар ч байсан тэр ОТ-оос ч том ТТ-г монголд үлдээхэд энэ 40 гишүүн Шаамий Эрдэнэчимэг эд нар хамгаалж авч үлдсэн нь баримт
Зочин [222.229.227.77] 2024-02-02 10:06:33
Сү.Батболд эзэмшиж байсан лиценцээ төрд өгч энэ компанийн байгуулсан гавьяатай. Бэлтрэг идээд цадчихсан боохойн гөлөг
Оноч [202.5.205.34] 2024-02-02 10:15:41
Сү. улсын төсвөөр хайгуул хийгээд аль социйн үед 50 жилийн өмнө нөөцийг нь тогоосон ордыг зүгээр авчихсан байсан нь л хууль зөрчсөн увиагүй үйлдэл шүү. Бороогийн 57 тонн алт зараад тэр нь 3,3 тэрбум ам.доллар болж байхад эргүү гөлөг өөртөө хэдэн сая доллар (лицензээ зарж) аваад гадаадад хаус авсан. Монголын баялгийг зүв зүгээр юу ч хийхгүй байх санаагаар гадныханд зардаг. Үр дүнд нь монголын баялаг гадагшилж байдаг. Уг нь тэр Бороогийн лицензийг л зараагүй бол өдийд монголоос Форбсын жагсаалтад явж байх байсан. Эргүү гөлөг луйвар хийгээд гадаадад хаус авдаг. Баяр, Баярцогт бүгд, Энхсайхан, Сайханбилэг бүгд эргүү гөлөгнүүд. Яаж эх орноо харийнханд зүгээр өгөөд аминдаа хаус АНУ-д аваад явж чадаж бнаа. Дачин тамсагийг хэдэн жил зөөж бна. Хөдөөгүүр ийм том жижиг хэдэн мянган уурхайнууд гадаад эзэнтэй одоо ч зөөсөөр байгаа.
Оноч [202.5.205.34] 2024-02-02 10:03:54
Уул-уурхайд ГХО гэж байгаагүй юм билээ... зүгээр монголын ард түмний баялгийг хэдэн луйварчин лицензи гэх эрээн цаас болгоод цаашд ГХО нэрийн дор гадаадынханд өгөөд амин хувиа борлуулаад байсан байдаг. Зүйрлэж хэлбэл чиний юмыг хэн нэгэн ГХО-д өгч бнаа гээд өөртөө ашиг гаргаад өгөөд байсан. Өдгөө монголын хөдөөд байгаа 3000 уул-уурхай гээч ихэнх нь гадаад эзэнтэй гадагш нь зараад мөнгөө гадаадад аваад байгаа. ТТ-г 2%-иар өгөх гэж бсан гэж байгаа биз. ОТ-ыг 5%-иар өгчихсөн. Өөрийнхөө юмыг хүнд өгөөд зарахаар нь 2% авна шүү гээд өгөөд байдаг ийм эргүү. Хөдөөгүүр одоо ч маш олон нүүрсний уурхайнууд аль хэдийн ийм зарчмаар ажиллаж л бгаа. Дачин тамсаг 20 жил газрын тос зөөж бна. Яг энэ зарчмаар. Монголын ард түмний баялгийг гадныханд зүгээр өгдөг байхгүй юу. Тэгээд шүлс шиг татвар авахыгаа ГХО гээд бгаа.
Нэргүй [174.204.71.33] 2024-02-02 09:21:01
Анх аж ахуйн нэгжүүд худалдаж авсан 30 мянган хувьцаа ямар ноогдол ашиг авах вэ ? Ерөнхий сайдаа
зочин [202.9.46.232] 2024-02-02 08:51:39
Та нарт баярлалаа одоо ч дээрэмчид бүр ил цагаандаа гарч эх газраа худалдах дээрээ тулаад байна энэ мэтийг хатуу шийтгэж хариуцлага тооцохгүй бол болохгүй болж ээ энэ хулгайч нарыг хашраах хэрэгтэй байна