Эрлийн ажиллагаа үргэлжилж байна
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Онцгой байдлын газар эрэн хайх аврах ажиллагааны нэг дуудлага хүлээн авч сураггүй алга болсон хоёр иргэнийг Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 ажлын хэсэг 11 авто машин, 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.
Тодруулбал, 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагийн орчим цагаан өнгийн “subaru forester” авто машинтай 19 настай 6 сартай жирэмсэн эмэгтэй нөхрийн хамт Гурвансайхан сумаас Баянжаргалан сумын зүг гарсан байна.
Замд гарсан өдрөө буюу хоёрдугаар сарын 13-ны 22:00 цагийн орчим Их газрын чулууны баруун хойд зүгт байрлах айлаас зам заалгаад хөдөлсөн байна.
Дээрх хүмүүсийг харсан хүмүүс Онцгой байдлын газрын 7059-101, 80105025 дугаарын утсаар мэдээлэл өгнө үү гэж Дундговь аймаг Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Иргэн [202.179.21.235] 2024-02-16 10:39:40
Хүний үг цаг агаарын мэдээг ойлгодогүй хэнэгүй хүмүүсээс болж бусад хүмүүсийн ажил амьдрал хохирдог гэдгиййг ойлгох хэрэгтэйдээ эсэн мэнд олдсон нь ашгүйдээ
Зочин [202.21.113.42] 2024-02-15 20:21:44
Онцгойгийн албан хаагчдыг орчин үеийн техник, дроноор сайн хангах хэрэгтэй. Эдийн засгийн хувьд ч тэр, хүний амь, эрүүл мэндийн хувьд ч гэсэн хичнээн их хэмнэлт хийж болох вэ гэдэг нь илэрхий. Онцгойгийн албан хаагчиддаа эрүүл энх ажлын амжилт хүсье, та бүгд итгэл алдарч, арга барагдсан үед бид бүхний цорын ганц найдвар шүү
Gunj [202.179.21.245] 2024-02-15 20:05:10
Mnai erliihen sain hichegee
иргэн [66.181.191.108] 2024-02-15 14:56:46
онцгой байдлын газруудыг хүчин чадал сайтай дроноор хангаж өгвөл маш их хүч бензин тос хэмнэнэ дээ
Зочин [203.98.76.249] 2024-02-15 14:29:08
хөдөөнийхөн зам бол аймаар л бүдэг заадаг шүү дээ. шөнө явж байхаар хоноод яв гэхгүй.