Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 66 хүнд хорих болон торгох ял оноожээ

Aдмин / Хууль

Прокурорын байгууллагаас нүүрсний хулгайн хэргийн шийдвэрлэлт, явцын талаар мэдээллээ.


Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс нийт 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 13 улс төрд нөлөө бүхий этгээд, 90 нийтийн албан тушаалтан, 53 иргэн, нийт 156 хүн, гурван хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ.

Үүнээс 96 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 8 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тодруулбал

  • “Автотээврийн үндэсний төв”/АТҮТ/ ТӨҮГ-ын Цогтцэций салбарын дарга С.Д нарын 5 хүн,
  • ОБЕГ-ын хяналтын мэргэжилтэн Н.Х нарын 8 хүн,
  • АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.А нарын 5 хүн,
  • Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч Ж.Д нарын 8 хүн,
  • Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Т нарын 22 хүн,
  • “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн маркетинг борлуулалтын ахлах мэргэжилтэн З.Б нарын 2 хүн,
  • “Эрдэнэсилвер” ХК-ийн захирал Т.М нарын 6 хүн,
  • УИХ-ын гишүүн Т.А, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г нарын 11 хүнд холбогдох хэрэгт нийт 66 хүнийг гэм буруутайд тооцож, хорих болон торгох ял оногдуулжээ.

Шүүгдэгч нарын нийтийн албан томилогдох эрхийг 2-7 жилийн хугацаагаар хасаж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох автомашин, усан онгоц, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг хураахаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас хахууль авах гэмт хэргийн улмаас бий болсон болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9.9 тэрбум төгрөгийг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.8 тэрбум төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгохоор болжээ.

Одоо УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ш.Ц нарт холбогдох хоёр эрүүгийн хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаа бол 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.107] 2024-02-23 21:46:24

Odoo uchnuun ter bumaar in idsen hulgaichuudiig hedeer torgoh boldoo ene hulgaichuudad eeljiin amralt maygiin ym bishvv ain tegeed eniigee shiitgel geed bgaa ymaa

Зочин [202.21.107.87] 2024-02-23 19:52:32

Монгол улсын өмнөөс буруутайд тооцож.ял оноож буй юм бол нэр устай нь шийтгэл. ХОХИРОЛД ХУРААГДАЖ БУЙ ХӨРӨГИЙГ Ч ИЛ ТОД МЭДЭЭЛ. ЯН ШАГНАЛ АВДАГ ШИГ

зочин [183.177.99.226] 2024-02-23 19:25:07

Нүүрсний хулгайн жинхэнэ Маф бол С Батболд Д Батэрдэнэ нар шүү дээ энэ хоёр хулгайчийг Монголын төр яач ч чадахгүй юм даа

Зочин [103.212.118.26] 2024-02-23 16:28:29

Гүй eр Аюурсайхан 1.8 тэрбум гэнэ ямар бага юм хураагаа вэ. Цаана нь их юм үлдэж дээ ичдэггүй юмнууд.

Зочин [66.181.180.149] 2024-02-22 19:42:13

Жинхэнэ том хулгайч нарыг аваад үлджээ шудрага ёс хаа байнаа

Зочин [139.5.219.128] 2024-02-22 21:28:43

Тийм байна

Зочин [59.153.112.189] 2024-02-22 20:36:42

Tn

Үнэн [66.181.180.162] 2024-02-22 17:52:59

Акул хулгайчид нь төрийн ордонд үлдэж Хэдэн жараахай ял авсан боллоо доо.

Зочин [122.201.31.172] 2024-02-22 17:15:02

сү батболдыг барахгүй та нар

Зочин [59.153.112.189] 2024-02-22 20:37:29

Эд нар дундаа хийсэн бизнестэй, оюуны бядтай хүн л дээ яалтгүй

irgen [202.9.46.152] 2024-02-22 16:10:24

Su.Batbold.Asralt.Batdavaa.abgain hamt.olsnii uzuur haana hureed yasan gedeg bilee.Zugeer ail gerdej togloj hanahgui uomaa Ichij uheech shuuh.prokuroruudaa huuliig tegsh heregleh estoi.

Шударга ёс [66.181.185.251] 2024-02-22 15:29:42

Хэрэв үнэнээр хэрэг шийдэгдвэл бүх нийтэд том сануулга төдийгүй дохио болно. Худал хуурмаг шийдэгдвэл төр хувийн хэвшилд ажилладаг хүмүүсийн хууль бус үйлдэл олонтоо давтагдах болно.

Өвгөн зайран [103.212.118.60] 2024-02-22 16:23:36

Нүүрэснии хулгай чинь хил дамнасан конторвантын хэрэг гэнэ биздээ хатуу яллана бхдаа манайхаас өөр улс бол буудан авах бхдаа манайд бол гайхуулаад бна лээ шдээ сонсголоор нь


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.