“...УЛСЫН ТӨСВИЙГ ТУВТ ХУЛГАЙЛАН, ТҮРГЭН ТҮҮХИЙРҮҮЛЖ СОНГУУЛЬД Л ЗОРИУЛДАГ БОЛЧИХЛОО”
Улсын төсөв уйлдаггүй гэж нэг гашуун үг өдгөө амь бөхтэй. Учир нь анх 1990-ээд оноос зарим төрийн өндөр албан тушаалтнууд улсын төсөв, алтыг мөрийнд тавьж тоглоход хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн тэр үеэс хариуцлагагүйн их зуд нүүрлэж өдгөө ч хулгайн шамарга нүүр нүдгүй гуядаж, нам дамнасан өлөн цөөврүүд газар сайгүй хөлхөлдөн төрийн суудалд хямдхан заларч төсвийн мөнгөөр гараа угаахаар яаравчлан хоорондоо уралцаж, биенээ хөнөөхөөс ч сийхгүй болов. Төсвийн бодлого гэх ойлголт арилан түргэн түүхий гэгчээр судалгаа шинжилгээгүй зөвхөн үр ашиггүйгээр тооцоолж хурдхан л хулгайлж хүүдийлэх дон суурьшив.
Монголын төр ёсны ухаанд түшмэд хүн хувийн эрх ямбыг хэтрүүлэн түмэн ардын зовлонгоор жаргал хийвээс хууль ёсыг уландаа гишгэсэн хэмээгдэн жигшигдэх нигууртай байв.
Гэтэл төр нэгэнт үндэсний хэв шинжээ алдаж харийн их гүрнүүдийн явцуу бодлогоор Монголчуудын тусгаар эрхт байх гол багануудын нэг эдийн засгийн аюулгүй байдал тун эмзэг байдалд орж, бусдаас хамааралтай байдлаасаа гарч чадалгүй даруй олон жилийг ийнхүү баржээ. Төрд гарсан эрхмүүд хувийн жаргалаа нэгдүгээрт, хуйвалдан нам сүлбэлдэгчдийнхээ эрх ашгийг хойно нь адаг сүүлд нь ард түмний ахуй амьдралд нэмэр болж ч чадахгүй шүлс халамжийн гэх доромжлолоор төсвийг барьж өдий хүрэв.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Цэцэн үгээр хэлвэл ... [66.181.160.42] 2024-02-27 17:32:09
Заяа чинь тэр, монголчуудаа!
Ер нь бол ... [66.181.160.42] 2024-02-27 17:37:30
Ер нь бол ЯГ ҮНЭНИЙГ товч тодорхой бичсэн байна. 1990-д оноос гэвэл нөгөө л алдарт 20-р тогтоолоор л бүх шудрага ёс задарсан. Тэр үед л иргэдийнхээ мөнгийг үнэгүйдүүлсэн мөртлөө дээгүүр эрх бүхий хүмүүс өөрийнхөө хөрөнгийг арвижуулаад өнгөрсөн. Хэнд нь ч хариуцлага хүлээлгээгүй.
Зочин [103.212.116.68] 2024-02-27 17:28:25
хулгайлдагийг нь иймийг нь мэдсээр байж л бид дахин дахин сонгож гаргаж ирээд байгаа биз дээ , тэгэхээр хулгайлахгүй өөр яахийн ?
Зочин [124.158.65.162] 2024-02-27 09:11:48
Үнэнийг зөв бичсэн байна.