Хэдий хоцорсон ч Засгийн газар малчдад чиглэсэн шийдвэрийг гаргаж чадлаа
Зудын эрсдэл нүүрлэсэн аймаг, сумуудад Засгийн газар тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллахаар болжээ. Нийт нутгийн 80 хувь нь зудад нэрвэгдэж малын тоо толгой сая саяараа хоргодож байгаа нөхцөлд юун түрүүнд малчдыг өр, зээлийн дарамтаас түр ч атугай чөлөөлөх хэлэлцээрийн арилжааны банкуудтай хийж, малчны зээлийг 1 жилийн хугацаатай хойшлуулж хуримтлагдах хүүг ЗГ 250 тэрбум төгрөг гарган төлөх бололтой. Харин малчин өөрийнхөө авсан зээлийн хүүгээ хариуцах юм. Ингэснээр цаг тавиртал ямар ч байсан малчид зээлийн төлбөртөө бага ч гэсэн санаа зовних оо болино. Дараагийн үр дүнтэй гэмээр шийдвэр нь цөөн малтай ,малгүй, эсвэл шинээр малчин болох хүмүүст малжуулах төслийн шугамаар мал өгөх юм.
Зарим иргэд “Малчдын зээлийн 75 хувийн хүүг ТӨР төлбөл банкны орлого л болно малжуулах зээл өгвөл харин малчид малтай ч болно зээлээ ч эргүүлээд төлнө” гэж байгаа ч төр малчдаа бодсон шийдвэрээ эргэлт буцалтгүй гаргаж байгаа нь л сайн хэрэг.
Өвс тэжээлийн хэрэгтэй цэгүүдэд нь хүргэхээр ч улаанбуудайг хуваарилаад эхэлжээ.Засгийн газрын нөөц сангаас зудын нөхцөл шаардагдаж буй автомашинуудыг ч шийдвэрлэнэ гэв. Малчдыг бэлтгэлгүй байсан гэхээсээ Засгийн газар онцгой нөхцөлд төлөвлөгөөгүй, эрсдэлээ тооцох чадвар сул байсан боловч энэ зохих шийдвэрүүдийг гаргасан болохоор хохирлыг багасгах нь дамжиггүй.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [66.181.184.58] 2024-03-07 21:52:48
Малчид аймаар залхуу бна даа. Манай дүү.ээж 2 насаараа мал маллаж бна өвс. Тэжээл хашаа хороогоо бүгдийн өөрсдийн хүчээр зун намар хийгээд бэлдээд онд ороход бэлэн болгоод амар байдаг. Ээж маань 84 тай хотод орж ирээд л 2 хоноод явна агаарт гэртээ очно гэгээд яваад өгдөг.
Зочин [66.181.184.35] 2024-02-29 21:53:03
Яасан АНУ-ын ноход Монголын төсөв хоосроход баярлаж байгаа биз дээ: АНУ-ын даалгаврыг сайн биелүүлжээ.
Зочин [66.181.184.35] 2024-02-29 21:45:12
Малчдад малыг 1990-ээд оны үед үнэгүй өгсөн биз дээ. Хэрэв малчдын зээлийг нь тэглэвэл дараа нь халамж авагсад, хар ажилчид ба төрийн албан хаагчид төрөөр зээлүүдээ тэглүүлэх гээд бослого гаргана шүү.
зочин [122.201.19.99] 2024-02-29 19:35:13
Засгийн газрын мөнгө гэж юу байнаа Хэдэн хувийн хэвшлээ дарамтлаж татвар төлөгчийн мөнгийг гамгүй цацаж байна шүү
Зочин [202.179.24.40] 2024-02-29 16:45:23
ЭСВЭЛ МАЛ МАХ ТУШААХААР НЬ , ТОДОРХОЙ ҮНИЙН ДҮНД НЬ ӨВС ТЭЖЭЭЛ ӨГДӨГ Ч ЮМ УУ АМАЛДАГ Ч ЮМ УУ. ӨВС ТЭЖЭЭЛЭЭ НЭЛЭЭН ХЯМД ТООЦОЖ ГНИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖ БАРЬЖ ҮЛДЭЭД ҮЛДЭЭСЭН МӨНГӨНД НЬ ХҮҮ ТООЦОЖ ӨГНӨ ГЭХЧИЛЭН.... ХАВАР САЙХАН ОНД ОРЧИХВОЛ БАРЬУ ҮЛДСЭН МАЛ МАХНЫ МӨНГИЙГ НЬ АСУУДАЛГҮЙ СУЛЛААД ХҮҮТЭЙ НЬ ГАРГААД ӨГЧИХДӨГ Ч ЮМ УУ. САНХҮҮГИЙН АРГУУД БАЙМААР ЮМ ...
САНГИЙН САЙД ХӨГЖЛИЙН САЙД ХХААҮЯ НЫ САЙД НАРТ [202.179.24.40] 2024-02-29 16:40:04
УУЛ НЬ ХОЁРХОН БАНКИНД 150,000 МАЛЧИД 1,5 ИХ НАЯДЫН ЗЭЭЛТЭЙМ БИЛЭЭ ШД. НЭГ НЬ 80,000 НӨГӨӨ НЬ 70,000 МАЛЧИН. ДУНДЖААР НЭГ МАЛЧИН ӨРХ 10,0 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ... БОЛДОГ БОЛ ЭНЭ 250 ТЭРБУМААР ТЭР ХОЁР БАНКТАЙ НЬ ХАМТРААД ӨВС ТЭЖЭЭЛИЙН ФОНД БАЙГУУЛДАГ Ч ЮМ УУ ЯМАР НЭГ ҮР АШИГТАЙ УРТ ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРТ ХИЙЧВЭЛ БОЛДОГГҮЙ Л БАЙХ ДА... МАЛЧИД ЯАХАВ ДЭ . ЗАЙЛУУЛ НАМАР ЦӨӨН ХЭДЭН МАЛ НЯДЛАНА. 5-10 САЯ ТӨГРӨГ ОЛНО. ТЭРИЙГЭЭ БАНКНЫ ӨР ЗЭЭЛ , ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ ӨГӨӨД БАЙГАЛД НАЙДААД ХООСОН ҮЛДЧИХЭЭД БАЙГААМ Ш... ЦААШДАА ЯАМААР Ч ЮМ. ЛАВ Л ИНГЭЖ ЯВААД БАЙХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭ.
Зочин [66.181.191.169] 2024-02-29 16:33:08
Хамаг татварын мөнгөө л өгөөд байна малчид ойлгох уу даа хэцүү хүмүүс л байдаг юм билээ хамтраад сэндвич барьчих санаагүй өөднүй хүмүос дээ амиа бодсон
Зочин [202.126.89.122] 2024-03-02 04:21:05
Малчдын талаар юу ч мэдэхгүй байж битгий дугарч бай зүгээр л мах сүүнээс гарчих нэг л их мэддэг хүн шиг эргүүтэх юмдаа
Зочин [59.153.113.11] 2024-02-29 16:22:18
Малчид маань ингэхэд хэний малыг маллаад байна вэ? Өөрсдийнхөө өмчний малыг уу, эсвэл улсын мал уу, аль эсвэл бүр бидний өмнөөс бидний малыг маллаад байна уу?
Зочин [202.126.89.122] 2024-03-02 04:27:38
Суурин газрын бизнэсс яаг юунд эрсдэх вэ малчид бол гарт баригдахгүй барьж дийлэхгүй цаг зуурын байгалын хүчинд автаж нэрвэгдэж байхад гэрт гадаагаа ялгахгүй барьцаж суугаа хүмүүс арай л өрөвдмөөр ядуу сэтгэлгээ юм даа;
Заас [202.9.46.137] 2024-02-29 14:07:00
Хотынхон ажилгүй бизнэсгүй болход яаж туслдаг вэ лалруудаа адилхан хүнмүүс
huts [66.181.167.191] 2024-02-29 13:43:27
хуцаач, нийгмийг ялгаварлаж байгаа нь тэгээд зөв шийдвэр үү, захилгат бичээчээ, ЗГ-аас санхүүжигчээ
1zqjfy'"(){}<x>:/1zqjfy;9 [123.136.150.154] 2024-02-29 13:08:23
Зочин [123.136.150.154] 2024-02-29 13:08:23
1zqjfy'"(){}<x>:/1zqjfy;9
Зочин [1zqjfy'"(){}<x>:/1zqjfy;9] 2024-02-29 13:06:40
Зочин [103.212.117.214] 2024-02-29 11:30:40
нийт ажлын байрны 85 хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлээ нэг татварын бодлогоор дэмжихгүй байж байнга сандал суудлын ажил хийнэ энэ зүгээр үү
Иргэн [45.117.35.37] 2024-02-29 09:56:46
Малчидтай барьцаж, тэднийг муулах гэсэнгүй. Хувь хүмүүсийн авсан зээлийн хүүг төсвөөс төлдөг улс дэлхий дээр Монголоос өөр бий юу? Үнэхээр тэгэж төлж чадахгүй юм бол яахаараа зээл авч, хөдөө ядарч суугаад байх ёстой юм бол? УБ хотод ч гэсэн хэдэн арван мянган жижиг бизнес эрхлэгчид, татвар төлөгчид байж л байна шүү дээ. Яг үнэндээ сонгуулийн өмнө төсвийн мөнгөөр хийж буй том шоу боллоо гэж л харж байна. Үнэтэй мах идэж, савласан сүү уудаг би яахаараа төлсөн татвараараа хувь хүний төлж чадахгүй гээд байгаа зээлийн хүүг төлөх ёстой бэ?
зочин [66.181.189.21] 2024-02-29 09:25:49
Засгийн газар сайн ажиллаж шудрага үнэний төлөө хулгайч луйварчидтай нам харгалзахгүй тэмцэл өрнүүлж өширхөгч дайсан олонтой үед шантралгүй ажиллаж амжилтанд хүрэх эх үүсвэр амжилт хүсье
Зочин [103.11.192.46] 2024-02-29 08:57:49
Энэ хэдэн лалруудыг сонгуульд сонгох гэж авдаг хэдээсээ татвар төлөөгүй шүү.