С.Бямбацогт: Төмөр зам, авто замын салбарт Герман улсын хөрөнгө оруулалтыг татна
ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.
-Таны урилгаар Герман улсын тээврийн сайд манай улсад айлчилж байна. Энэхүү айлчлалын ач холбогдол, үр дүнгийн талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Тээвэр бол манай хоёр орны харилцааг ойртуулах гүүр нь. Тиймээс энэ удаагийн айлчлалд талууд ихээхэн ач холбогдол өгч байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 10 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийж байсан. Энэ хүрээнд Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд ноён Фолкер Виссингтэй уулзаж, зам, тээврийн дэд бүтцийн хөгжлийг хурдасгах, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөнгөвчлөх, нийтийн тээвэр, төмөр зам, авто замын дэд бүтэц, бүтээн байгуулалтад Евро стандарт нэвтрүүлэх чиглэлээр Холбооны Засгийн газартай хамтран ажиллахын чухалыг онцолж, байр сууриа илэрхийлж байсан.
Мөн Ерөнхий сайдын энэхүү айлчлалын үеэр Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улс хоорондын харилцааны түвшинг ахиулж стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж зам, тээврийн салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Энэ хүрээнд тус улсын тээврийн сайд манайд улсад айлчилж байна.
-Ерөнхий сайдын айлчлалаас гадна саяхан Герман улсын Ерөнхийлөгч манай улсад ирсэн шүү дээ…?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад айлчилсан. Энэхүү төрийн айлчлалын үеэр “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, холбооны бүгд найрамдах герман улсын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан байдаг. Тэгвэл энэхүү айлчлал ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад төрийн айлчлал хийгдсэний дараа хийгдэж буй томоохон арга хэмжээ болж байна гэсэн үг.
–Айлчлалын бүрэлдэхүүнд Герман улсын сайдаас өөр ямар хүмүүс ирсэн бэ?
-Хоёр хоногийн өмнө талууд Зам, тээврийн хөгжлийн яаманд хоёр талын албан ёсны уулзалт хийж, Төрийн ордонд өргөтгөсөн уулзалтаа эхлүүлсэн. Айлчлал маргааш өндөрлөнө. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд ХБНГУ-ын Бундестагийн гишүүн хатагтай Изабэль Кадемартори, Бундестагийн гишүүн ноён Валентин Абель болон Холбооны Цахим хөгжил, тээврийн яамны албан тушаалтнууд, Холбооны Автозамын газар, Холбооны логистик, хөдөлгөөний газрын холбогдох албан тушаалтан болон мэргэжлийн холбоод хувийн хэвшлийн төлөөлөгчид зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа нь манай хоёр улсын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулж буйн тод илрэл гэж бид үзэж байгаа.
-ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссингийн хийж байгаа айлчлалын хүрээнд яг ямар төсөл, хэлэлцээр хийгдэхээр байна вэ?
-Юуны өмнө хоёр улсын хооронд хийгдэж байгаа энэ олон албан ёсны айлчлалын үр дүнд Монгол Улстай холын Герман илүү ойртоно. Герман бол Евро стандартын эх нутаг. Монгол Улсын хувьд стандарт гэдэг зүйлийг илүү тодорхой болгох, тэр дундаа салбар бүрдээ Европ стандартыг нутагшуулж чадвал эдийн засаг, улсын хөгжлийн хурдасгуур гэж харж байгаа. Тэр дундаа Зам тээврийн салбарт Европын стандартыг оруулж ирэхийг бид зорьж байна. Нөгөөтэйгүүр Герман бол манай улсын гуравдагч хөршийн хувьд тус улстай 50 жилийн түүхтэй дипломат харилцаагаа өргөжүүлэхэд зам тээврийн салбар гүүр нь болно. Тэр ч утгаараа саяхан ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр яригдсан хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгохоор Фолькер Виссинг сайд хүрэлцэн ирээд байгаа хэрэг.
-Герман улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зам тээврийн салбартай холбоотой цөөнгүй хэлэлцээрт гарын үсэг зурсан санагдаж байна. Тэгвэл үүнийг албан ёсоор ажил хэрэг болгох зорилгоор ирсэн гэж ойлгох уу?
-Тийм. Тухайлбал, авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрийг ойрын үед ажил хэрэг болгож тээвэрлэлтийг эхлүүлэхээр боллоо. ХБНГУ-ын Франкфуртээс гадна Берлиний нислэг сэргээн, Мюнхен хот руу нислэг үйлддэг болж хоёр талын нислэгийн тоо давтамжийг нэмэгдүүлэх тал дээр тохиролцлоо. Мөн хоёр улсын жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх асуудлыг хэлэлцлээ. Германы стандартыг Монголд нутагшуулахын тулд авто замын салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, Германд бэлтгэж буй инженер техникийн ажилтнуудын тоог нэмэгдүүлэх боллоо. Монгол Улсын хувьд хамгийн чухал нэг асуудал бол хөрөнгө оруулалт. Тэр утгаараа төмөр зам, авто замын салбарт тус улсын хөрөнгө оруулалтыг татах асуудлаар хэлэлцлээ. Мөн зам тээврийн салбарын үйлчилгээг бүрэн цахимжуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тогтлоо. Энэ мэт бодит үр дүн, шийдвэрүүдийг гаргасан ажил хэрэгч айлчлал болж байна. Түүнчлэн миний бие ХБНГУ-ын холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссингтэй Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Цахим хөгжил, тээврийн яам хоорондын Эрмэлзлэлийн хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.
Э.МӨНХТҮВШИН
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:55
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:55
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ЗОЧИН [66.181.160.108] 2024-03-13 11:09:46
ЧИ НЭЭРЭЭ ҮНЭН ХУДЛАА ХҮНЭНЦЭР ЮМАА ЧАМД САЙДЫН СУУДАЛ ҮНЭНДЭЭ Л ТОМДООД БНШДЭЭ?? МАНАЙ ХОВДОД Л ЛАВ ДАХИН ГОРЬДООД Ч ХЭРЭГГҮЙ ШҮҮ, ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМИЙГ УТГААР Н САМАРЧ БН ДАА, МАНАЙ ХУДЛАА ХҮНЭНЦЭР
Иргэн [66.181.182.175] 2024-03-10 22:58:31
Сонгуулийн шоугаа дотооддоо хийгээч Германчууд худлаа хулих хүнд үнэн дургүй шүү!!! Улс Монголынхоо нэр хүндийг Дэлхийн шившиг л бүү болгоорой увайгүй улс төрчид минь!!!
Зочин [202.9.46.249] 2024-03-10 20:09:02
Тодорхой юм алга
Zochin [59.153.112.206] 2024-03-10 15:19:16
Shou baihaa
Зочин [103.57.94.227] 2024-03-10 08:37:24
Uul ni zuv ajil xiijee. Gexdee xoliin germanyg mongoltoi oirtuulna ch gex shig. Ugaasaa oir baisan biz dee. Xelex ugee zuv yarix xeregtei . Xolduulsan gej baigaa bol Germany nutgaar Mongoltagnul xyn xulgailsan, bas elchingiinxen xar tamxi mashinaar zuuj barigdsan gex meteer germaniig xolduulsan biz dee ta nar.
Зочин [66.181.187.158] 2024-03-10 07:57:21
Монголын ихэс дээдэс маань өөрсдөө улсын, төсөвийн мөнгийг нь хувааж идчихээд гадны орноос хөрөнгө оруулалт татна гэж суухын гадныхан чинь бас тэнэг улс биш гэдгийг мэдддэг л блгүй дээ. Зөвхөн эрдэнэт гэдэг бгуллага ковидын үед биднийг амьдруулаад л болгоод бсан. Ичимээр!!! гэхдээ улс төрчид гэж ичдэггүй хүмүүс бх ёстой гэдэг үнэхээр л үнэн юм даа одоо сонгууль ойртоод ирэхээр бүүр гачин гачин болж эхэлж бна энгийн хүн бол өмнөөс нь бөгс улаймаар гэвч тэд маань еөөрд санаа зовсон шинжгүй ш.. хымаа
хүннү [202.9.46.80] 2024-03-10 06:56:08
Юун холын юм ярьдаг юм? Эхлээд УБ-Берлины шууд нислэгээ сэргээ л дээ. Дараа наад төмөр зам автозамаа ярь.
Зочин [66.181.190.211] 2024-03-09 11:12:35
Hos tomor zam us agaar shig heregtei bainaa
Зочин [103.57.95.202] 2024-03-09 07:23:29
Тийм, улаанбаатар-берлин нислэг байхгүй, туркын нислэг ээр хүмүүс илүү нисээд бгаа байх.
Зочин [66.181.178.11] 2024-03-08 19:56:17
УБ Берлины нислэгийг даруй сэргээмээр бна, олон хүн чирэгдэж бна даа