УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцов

Aдмин / Улстөр

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар аймаг, сумын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар болон улсын бүртгэл, цагдаагийн байгууллагын удирдлагатай өчигдөр цахим хурал хийлээ.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хурлын эхэнд мэдээлэл өгсөн юм. Сонгуулийн хороод болон мэдээллийн технологийн багийн гишүүн, даамлаар ажиллах төрийн албан хаагчдын нөөц бүрдүүлэх, тэдэнд цахим системээр сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох, гэрчилгээтэй албан хаагчдыг давтан сургах талаар орон нутгийн удирдлагуудтай мэдээлэл солилцлоо.

Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан буюу www.e-election.mn цахим системийг ашиглах арга зүйн сургалт зохион байгуулах, сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар судалгаа хийх, байнга оршин суугаа хаягаасаа өөр газарт ажиллаж байгаа иргэдийн сонгох эрхийг хангах арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид орон нутагт ажиллах болсныг мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.