"Таван толгойг танд үлдээсэн" З.Энхболдыг шүүхээс яагаад 40 саяар торгох болов?

Aдмин / Улстөр

Улсын Их хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд. Энэ тодотголуудаас илүү ”Таван толгойг танд үлдээсэн Зандаахүүгийн Энхболд” гэдгээр хүн бүхэн түүнийг мэдэх биз. Учир нь түүний тухай мэдээлэл бүрийн доорх сэтгэгдэл "Таван толгойг Монголд үлдээсэн хүн" гэдгээр хөврөх нь их. Яагаад ингэж тодотгов гэхээр нэгэн түүхийг эргэн сануулъя.

2015 оны дөрөвдүгээр сарын 6-нд УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хийж байжээ. Чуулганы нээлтийн үеэр тухайн үеийн УИХ-ын дарга байсан З.Энхболд хэлэхдээ, “Таван толгойн ордыг ашиглах хэлэлцээрийг УИХ анхааралтай ажиглаж байгаа.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий түүний баялаг, төрийн өмч мөн Таван толгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм. Засгийн газар, УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Таван толгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байгаа. Гэтэл Таван толгой ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна. Энэ талаар УИХ-ын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газар өргөн мэдүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад,

Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бүрэн хамаарах нөхцөл үүсч байна. Энэ нь 2010 онд УИХ-аар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байна гэсэнтэй нийцэхгүй байна. Засгийн газраас байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ хэлэлцээрийг өнөөдөр авсан.

Гэрээ хэлэлцээрийн төслийг эрхэм гишүүдэд хүргүүлсэн. Та бүхэн тус гэрээг уншиж Засгийн газар яагаад УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр чуулганы нээлтийн өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно. Өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ, хэлэлцээрүүдийг харахад, Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар маш тодорхой хугацаатай байгаа бол гэрээ байгуулагч нөгөө талын үүрэг нь хугацаагүй зорилтын шинж чанартай, зорилго биелэгдээгүй тохиолдолд хүлээх хариуцлага байхгүй байна. Мөн Таван толгой ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ямар ч тохиролцоо хийгдээгүй. Нэмэлт хайгуул хийж, нөөцийг нь яах нь тодорхойгүй байгаа. Дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи ресурс” хөрөнгө оруулалтын компани хамруулсан.

Төмөр зам өргөтгөх асуудалд зөвхөн хөрөнгө оруулагч тал хийх эрхийг олгосон. Төрийн өмчит Монголын “Төмөр зам” ХХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр тооцох зэрэг заалтыг оруулж, гэрээ байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхау Энержи” ХХК-ийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

Дээрх гэрээг байгуулахдаа Монголын талынхан хуулийн болон санхүүгийн зөвлөгөө аваагүй. Харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий компаниудаас үйлчилгээ авсан байна. Ийм ноцтой үр дагавартай Монголд илт хохиролтой гэрээ хэлэлцээр байгуулахыг зөвшөөрөхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Таван толгой ордыг ашиглах гэрээг УИХ яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрвээ Таван толгой ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэхгүйгээр, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцож, огцруулахыг санаачлах болно” гэж байжээ.

З.Энхболд: ХЭРВЭЭ ТАВАН ТОЛГОЙ ОРДЫГ АШИГЛАХ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХГҮЙГЭЭР, ГАРЫН ҮСЭГ ЗУРАХААР ОРОЛДСОН САЙД НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ОГЦРУУЛАХЫГ САНААЧЛАХ БОЛНО

Энэ үг-энэ үйлдэл Таван толгойг та бидэнд үлдээсэн нь З.Энхболдын түүхэн гавьяа. Гэхдээ З.Энхболд гэдэг улс төрчийнх нь хувьд Таван толгойг хувьдаа завших гэж оролдсон бүлэглэл түүнийг үргэлжид дарах оролдлогоо энэ мөчөөс эхлүүлсэн юм. Тиймдээ ч түүнийг улс төрд эргэн ирэх вий гэж айсан бүлэглэлийнхэн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр улс төрийн захиалгат шийдвэр гаргуулав. СБДЭХАШ Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Энх-Амгалан З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж. 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн юм. Энэ бол ердөө өрнөл. Учир нь З.Энхболд Шүүхийн шийдвэр гарсны дараа "Эрдэнэс Тавантолгой"-г ард түмэнд үлдээсний төлөө надаас хариу авч байна. Би өнөөдөр өөрийгөө шүүхээс ял авч байна гэж үзэхгүй байгаа. Эрдэнэс Тавантолгойг Монголын ард түмэнд авч үлдсэний хариуг нэр бүхий бүлэглэл надаас хариу авч байна. Би буруугүй...Давж заалдана. Лам олдохгүй бол буцахдаа зална гэдэгчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалангийн 2019 онд гаргасан хоёр тушаалыг гаргахад хатгасан гээд шүүх шийдвэр гаргалаа. Хатгана гэдэг нь ядаж уулзаад, утсаар яриад, бодит үйлдэл хийхийг хэлнэ. Гэтэл үүнийг тоохгүйгээр шүүх шийдвэр гаргалаа.

Намайг Страто компанитай ямар ч холбоогүй гэдгийг прокурорын газраас тогтоосон. Тэр газар өөр хүнийх, эцсийн ашиг хүртэгч нь өөр хүн. Тэр компанид миний хамаатан ажиллаж байсан. Хамаатан нь ажилладаг гээд хамаатуулж ялладаг анхны тохиолдолд боллоо. 2015 онд Эрдэнэс тавантолгойг МСS, Шинхуа компанид өгөөгүйн тулд ийн гүтгэлэг явсан нь 9 жилийн дараа ял боллоо.

Дараа дараачийн шатны шүүх шийдвэрлэх ёстой”. Би шүүх хуралд ирж тэр тогтоолыг ямар учиртайг мэдэж авлаа” гэсэн юм. З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж байгаа нь УИХ-ын сонгуульд түүнийг оруулахгүй гэсэн хаалт. Учир нь тэрээр УИХ-д орвол хэнд ч дийлдэхгүй хулгайчдын эсрэг хатуу зогсоно гэдгийг Таван толгойг хувьдаа завших гэж оролдсон МАНАН бүлэглэл сайн тооцоолсон биз. Гэхдээ үнэн зүйлийг хэн ч, хэзээ ч дарж чаддаггүйн жишгээр өрсөлдөгч МАН-ынхан ч түүний гавьяаг хүлээн зөвшөөрдөг.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы танхимд хэлэхдээ, Хэрэв бид 2015-2016 онд Эрдэнэс Тавантолгойн 49 хувийг Шинхуад хувьчилъя гээд хоёр удаа орж ирэхэд, хувьчилсан бол өнөөдөр тал нЬ байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр бид эргэж энэ түүхийг харах хэрэгтэй юм.

Харин ч 2015 онд УИХ-ын дарга байсан З.Энхболд аварч үлдсэн. Хэрвээ тухайн үед хувьчилсан бол өнөөдөр төсвөө хоёр дахин нэмж, цалин, тэтгэвэр нэмэх ямар ч боломжгүй болох байлаа. Тиймээс Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт гэсэн стратегийн ордуудыг хувь хүнд хувьчлах тухай асуудал байж болохгүй. Зүгээр иргэддээ хувьцаа эзэмшүүлэх, тэр хувьцаа нь хаалттай, арилжаалагддаггүй байх, зөвхөн ногдол ашиг өгдөг байх ёстой гэсэн юм. Дахин хэлэхэд, Таван толгойг танд үлдээсэн З.Энхболд өчигдөр шүүхээс ял сонсоогүй, харин Эрдэнэс Тавантолгойг Монголын ард түмэнд авч үлдсэнийх нь төлөө түүний эсрэг мөнгөний бүлэглэл З.Энхболдыг УИХ-ын сонгуульд оруулахгүй хаалт хийлээ. Гэхдээ тэр давж заалдана!

Г.Батмөнх


Сэтгэгдэл

Зочин [103.41.93.119] 2024-03-15 16:33:54

З.Энхболд яг үнэн ярьж байгаа. Түүнээс МАН-хан их айдаг. Ямарч аргаар хамаагүй сонгуульд оруулахгүй байх. Олон жил сөрөг хүчнийхээ лидэрүүдийг аль болохоор шаварт холилдуулах аргыг олон жил хэрэглэж байна даа.

ДӨШИННИС [142.59.204.193] 2024-03-15 15:12:45

З.ЭНХБОЛД ҮНЭНИЙГ ХЭЛСЭН. ТЭР БОЛ ҮНЭН ЗӨВИЙН ТАЛД ТУУШТАЙ ЗОГСДОГ ЗАНГАРАГТАЙ УЛС ТӨРЧ. ТҮҮНИЙГ УЛСЫН ТӨЛӨӨ АЖИЛЛУУЛАХ Л ХЭРЭГТЭЙ. ТТ МОНГОЛ УЛСЫГ ҮҮРЧ ЯВАА ШҮҮ !

Onoch [202.5.202.2] 2024-03-15 16:12:50

ОТ-ын дараа монголчууд ойлгосон. тэгээд ч ТТ-г тийм маягаар явуулж болохгүй гэдэг дээр баатарлаг зогссон нь бол үнэн үнэн. Тэрний хүчинд бид хулгайтай ч нүүрсээ өөрсдөө эзэмшээд өөрдсөө зараад, мөнгө нь монголд хөрөнгө оруулалт болж орж ирж байна. Газрын баялгийн хамгийн гол ашиг нь мөнгө болоод хөрөнгө оруулалт болж орж ирэх нь байхгүй юу. Гэтэл бүр газрын баялгийг гадныханад зүгээр өгөөд татварыг нь бууруулдаг болчихсон харамсалтай. ГХО гэдэг бол луйвар явсан шүү.

Тэр бүлэглэл гэж хэн бэ [202.55.188.86] 2024-03-15 14:22:37

Бүлэглэл хэн бэⁿ

Зочин [124.158.69.40] 2024-03-15 12:36:29

баялгийн орлого булаалдсан АН-ханы дотоод зодоонл шүү дээ. холоос шалтгаан хайгаад хэрэггүй ха ха ха ха

За [202.9.47.59] 2024-03-14 23:11:18

Гавьяа бол байгаа байгааа

Үндэслэлтэй учир. [66.181.180.163] 2024-03-14 22:26:13

Үндэслэл байгаад л торгуулсан байх таараа.

Зочин [139.5.217.90] 2024-03-14 19:00:26

Элбэгдоржийн эсрэг зогсож Таван толгойг Монголдоо авч үлдсэн гавьяатай хүн түүнийг хууль ямар гаргалгаагаар ингэж шийтгэж байгаа юм,тэр Хятадуудад бүрмөсөн өгөх гэсэн Элбэгдоржийгоо авч ирж хорьж шийтгээч дээ,шудраг ёс хаана байна аа?

Зочин [103.145.234.162] 2024-03-14 17:45:50

odoo l harii

Mgl [91.141.58.75] 2024-03-14 17:41:23

Tawan tolgoi g uguugui n unen. Naad Elbegdorj metiin humuusee shalgaachee! Ted chin jinhen nuuz Mafia nuud shuudee.Sv. Batbold Enhsaihan geed bugd jinhen budlianii ezed bas Hulgaich nar shuudee.

Мөнхтөр [66.181.184.159] 2024-03-14 17:39:24

Зи бол 2016 онд сонгуулийн хуйлийг МАН-д ашигтай хувилбараар өөрчилж АН-ыг албаар ялагдуулж гуламжинд гаргасан новш. Ордны тайган новш хувийн атаа өсөрхлөөр АН-ын ЗГ-ыг огцруулж намаа ялуулсан Н. Алтанхуягийг ерөнхий сайдаас унагасан гол хорчин хүн дээ. Тэрнээс хойш АН өндийж чадаагүй л явна. Хожим Жэнког Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэх эрхгүй болгох хорыг бас найруулж хорлосон. Адгийн новш доо

Зочин [103.145.234.81] 2024-03-14 16:47:51

hi

Зочин [103.145.234.81] 2024-03-14 16:47:23

hellow

ЗОЧИН [139.5.216.103] 2024-03-14 15:36:57

БИЕ ЖИЖИГ Ч БЭЛЧЭЭР УУДАМ УХААНТАЙ Л ТОЛГОЙ ДОО, ЭНЭ ХҮН. ҮНЭНИЙГ НЬ, ГОЛЫГ НЬ ОЛООД ХЭЛЧИХЛЭЭ ДЭЭ.

Иргэн [203.217.139.240] 2024-03-14 15:01:55

Төрд гарсан хулгайчууд хэдэн тэрбумаар нь идэж уучихаад түүнийхээ өчүүхэн хэсэг болох 40 саяар торгуулсан болоод ялаас мултардаг явдал хавтгайрлаа. Ард түмэн минь ингэж авилгач дарга нар болон тэдний гар хөл болсон авилгач шүүгчдэд дарлуулсаар л байх уу? Ганц сая төгрөг олох гэж яаж бүтэн сар махаа идэн олон түмэн зүтгэж байгаа билээ???

Зочин [66.181.190.113] 2024-03-14 14:12:36

Энхболдыг гүтгэж ял үүрүүлж төрөөс зайлуулах гэсэн энэ хуйвалдааныг Энхсайхан гэдэг ярзгар хятад, Сүхбаатарын Батболд гэдэг чихийг нь өөлчихсөн хурлийздээрэмчин нарын хийж буй ялт үйлдэл шүү. Энхболд бол монголын ард түмэн, монгол улсад гавъяатай хүн. Харин ийм хүндээ эрхбиш тэр сэнжтэй тэмдгээ зүүж байвал түмэн олон хүлээн зөвшөөрнө шүүдээ. Хүрэлсүхэд тийм ухаан мулгууд байхгүй л дээ. нам нам гэж солиороод үндэснийхээ чадвартай шударга тууштай хүмүүсийг улан дороо гишгэчиж буйн тод жишээ бол Энхболдыг инйхүү хэлмэгдүүлж буй явдал мөн. Давж заалдаад дараагийн шатны шүүхээр заргаа авах нь мэдээж. Тэр Энхамгалан нь ялаа үрдэг л юм байгаа биз. үүнд Энхболд ямар ч хамааралгүй, ийм зүйлд орооцолдох муу бодол Энхболдод хэзээ ч төрөхгүй шүү.

Zochin [195.88.142.26] 2024-03-14 15:47:51

Huts chi bugs doloigch

Зочин [66.181.161.27] 2024-03-14 13:53:21

Зааа шаа хөгийн муу харх шүү дэ

Zochin [202.126.91.71] 2024-03-14 13:31:05

Enhbold unendee l gaviyatai shu tavan tolgoig eh orondoo avch uldesen tuhai ueiin UIH-n darga shu de.Hamgiin teneg bi medej baihad Mongolian ard tumen medej bgaa baihaa Enhbold guaid amjilt husey ee

Иргэн [103.212.119.137] 2024-03-14 13:23:40

Төрд дээр байгаа хулгайч нараас айхгүй ажилладаг З.Энхболд шиг зангаргатай хүн олон байх хэрэгтэй байнаа

Зочин [202.126.90.17] 2024-03-14 12:48:11

ҮҮН ШИГ ҮНЭН ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ ТҮМЭН МЭДНЭ

zochiloyo [66.181.161.198] 2024-03-14 11:54:21

Монголын төрийг МАН биш Сү, Од, Ээтэний бүлэглэл эвсэн тонож удирдаж бн шүү дээ.

Зочин [43.242.243.204] 2024-03-14 09:51:31

Хөөе цагаан суврагаа авья

Зочин [66.181.161.61] 2024-03-14 08:45:21

Тавантолгойг таньд үлдээсэн гэдэг нь ердөө сонгуулийн пи ар шүү дээ. Чухамдаа бол улсаа хохироосон.

Зочин [202.9.46.51] 2024-03-16 07:10:11

Үнэн

Зочин [139.5.216.141] 2024-03-14 09:06:53

Тэр төсөлд оруулах хөрөнгө оруулалт 4 тэрбум $ бөгөөд энэ хөрөнгө оруулалтандаа Энержи Ресурсын Ухаахудагт оруулсан гэх 1 тэрбум доллороо тооцож байсан нь луйварын арагчлал байсан шүү


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.