СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулах, ил тод болгох зорилго бүхий хуулийн төсөлд санал авч байна
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийг боловсруулсан.
Энэ нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийг боловсронгуй болгох, Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны үйл ажиллагааг сайжруулж, ил тод болгох, иргэд, оршин суугчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
Та тус хуулийн төсөлтэй танилцаж, ЭНД дарж саналаа өгөх боломжтой.
Эх сурвалж: ХЗДХЯ
Сэтгэгдэл
Батмөнх [139.5.217.80] 2024-03-19 22:45:40
Сөх ажил муу өдөр бүр цэвэрлэгээ хиидэггүй орц бохир жижүүр нэртэй архи ууссан нөхөд орцны үүдний нүхэнд амьдарч бна мөнгө хураасан ашигласан тайлангаа тавьдаггүй
Эрза [202.21.108.41] 2024-03-19 21:18:22
СӨХ.ийн үыл ажиллагааг сайжруулах хэрэгтэй байна.Цэвэрлэгөө маш хангалтгүй.
Магнай [199.119.233.197] 2024-03-19 02:24:39
СӨХ гэж хэрэггүй юмыг татан буулгаа
зочин [66.181.186.168] 2024-03-18 20:30:30
СӨХ ер нь хэрэгтэй юу? СӨХ гэж ядаргаатай хэл амтай, хэрүүлтэй, өндөр цалин авдаг мөртлөө юу ч хийдэггүй, хэрүүл хийсэн аймаар хүмүүс байна уу?