Сайншандад 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн шүүх хурлыг энэ сарын 29-нд товлов

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Г-д холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 19-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, дараагийн хурлыг 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт хийхээр товлосон байна.

Прокуророос Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн

  • 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/,
  • 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/,
  • 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.228] 2024-03-21 04:35:00

Aluurchind uhel!!!

Миний бодол [66.181.190.229] 2024-03-19 19:16:28

Энэ хэргийг ногоон автобусны сенсацыг дарах зорилготой захилгаар хүний адгийг хөлсөлж аваад хүний амь бүрэлгэсэн гэж үзэж байнаа УЛС ТӨРЧИДӨӨ. Яахаараа жирийн 1 сэтгүүлч гэмт хэрэгтний байршлыг мэдээд бүр цахим сүлжээгээр тараагаад явж байдаг юм?!. Бас хаанаас ч юм гэмт хэрэгтнийг анхны хэргээ үйлдэхэд нь барьж авч байсан гэх цагдаа нь гарч ирээд сурвалжилга өгөөд тэрийг нь мэдээ болгож бэлтгээд энэ тэрүүгээр баахан цацсан ш дээ хогийн муу халтар сэтгүүлчдээ. Гэтэл жирийн нэг залуу олон жилийн өмнө дүүг нь зэрлэгээр хөнөөсөн гэх мэдээ олныг сэрдхийлгэм байсан ч тэр видео олон хүчтэй түгээгүй. Тэгэхээр энэ бол захиалгатай, зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байна шүү Ардын намаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.