Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!

Aдмин / Хууль

Улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуулийн хуанлийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүлээлгэж өглөө. Тэдгээр мөрийн хөтөлбөрийг ҮАГ хянаж, дүгнэлт гаргана. Тэр дүгнэлтийг Ерөнхий аудитор гарын үсэг зурж баталгаажуулна. Ийм хуультай.

Энэ удаад ч УИХ 2024 оны сонгуульд оролцох нам эвслүүдэд ҮАГ-аас мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах аудитын мэдээллийг сар шахмын өмнө хүргүүлсэн. Түүндээ “...Улс төрийн нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон УИХ-аас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг­тэй нийцэж байгаа эсэх, санхүүгийн эх үүсвэр шаардсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гарах зардлын үр дүн Төсвийн тогтвортой байдлын шаардлагад нийцэж байгаа эсэх харгалзан үзэх ёстой” гэжээ. Улс төрийн нам, эвслүүд энэ дагуу мө­рийн хөтөлбөрөө боловсруулж ҮАГ-т хүргүүлээд байна. Харин ту­хайн мөрийн хөтөлбөр нь “...УИХ-ын сонгуулийн тухай хуульд заа­сан шаардлагыг хангаагүй” гэж үзсэн то­хиол­долд та хоногийн дотор зөрч­лийг арилгуулж, дахин дүгнэлт гаргана.

Тэгвэл энэ эрх мэдэл дээр сууж, төрийн аудитыг хэрэгжүүлж, мөрийн хөтөлбөрүүдийг гарын үсгээрээ баталгаажуулах Ерөнхий аудитор нь “асуудал”-тай байна.

Учрыг ухвал, Ерөнхий аудитороор 2019 оны тавдугаар сараас хойш ажилласан Д.Занданбат өнгөрсөн оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүнийг “...Энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр чөлөөлөгдсөн” гэх мэдээлэл яригдсан. Д.Занданбатын өргөдлийг УИХ-ын чуулганаар 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд хэлэлцээд гишүүдийн 73 хувийн саналаар хүлээн авч, ажлаас нь чөлөөлсөн.
Д.Занданбат ингэж ажлаа өгөхийнхөө өмнөх өдөр тушаал гаргаж Д.Загджавыг Ерөнхий аудиторын орлогчоор томилсон.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр Ерөнхий аудиторын ширээн дээр сууж байгаад нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авч буй Д.Загджав энэ албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байгаа бөгөөд Ерөнхий аудиторын орлогчийн албан тушаалтай хүн юм.

Тэгэхээр УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх нам, эсвлүүдийн мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргах эрх бүхий субьект буюу Ерөнхий аудиторын албан тушаал эзгүй байна гэсэн үг.

Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар нь Ерөнхий аудитор Д.Занданбатыг ингэж чөлөөлснөөс хойш нэг сарын дотор дараагийн хүнийг санал болгож УИХ-аар томилуулах үүрэгтэй юм байна. Төрийн аудитын тухай хуулийн 28.4-т “...Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эсхүл хугацаанаас өмнө чөлөөлсөн, огцруулсан бол УИХ энэ хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторыг 30 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор нөхөн томилно” гэж заасан байдаг.

Гэхдээ өнөөг хүртэл Д.Загджаваар үүрэг гүйцэтгүүлж байгааг Төрийн аудитын тухай хуулийн 29.2-т “...Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ зарим хэсгийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч болон тэргүүлэх аудиторт шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь Монгол Улсын Ерөнхий аудиторыг энэ хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар тайлбарлаж болох юм. Гэвч энэхүү үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий аудиторын эрхийг хэрэгжүүлснээс үүдэж гарах эрсдэлийг хааж чадахгүй шүү дээ. Яагаад гэхээр одоо төрийн аудитын байгууллага Ерөнхий аудиторгүй байна. Тэгээд бас “...Ерөнхий аудитор энэ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ зарим хэсгийг Ерөнхий аудиторын орлогч болон тэргүүлэх аудиторт шилжүүлж болох” гэсэнд УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргах эрх үүрэг багтах учиргүй юм байна. Тиймээс “…Жинхлээгүй Ерөнхий аудиторт мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу” гэдэг эргэлзээтэй асуулт гарч ирээд байгаа юм. Нэг үгээр хэлбэл, үүрэг гүйцэтгэгчийн хянаж баталгаажуулсан аудитын дүгнэлт хүчинтэй эсэх дээр эргэлзээ үүсэхээр байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:54

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:54

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ОРЛОГЧ ДАРГЫГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ [202.179.24.40] 2024-03-27 11:57:21

БУРУУ , АЛДААТАЙ, ЗОРИУД ТӨӨРӨГДҮҮЛСЭН. , НОЦТОЙ ҮР ДАГАВАРТАЙ МӨРИЙН ХӨТӨЛБАР ХҮЛЭЭЖ АВЧ ТАМГА ДАРЖ АЛБАЖУУЛЧИХВАЛ ЭРГЭЭД НЭНЭ ХҮНТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛОМЖ БАЙХ УУ. ОРЛОГЧ ДАРГЫГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ ХҮН ШД.

Яана даа [203.91.116.130] 2024-03-27 10:42:20

Энэ Загджав лалар Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн дарга байсан биз дээ, хэдийдээ бас аудит болчихов оо. бузрын авилгач сда дандаа том албан тушаал дээр очих юм аа. яасан ханаж цаддаггүй новш вэ.

Зочин [103.9.90.130] 2024-03-27 09:24:42

хулгайч

Зочин [202.9.46.78] 2024-03-27 08:54:14

Ардчилсан намын Мөрийн хөтөлбөрт Оросын элчинг хөөж явуулна Г.Жуковын хөшөөг буулгана гэх мэтийн зүйл заалтууд орох байх

Иргэн [66.181.188.144] 2024-03-27 07:34:50

Загджав гэдэг нь цэвэр хүн мөн үү , Бас ашиг сонирхлын хэрэгт холбогдоод байсан биз дээ

Зочин [202.126.89.53] 2024-03-27 08:16:42

Угаасаа бүтэхгүй гар

Зочин [59.153.112.247] 2024-03-26 20:34:13

Мундаг эр бас аудийт хийжийншдэээ...

Зочин [66.181.161.233] 2024-03-26 20:15:45

Загджав чинь МАН ын улаан коммунист ш дээ

Зочин [202.55.188.41] 2024-03-26 20:01:04

Загджавыг зайлуул.луйварчин

БҮТЭН ДАМПУУ [202.179.24.40] 2024-03-26 16:16:55

ОРЛОГЧ ДАРГЫН ҮҮРГЫГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ .... ГЕНЕРАЛ ИССМУС ХҮН ШД...

Зочин [202.179.21.220] 2024-03-26 16:10:59

энэ юм болгонд сэлээд ажиллаад бдг хүмүүсийг ерөөсөө ойлгохгүй юмаа, Бурхан тэнгэр минь

irgen [202.9.40.4] 2024-03-26 14:48:05

Yaj bsan ch Turiin tolgoinoos buudaggui suganii usnuuded ymar chadvar.bolovsrol.zangarag bn ve.Sodbaatar.Zagdjav.Zandan shatar gesen ami haana bga uomnuud yaj uls orniig hugjuuleh uom be.Ardiin huuhduuded Bolovsrol.hel us buh chadvar bn.Tedend munge bhgui.hor nairuulj chadahgui bolhoor hugshin Uhma uud zuuraatai uheh uom bailgui.Zailaach

Зочин [202.126.89.53] 2024-03-27 08:17:58

Аль ч төрд байж бдг бузрын амьтан МАН ы тавиул

Зочин [66.181.160.55] 2024-03-26 11:41:02

Загджав бол гурван өндрийн ЭЗЭН ...

Зочин [66.181.176.48] 2024-03-26 10:37:08

Чадвар нь хүрэх юм болов уу даа


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.