Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй автомашиныг зогсоон шалгах явцад жолооч И цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан байдаг.
Энэ оны 03 дугаар сарын 29-ний өдөр цахим орчинд “Санал зөрөлддөг гэхдээ биед нь халдаж болохгүй” гэх гарчигтай нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэлд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад “иргэн И нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” нөхцөл байдал тогтоогдсон тул зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан”-д зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:49
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:49
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [202.55.188.89] 2024-04-16 08:43:19
Буруу юм хийсэн хүнийг өмөөрөх гэсэнгүй! Тэгэхдээ Ард түмнээ торгохоо л чадна. Хулгайч Дарга нараа Чадахгүй шд...
Зочин [66.181.160.89] 2024-04-15 23:28:19
Зөв, хууль дүрмээ баримтлах ёстой
Зочин [83.254.132.244] 2024-04-15 15:15:07
Zuv,buur iluuch iheer torgoh heregtei.hen hen hundetgeltei bh heregtei