Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Камбожтой тоглоно

Aдмин / Спорт

Олон улсын хөлбөмбөгийн холбооны өдрөөр Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Камбожтой эзэн болон зочны нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. Эхний тоглолт ирэх зургадугаар сарын 7-нд Камбожийн Пномпень хотод, хариу тоглолтыг 11-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зохион байгуулах тов гарсан байна. Түүнчлэн манай шигшээ багийг ирэх есдүгээр сард 2027 оны Азийн хөлбөмбөгийн холбооны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолт, арваннэгдүгээр сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатны тоглолтууд хүлээж байгаа юм.

Тэгвэл Камбожтой хийх нөхөрсөг тоглолт нь дээрх хоёр тэмцээний өмнөх хамгийн том сорил болж буйгаараа онцлогтой ажээ. Эхний тоглолт зургадугаар сарын 7-ны 19:30 цагт /Улаанбаатарын цагаар/, хариу тоглолт 11-ний 17:00 цагт тус тус болно. Энэ Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн 2024 онд хийж буй гурав дахь нөхөрсөг тоглолт болж байна.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [66.181.167.4] 2024-04-19 12:30:52

Төлөгнүүд сайн ш дээ, өвсөн тэжээлтэй хөнгөн шингэн, хурдтай, техник ч давгүй байх, хожигдох л болох байх даа, манай шигшээ чинь гол хийлгүй хэдэн тоглолт болж байгаа гэлээ хэцүү л юм дуулдсан

Zochin [212.95.5.66] 2024-04-18 01:29:43

Aluulah ndee. 10: 0 hojigdonj onigoo boloh wiidee

Зочин [66.181.176.142] 2024-04-17 17:09:20

Барахгүй л бол ууд аа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.