Сүүлийн 5 жилд Засгийн газар 9 тэрбум долларын өр тавьжээ
Засгийн газар улс орны хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулахаар гадаадаас зээл тусламж авч өр үүсгэж буйгаа бонд гэж нэрлэдэг.
Бонд буюу өрийн бичиг бол тодорхой хэмжээний мөнгийг хугацаа, хүүтэйгээр зээлснийг гэрчлэх үнэт цаас юм.
Гэвч сонгуулийн суртал ухуулга болгон өрсөлдөгч намынхаа ЗГ-ын үед босгосон бондыг хүн бүрт хуваан авч үзэж өр ихэдлээ гэж сүржигнэн төрийн эрх мэдэлд үнэмлэхүй сонгогдсон цагаас өдий хүртэл 8 жил өнгөрчээ. Энэ хугацаанд ковид, хөл хорио, зарим улс орны дайны нөхцөл байдалд эдийн засаг савлахад хүргэсэн шалтгаан гарсан ч уул уурхайн түүхий эдийн эрэлт, үнэ, тээвэрлэлт нэмэгдсэнээр стратегийн ач холбогдолтой бүтээмжийн төслүүдээ үргэлжлүүлэн ахиулах чадамжгүй өр барагдуулах чиглэлд гагц анхаарал хандуулан улс төржилт, хямралыг үл гэтлэн төсөв, баялгийн хулгайг гааруулжээ. 2022 оны 12- р сард нүүрсний хулгайн асуудал сөхөгдөж 40 их наяд төгрөгтэй тэнцэх нүүрс бүртгэлгүй тээвэрлэгдсэн буюу төсөвт ороогүй хулгайн замаар орж тодорхой нэр бүхий улс төрчдийн нөлөө, оролцоо бий гэдгийг ч мэдэгдэж байв. Ийнхүү хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх үлгэрээр өр барагдуулах гэх ч түүнээс ч давах хэмжээний баялгаа хулгайд алдчихаад хоёр гуравхан хүнд хариуцлага тооцох аядаад асуудал намжмал байдал орсон.
Эрх баригчид “Ардчилсан намын үед тавьсан өрийг арай гэж барагдууллаа” хэмээн сайрхах ч ачир дээрээ өөрсдөө асар их өр зээлэнд улс орноо тавиад туучих шахав.
Сангийн яамны мэдээллээр Засгийн газар сүүлийн 5 жилд 9 тэрбум долларын өр тавьжээ. Чингис бондыг 6 нугалсантай тэнцэх их мөнгөөр Засгийн газар ганц ч үйлдвэр бариагүй. Өмнө нь эрх баригч намынхны сөрөг хүчнээ муучлан харлуулах гол арга барил нь бүх бондуудыг нийлүүлэн иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо гэж байсан байсан бол хэрвээ бүдүүлэг ч энэ аргаар өдгөө бодож үзвэл МАН засагласан жилүүдэд 15 сая доллар 1 дахин нугаларч хүн бүр 30 гаруй сая төгрөгийн өрөнд орсон. Сенчури нэртэй бондоор олон удаагийн өр төлбөр болох 2031 он хүртэл төлөгдөж дуусах хугацаатай 9 тэрбум ам доллар Монгол улсын хөгжил дэвшилд ямар нөлөөтэй, хэрхэн үр дүнд хүрч, үйлдвэржилт бүтээн байгуулалтад яаж ашиглагдах тайлан тооцоо ард түмэнд нээлттэй ил болох ёстой. Харамсалтай нь бондыг мөнгийг хөгжлийн банкаар дамжуулж бизнесүүдэд зээл олгох зарчмаар ажилладаг ч ихэнх улсын хурлын гишүүд хамаарал бүхий этгээдүүддээ элдэв сан нэрээр хуваарилаж өгөөд дуусгадаг бичигдээгүй, увайгүй хууль бус үйл ажиллагаа бий болсоор уджээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:18
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:18
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Иргэн [59.153.115.145] 2024-05-14 19:47:46
Хэцүү байна шүү! Өрөө шийдэх, гадаад бодлого дээрээ нэгдсэн байр суурьтай болох, төрийн урт хугацааны бодлого дээрээ намууд нэгдмээр байна. Эс бөгөөс иргэд маань гадаад зугтаагаад дууслаа. Хавдар, үхэл, авлига, ядуурал, осол, хулгай Монгол Улсыг эзэмдэж байна даа.
ЗОЧИН [103.10.22.170] 2024-05-13 21:46:55
ОЮУНЭРДЭНЭ ГЭХ МАН-ын ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИД,АВИЛГАЧДЫН ТОЛГГОЙЛОГЧ,ОРОЛЦОГЧ,ХАМГААЛАГЧ ХОГ ХООСОН АМЛАЖ,ХУЛГАЙ ХИЦГЭЭХ,ӨР ТАВЬЖ,УЛС,АРД ТҮМНИЙГ УЛАМ ЯДУУРУУЛАХААС ӨӨР ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ ДЭЭ.АРГАГҮЙ ДЭЭ,ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГ НЬ СОЦИАЛИЗМАА САНАГАЛЗСАН ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ,УСАН ТЭНЭГ,ХООСОН МАХАН ТОЛГОЙНУУД ШҮҮ ДЭЭ.ТӨР ЗАСГИЙН УДИРДАГЧИД ИНЖЕНЕРҮҮД БАЙЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ,ХӨГЖИЛ ЯВНА."ХҮНИЙГ БУРХАН БҮТЭЭЖ,БУСДЫГ ИНЖЕНЕРҮҮД БҮТЭЭСЭН" ГЭДЭГ ЮУТАЙ ҮНЭН.ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР БҮТЭЭГДЭЖ БУЙ ГАЙХАМШГУУДЫГ ЗӨВХӨН ИНЖЕНЕРҮҮД БҮТЭЭЖ БУЙ.ЭНЭ МАНАЙ ХЭД ШИГ ГАЛЧ,ХАРВАРДАД ЖИЛИЙН ДАМЖААНД СУУСАН,ЦЭРГИЙН УЛС ТӨРИЙН СУРГУУЛИЙН ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ НҮДНИЙ БУЛАЙНУУД УЛС ОРНЫГ ЯАЖ АВЧ ЯВЖ ХӨГЖҮҮЛЭХ ЮМ БЭ.УХААН ХҮРЭХГҮЙ,ТОЛГОЙ АЖИЛЛАХГҮЙ Ш ДЭЭ.ХУЛГАЙ ХИЙХИЙГ Л БОДНО.
Зочин [202.126.90.245] 2024-05-13 16:26:28
Өр тавьж байж хийсэн ажил нь түүнтэйгээ зэрэгцэх байхаа урд тависан өр идсэн уусныг төлж тэглэж өгсөн нь үүнээс илүү тоо харагдсан шүү
Зочин [202.9.40.240] 2024-05-13 11:47:14
Энэ луйварчингуудыг л бүрмөсөн арчиж хаяна шүү манайхаааан. Залуучуудаа саналаа итэвхтэй өгөөрэй. Малчдаа хулгайчуудад бүү хуурт баахан өрөнд унагаагаад эхэлчлээ ухаараач ах дүүс минь
Зочин [202.126.91.227] 2024-05-13 11:34:41
Өр зээл тавихаас өөр чадваргүй, яасан арчаагүй төр вэ. Чаддаг, мэдлэг, мэргэжлийн хүнээр нь ажлыг, яамдыг удирдуулж болдоггүй юм байх даа
Монголын бизнесийн онцлог гэх үү дээ. [66.181.160.37] 2024-05-13 11:31:25
1-т, Монголд юм үйлдвэрлэхГҮЙ болохлээр борлуулах зүйл БАЙХГҮЙ. 2-т, Хятад,Орос 2 бараагаа дэлхийн зах зээлийн үнээр БИШ, харин хоорондоо хэлэлцэж тогтоосон БАГА үнээр зардаг учир Монголд бүтээсэн ИХЭНХ бүтээгдэхүүн БАГА үнээр борлогдох болдог. 3-т, Монголын байрлал дэлхийн мухарт ба далайгүй учир Монголоос бараа тээвэрлэх ҮНЭТЭЙ болчихдог.
Иргэн [139.5.218.91] 2024-05-13 11:13:00
Өр тавиад ,ядуурал улам нэмэгдээд байна.Ядууралтай тэмцэнэ гээд байсан .юу болсон бэ?
Зочин [202.9.46.74] 2024-05-13 11:02:06
Монгол улсын газар нутаг эрдэс баялгийг америк хятад гэсэн ломбарданд барьцаанд тавьж зээл авсаар байна.
зочин [202.126.89.248] 2024-05-13 09:53:43
Хууль нь чанга биш байхад хэн ч гарсан ялгаагүй цаазын хуулийг сэргээх хэрэгтэй
Зочин [103.212.116.175] 2024-05-13 09:18:55
МАН одоо сөнөвөл таарна,яг үнэндээ бол МУ өрийн дарамтанд бүрэн орсон,
Зочин [139.5.218.124] 2024-05-13 08:44:46
Одоогийн засгын шазарт урьд өмнө ажилаж бгаагуй шуналтангууд хожим хойдохыг бодлхгуй аюултай улсууд ажилаж ба ялангуяа энэ амарбаясглан бол бөөн аюул тарьж ба тар тумэнд
Зочин [202.126.90.161] 2024-05-13 02:03:43
Энэ хулгайчуудыг тавьсан өрийг нь төлүүлэх хүчин гарч ирэх боловуу аль эсвэл бүр хөнтрөх улсууд гарч болвуу...