Сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ

Aдмин / Улстөр

Санал авах өдөр ажиллаж байгаа ажилтнуудад албан байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооноос санууллаа.

Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж байгаа иргэний сонгох эрхийг хангах, ажил олгогч санал авах өдөр ажилтнууддаа чөлөө олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс Сонгуулийн ерөнхий хороо хоёр удаагийн уулзалтыг зохион байгуулжээ. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Авто тээврийн үндэсний төв, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран уул уурхай, эрдэс баялгийн салбарын 30 гаруй удирдлагад танхимаар мэдээлэл өгсөн байна.

Мөн ачаа тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын 300 иргэнийг хамруулсан уулзалтыг цахимаар хийжээ. Уулзалтын хүрээнд оролцогчид сонгох эрхээ эдэлж чаддаггүй гэсэн асуудлыг хөндсөн тул хэд хэдэн санал санаачилга гаргаж, холбогдох газруудад хүргүүлсэн байна.

Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй тохиолдолд иргэнийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:01

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:01

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Иргэн [59.153.112.240] 2024-05-17 11:30:42

Хангалтай л үйлчидэг шдээ !!!!@цагуураа далд Санал хулггайлахаа болчихвол Зүгээр дээ.Ядаж үнэнчээр сайхан хэмжээндээ амьдар ч байгаад буцдаг болохсон доо!!!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.