НОТОЙ, НОЦТОЙ УЛС ТӨРЧИД: Нийгмийн манлайлгүй эмэгтэй гишүүдээс салах цаг болсон
УИХ-ын гишүүнээр удаа дараалан сонгогдож байгаа ч дорвитой хийж бүтээсэн ажилгүй хэмээн иргэдээс шүүмжлүүлдэг гишүүдийн нэг нь Г.Мөнхцэцэг. Тэрээр авлигалын асуудалд нэр холбогдсон уу хэмээн сайтуудад гарч байсан мэдээллийг эх сурвалж болгон эргэн сануулж байна. 2021-07-09 Ergelt.mn мэдээллийн сайтад бичигдсэнээр Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Замын-Үүд сумд ажиллах үеэрээ тус сумын төрийн албан хаагчдын авлига хээл хахуулийн хэрэг хэрээс хэтэрч байгааг мэдэгдэж тодорхой албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Эрүүгийн хэрэг үүсгэсэн нэр бүхий зургаан хүний нэг нь Цагдаагийн хошууч Х.Уранбаяр юм.
Цагдаагийн хошууч Х.Уранбаяр нь УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийн хадам дүү гэнэ. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Г.Мөнхцэцэг гишүүн өмнөх дөрвөн жил манай тойргоос сонгогдохдоо аймагтаа дорвитой хийсэн зүйлгүй. Харин ч Замын-Үүдийн байж болох бүх газар ах, дүү хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсээ “чихсэн” сураг бий. Замын-Үүдийнхэн бүгд мэднэ дээ 2017 онд зүтгүүлсээр байгаад өөрийн төрсөн дүү Г.Мөнхтүвшинг манай суманд Хяналт прокуроороор тавьсан. Бас Г.Мөнхзул гэдэг дүү нь манай сумын нэгдсэн эмнэлэгт ажилладаг. Х.Уранбаяр сүүлийн жилүүдэд үндэслэлгүй хөлжсөн. Жижиг тэрэг ундаг байсан хүн жил гаруйн өмнөөс “Lexus 470” унах болсон. Зан харилцаа гэж авах юм байхгүй дээрэлхүү. Ард нь УИХ-ын гишүүн эгч нь байдаг болохоор тийм хэнхэг байдаг гэж Замын-Үүдийнхэн бүгд л ярьдаг" хэмээн www.ergelt.mn сайтад мэдээллэж байв.
Ийнхүү хамаатан садан гэр бүлээрээ нийлж Замын-Үүд сумд авлигалын торон хэлхээ үүсгэж хууль бусаар баяжсан этгээдүүдийг хууль шүүхийн байгууллагад эцэслэн шалгалгүй яагаад маш хурдан хугацаанд сулласан бэ? УИХ-ын гишүүн эгч нь үүнд нөлөөлсөн үү? Ямартай ч эл хэрэгт нэр холбогдсон Г.Мөнхцэцэг гишүүнийг дахин төрд сонгож болох эсэх нь тун эргэлзээтэй хэмээн хэвлэлүүдэд мэдээллэж байсныг эргэн сануулж байна.
Үнэндээ хүүхдийн эрхийн асуудлууд, эмэгтэйчүүдийн нийгмийн манлайллыг үзүүлж чадаагүй одоогийн эмэгтэй гишүүдээс салах цаг болсон гэж цахим орчинд иргэд дүгнэж байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:15:57
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:15:56
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Хулгайч монгол [66.181.178.213] 2024-05-17 11:30:34
Юу гэсэн үг бэ 2 удаа сонгогдсон шүлэгч ард түмний хайрт гишүүнийг тиймээ улныхаан сонгогч нэртэй цагаан цааснуудаа
Зочин [103.57.95.32] 2024-05-17 11:05:05
Ene emegtei bol odoo ih hurald bolnoo. Zugeer l goodbye.
Zochin [209.89.240.99] 2024-05-17 11:02:26
Ene shulegch huuhen ulsdaa nemer bolsongui Zohiolchoo hiigeed bsan ni deerdee