С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /05.17/ нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр 10:15 цагт эхлээд байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 16 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан, ажлын хэсгээс оруулж ирсэн найруулгын чанартай санал хураах үед гишүүд дараах байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -Энэ хууль төр нь хувийн хэвшилтэйгээ дахиад өрсөлдөж байгаа хууль болж байгаа шүү. Хувийн хэвшлүүд баяжих гээд байна, хувийн хэвшлүүд ашиг олоод байна гэх. Тэд маш их татвар төлдөг, маш их ажлын байр бий болгодог. Эмийн үнийг буулгах гээд байгааг ойлгож байна. Үнэ буулгах гэсэн та нарын сайхан санааны ард дарга нарын авлига дээд цэгтээ тулна. Дарга нарын оруулж ирсэн эмээр өрхийн эмнэлэг үйлчилдэг болно, дарга нарын авч ирсэн чанаргүй эмээр Монгол Улс үйлчлүүлэх болчихоод байгаа шүү. Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг, өрсөлддөг чинь хэрээс хэтэрлээ. Энэ хуулин дээр маш их асуудал гарна, авлига улам өснө гэдгийг анхааруулъя. Эрүүл мэндийн даатгалд хамруулж байгаа эмийн үнийг тодорхой хэмжээгээр хөнгөлөх маш олон арга байгаа шүү. Дэлхийн бүх улс орон хэрэглээд болж байна. Заавал төр бүгдийг худалдан авна гээд дайраад байх юм. Зах зээлийн зарчмаасаа ухарч байгаа хууль шүү.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад хэн нь хэн бэ гэдэг нь одоо харагдаж эхэлж байна. Эрүүл мэндийн яам өөрөө компанийн ашиг сонирхлын төвлөрөл болчихсон, аалзны тор мэт энэ зах зээл мафижсан гэдгийг шинжээчид, хянан шалгагч нар баримтаар гаргаад ирсэн. Зарим нэг компанийн төлөөлөл энд суучихаад аймаар юм ярьж байна шүү, болохгүй шүү дээ. Утасдаад энийг унагаарай гээд. Өмнөх парламентаар Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хэлэлцэхэд яг ингэж яриад унагасан. Түүн шиг хуулийг унагах бодлого одоо явж байна. Бид зөвхөн эмийн үнэ буулгах тухай яриагүй, эмийн чанарыг нэгдүгээрт тавьж байна. Эмийн лабораторио чанаржуулъя, энийгээ төр бодлогоор хяналтандаа аваад хувийн хэвшил гүйцэтгээд явъя. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эмийнхээ зах зээлийг бодлогоор бариад чанаржуулъя гэж байгаа. Одоо ямар ч хууль хэрэгжихгүй байгаа, хуулийн хугацаа дууссан байгаа. Эздийн төлөөлөл сууж байгаа нь харагдаад байна, одоо боль. Эмийн 70, 80 хувь нь чанаргүй эмийн лаборатори ажиллахгүй байна. Энэ хуулийг батлах ёстой шүү.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үед та нар энэ саналаа хэлэх ёстой байсан. Санал хураалттай холбоогүй асуудлаар байр суурь илэрхийлж байна гэв. Эцэст нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:14:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:14:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Иргэн [59.153.115.145] 2024-05-17 20:57:01
Эдийн засагт төрийн оролцоо ихсэн тусам улс хурдан дампуурдаг жамтай. Хүн төрлөхтөний түүх