УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ӨНӨӨДӨР тодорно

Aдмин / Улстөр

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны тавдугаар сарын 14- 20-ны өдрийг дуустал хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулахаар юм. Өөрөөр хэлбэл улс төрийн намууд маргааш хэн хэн тойрогт, хэн хэн жагсаалтад багтах нэрсийг зарлах юм. Тухайлбал, МАН-ын бага хурал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо маргааш хуралдаж нэр дэвшигчдийг тодорхой болгох юм. Нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж байгаа энэ хугацаанд нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүдээс мөнгө хөрөнгө шаардах, авах, нэр дэвшихэд намд өгөх мөнгөний ханш тогтоох зэрэг иргэний сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэл гаргасан.

Уг мэдэгдэлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт зааснаар нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д зааснаар нам сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон бусад аливаа хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ өгөхийг шаардах, авахыг тус тус хориглосон болно.

Үндсэн хуульт ардчиллын баталгаа болсон чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд сонгогддог нийтийн албан тушаалтан болох Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нь дээр дурдсан хууль бус үйлдэл гаргах, гаргахыг завдах нь Эрүүгийн хуульд заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг болно.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагаагаа хуулийн дагуу зохион байгуулах шаардлагатай болохыг мэдэгдье.Иргэний сонгох, сонгогдох эрхийг илтэд зөрчсөн дээр дурдсан хууль бус үйлдэл гаргасан, гаргахыг завдсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргахыг иргэд, сонгогчдод уриалсан юм.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:11:57

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:11:57

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

иргэн [59.153.112.240] 2024-05-20 12:10:41

Одоо ажилаа хаяад - ишиг хурга үнсээд үнхээд л баыгаа малаас дор хүн дүрснүүдийг Сонгох хэрэг байгаам уу????????Одоо Монголчуудаа Сэргэг Соргог байгаач ???????Иа нарт өгч байгаа мөнгө чинь бидний татварын мөнгө хулгайлаад л - урд нэг Худлаа нэр өгөөд л явж байна.!!!!!!!5 төрөгөнд хууртах худал Амлалтанд хууртахаа болцогоо Шударга -- улсаа аварцагаая Хог болоод ,Ирээдүйн бүрхэг боллоо Рдоо Зогсооё!!!!!!! бүү сонго хулгайчидийг !!!!!!!!

Зочин [59.153.115.150] 2024-05-20 21:23:40

Монголоо алдвал Харвард төгсөөд ч Монголоо хөгжүүлж чадахгүй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.