ЖИРИЙН ГИШҮҮД НЬ ЭРХ МЭДЭЛГҮЙ. МАН-АН УЛС ОРНЫГ ӨӨД ТАТАХ БОЛОЛЦООТОЙ ЮУ?

Aдмин / Улстөр

Монголын Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заагдсан.

Мөн “Улс төрийн намын тухай хууль”-д

Мөн улс төрийн намын тухай хуулийн 8.1.Нам гишүүдээ намын удирдах байгууллага, албан тушаал, сонгуульд нэр дэвших, сонгох, томилоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж, тэгш боломж олгоно. 8.2.2.гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангах;

8.4.Намын дүрэм, хөтөлбөрийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах болон сонгуульд нэр дэвшигчийг санал болгоход намын гишүүдийн оролцоог хангаж, саналыг сонсоно.

Гэсэн заалтуудыг өнгөрсөн жилүүдэд төрийн эрхийг барьж, УИХ-д төлөөлөл суулгасан улс төрийн намууд хэрхэн биелүүлж байгаа вэ? УИХ-ын сонгууль нэр дэвшигчдийг намын гишүүд, дэмжигчид өөрсдөө сонгох эрх зүйн зохицуулалт байсаар атал намын төлөөллийн төв байгууллага нэртэй хэдэн хүмүүс хуралдаж байгаад нэр дэвшигчдээ тодруулдаг байдал өөрчлөгдсөнгүй. Нам бол бүтэц учраас Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 УИХ-ын гишүүнтэй болох шинэ парламентад хэдэн хувь нь ард түмний хүсэл сонирхлыг илэрхийлж намын явцуу бүлэглэлд бус шударга ёсны талд зогсож чадах вэ? гэдэг асуудал эргэлзээ төрүүлсээр байна.

Мөн СЕХ, УДШ, УБЕГ зэрэг төрийн байгууллагууд намын дотоод асуудалд оролцохгүй, эсвэл намын шийдвэр учраас бидэнд хамаагүй гэх байдлаар зарим асуудалд хандаж ирсэн нь бэлээхэн буй “Монгол Улсын Үндсэн Хууль, Улс төрийн намын болон сонгуулийн тухай хууль”-удаа хэрэглэхээс цааргалах эсвэл залхуурч буйн алин болохыг тааварлах аргагүй.

Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл заалтаас.

9.8.Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийлгэж, жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан цахим хуудсандаа байршуулж олон нийт, гишүүд, дэмжигчдээ нээлттэй танилцуулж байна 26.3.2.төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах;


Сэтгэгдэл

Иргэн [103.212.118.97] 2024-05-27 14:23:51

Битгий талцаад хэрэлдээд амаа уралцаад бай !!!!!!! Олон юм хов шив гэлгүй 100 жил болсон МАН биш Ардчилалийн Залуучуудад Итгээч !!!!!!@ядаж та нар ч орж ажиллаж болно шдээ !!!!!!! Ардчилал гэхээр хэдхэн хүн гэж бодоод л байх юм.Бид нийтээрээ ардчилал Эрх чөлөөтэй байж сэтгэж ажилана биздээ!!!!!!!! одоо удирдаж байгаа намаа хараая !!!!! ү хэлвэл баривчилна өөрдийг нь буруу гэвэл Хорино тэгээд олн Залуучужд Улсаасаа гараад явёэн учраас МАН ийнхан давараад баыгаа м за юү хэрүүлчидээ ялзарсан тжэгүд ллллллл!!!!!!

БӨЫХ ЭОТ [66.181.167.254] 2024-05-27 10:59:07

ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ГИШҮҮН БОЛДОГ ЮМ УУ ?

Антагонист болчихгүй бол учир байнаа. [66.181.160.65] 2024-05-27 10:49:57

Хоорондоо тэрсэлдэн тэмцэлдээд нийгмээ хуваагаад БАЙХГҮЙ БОЛ улс орноо өөд нь татаад явчих боломж БАЙЖ Л таараа. Харин арсалдан үзэлцээд байвал ...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.