Л.Гантөмөр: АН сонгуульд бэлэн. Бид Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно

Aдмин / Улстөр

Ардчилсан Намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Намын дарга Л.Гантөмөр “Ардчилсан Нам ес дэх удаагийн Их хурлын сонгуульд оролцоход бэлэн байгаа. Бид дүрэм журмынхаа дагуу нэр дэвшигчдээ тодруулж, тавдугаар сарын 20-ны орой зарласан. 2016 онд АН бүсгүй ялагдаж, дөнгөн данган бүлэгтэй болсон. 2020 оны УИХ-ын, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн л адил ялагдсан.

Энэ удаагийн сонгуульд бол зөвхөн АН-ын сонгууль биш. Монголын ардчилал байх уу үгүй юу гэдгийг шийдэх сонгууль юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд манай намын удирдлагууд Монгол орноо 2-3 удаа бүтэн тойрч, бидний асуудал юунд байна вэ гэдгийг тодорхойлсон. Эдгээр асуудлыг шийдэх парламентыг сонгох сонгууль энэ удаагийнх юм. Монголын хамгийн том асуудал авлига юм. Авлигыг шийдэж чадах тэр бүрэлдэхүүнийг сонгоорой гэж АН-ын гишүүд санал гаргасан.

Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа намын гишүүдээсээ дараа нь аймаг, дүүргийн намын хороодоосоо асуусан. Эцэст нь сонгон шалгаруулах хороо байгуулж тэндээ шийдсэн.

Тойрогт нэр дэвшигчдээ гаргаж ирэхдээ дөрвөн удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, шийдэл, ард түмний хүлээлт зэргийг харгалзсан. Жишээ нь, ялагдаагүй Ерөнхийлөгч гэж бидний үзэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэвшүүлсэн. Монголд үйлдвэрлэл бий болгохгүй бол болохгүй гэдэг үүднээс үйлдвэрлэгч, инженерүүдийг дэвшүүлж байгаа. Хэлмэгдсэн Ерөнхий сайд гэж бид Н.Алтанхуягийг хэлдэг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг дэвшүүлсэн. Ард түмэн шинэ залуу, нэр цэвэр улстөрчийг хүлээж байгаа. Энэ хүлээлтэд хариу болгож бид хуучин улстөрчид болон төр засагт ажиллаж байсан хүмүүсээ хойш нь суулгасан.

Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ хүмүүс.

Ингээд манай нам тавдугаар сарын 25-нд намын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийн нэрсээ СЕХ-нд хүргүүлсэн. Одоо СЕХ АН-аас нэр дэвшигчдийг бүртгэж авах процесс явагдаж байгаа.

АН-ын нэг л шийдвэр байгаа. Намын даргын явуулсан нэрс нэг л байгаа” гэв.

АН-ын дарга Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Л.Гантөмөр дарга та яагаад жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн бэ. Жагсаалтаа ямар зарчмаар эрэмбэлсэн бэ?

-Сонгууль бол шийдэл болохоос сэтгэл хөдлөл биш. Жишээ нь, Н.Батсуурь гишүүн жагсаалтад орсон. Жагсаалтад орсон гишүүд хөдөө явж, бодлогоо танилцуулж ажиллах шаардлага байгаа юм. Жагсаалт гаргахдаа ардчиллын үзэл санааг тээгчид байх ёстой, найман жил шийдэж чадаагүй асуудлыг шийдэж чадах хүмүүс байх ёстой, нийгмийн төлөөлөл байх ёстой гэдэг зарчмыг баримталсан.

-Танай нам дотоод эв нэгдлээ хангаж чадаж байгаа юу. Энэ удаагийн сонгуульд дахин ялагдах магадлал байгаа юм биш үү?

-Ардчилсан Нам хамаагүй ялгаатай байдаг нам. Санал зөрсөн ч түүнийгээ ил хэлдэг. Бидний эв нэгдэл гэдэг бол олон ургалч үзлийн нэгдэл юм.

УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ 240 гаруй гишүүн ирүүлсэн. Үүнээс 120 орчим нь нэр дэвшиж чадалгүй үлдсэн. Тэдгээр хүмүүс эмоцио илэрхийлсэн. Тэр илэрхийлэл нь АН-ыг эв нэгдэлгүй мэт харагдуулж байгаа. Үнэндээ тэр илэрхийлэл өөрөө АН-ыг цааш нь эв нэгдэлтэйгээр явуулах юм. Бид ингэж л харж байгаа.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.197] 2024-05-30 17:22:10

Малчдын зээлийг тэглэ гэнэ. Популист байхаа болимоор ий. Хот хөдөөгөөр хүн ялгахгүй шүү.

Зочин [103.212.118.137] 2024-05-27 20:56:43

Одоо л ардчиллаа хамгаалах болж гэнэ дээ. Өөрсдөө л ардчиллаа завхруулж байгаа биз дээ. 30 жил та нар ийм л байлаа.

Зочин [124.158.108.74] 2024-05-27 18:02:24

онигоо


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.