Засгийн газар Ерөнхий сайд болон 22 сайд, 16 яамтай байхаар тусгагджээ.
Засгийн газар Ерөнхий сайд болон 22 сайд, 16 яамтай байх хуулийн төслийг 2024 оны 7 сарын 8-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар бүрдсэн парламентын гишүүд үнэмлэхээ гардаж, тангаргаа өргөсний дараа ийнхүү Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдэж байна. Эрх баригч МАН-ын зүгээс Ерөнхий сайдаар Л. Оюун-Эрдэнийг улираан томилох шийдвэрийг УИХ-аар хэлэлцүүлэн баталсан. Тэгвэл Ерөнхий сайд Засгийн газартаа сөрөг хүчин Ардчилсан нам, ХҮН намыг урьж ажиллуулахаар болж өчигдөр намын дарга нар санамж бичигт гарын үсэг зурахдаа Монгол Улсын хөгжлийн бодлогод нэгдмэл байр суурьтай байх бөгөөд үйл ажиллагаандаа харилцан хяналт тавьж ажиллахаар тохиролцсон байна.
Иргэдийн хувьд хамтарсан Засгийн газар байгуулагдахад өөр өөр байр суурьтай хандаж байна. Тухайлбал хамтарч Засаг байгуулах нь сөрөг хүчингүйдэх, авлигал ашиг сонирхолоор нэгдмэл явцуу бүлэглэл дахин үүсэхгүй гэх баталгаа байна уу? Хэмээн эргэлзэж байгаа бол талцал хуваагдал, маргаанаа хойш тавиад шуурхай ажиллаж улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахаас өөр сонголтгүй гэх байр суурь ч байгаа юм. Ямартай ч яам, сайд нарынхаа тоог нэмж дэд сайдгүй ажиллах Засгийн газарт эдийн засгийг солонгоруулах, үнийн өсөлтийг тогтворжуулах, эрүүл мэнд, боловсролын бодлогоо шинэчлэх, авлигалын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх гэх мэтчилэн маш олон ажлууд хүлээгдэж байна.
Ерөнхий сайдын танилцуулж буй төслөөр Засгийн газрын бүтэц:
1/Эдийн засаг, хөгжлийн яам;
2/Гадаад харилцааны яам;
3/Сангийн яам;
4/Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
5/Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
6/ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
7/Батлан хамгаалах яам;
8/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
9/Боловсролын яам;
10/Гэр бүл, хүний хөгжлийн яам;
11/Зам, тээврийн хөгжлийн яам;
12/Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
15/Эрчим хүчний яам;
16/Эрүүл мэндийн яам.
-Засгийн газрын бүрэлдэхүүн:
1. Монгол Улсын Ерөнхий сайд
2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
3. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
4. Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
7. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
8. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
9. Гадаад харилцааны сайд;
10. Сангийн сайд;
11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
14. Батлан хамгаалахын сайд;
15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
16. Боловсролын сайд;
17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;
18. Зам, тээврийн хөгжлийн сайд;
19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
22. Эрчим хүчний сайд;
23. Эрүүл мэндийн сайд;
Сэтгэгдэл
Aamii [59.153.113.149] 2024-07-09 21:53:32
Асуудлуудаа ялгаж салгаачээ. залуучуудын асуудал хүний хөгжлийн яаманд л харъяа баймаарсанж
Галт [139.5.216.43] 2024-07-09 19:16:59
бид ажил хий гээд сонгочихсон, ардаас нь гоншигноод хэрэггүй ажээ
Зараа [202.55.188.125] 2024-07-09 11:00:18
4 сая хүрэхгүй хүн амд арай олон сайд дарга, яамд тамгын газруудтай ккк. баахан хөдөлмөр, ардын баатаруудтай ч улс нь хөгждөггүй ээ. төрөөс ар өврийн хаалгаар олгогддог цол тэмдгийн талаар огт мэдэхгүй улс орнууд хөгжөөд л байх юм, сонин шүү
Иргэн [103.212.119.72] 2024-07-09 14:00:44
100 ямаанд 60 ухна гэж үүнийг л хэлнэ дээ.
Хөгшин төцөг [103.212.162.143] 2024-07-09 10:44:36
Тэр олон дарга нарын цалинг төр өгч чадах юм уу? Монгол "ӨР"-тэй гээд НҮБ-аас зарлаад байхад шүү.