Францын парламентын гишүүд Ерөнхий сайд Франсуа Байруд итгэл үзүүлэхээс татгалзаж, албан тушаалаас нь огцрууллаа

Aдмин / Гадаад мэдээ

Францын парламентын доод танхим болох Үндэсний ассамблейн гишүүд есдүгээр сарын 8-ны даваа гарагт Ерөнхий сайд Франсуа Байруд итгэл үзүүлэхээс татгалзаж, улмаар түүнийг албан тушаалаас нь огцруулав.

Өдгөө 74 настай Байру ердөө есөн сар Ерөнхий сайдын албан тушаал хашсан бөгөөд энэ хугацаанд төсвийн асуудал намын болон парламентын дотоод зөрчлийн гол сэдэв болжээ.

Санал хураалтын дүн:

  • Байругийн танхимд итгэл үзүүлсэн – 194 депутат

  • Итгэл үзүүлээгүй – 364 депутат

Санхүүгийн хямралын эсрэг төсвөө хамгаалахыг оролдсон ч бүтэлгүйтэв

Санал хураалтаас өмнө Байру Үндэсний ассемблейн яаралтай хуралдаанд 2026 оны төсвийн хэмнэлтийн төлөвлөгөөгөө хамгаалан дахин нэг удаа дэмжлэг хүсчээ.

Тэрбээр "44 тэрбум еврогийн төсвийн зардлыг танах, Францын төрийн өрийн аюул нь улсын оршихуйд заналхийлж байна" хэмээн мэдэгдэж, эдгээр арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Байру сөрөг хүчнийхэнд хандан "Та бүхэн энэ засгийн газрыг огцруулж болно. Гэхдээ бодит байдал, эдийн засгийн хямралыг арчиж чадахгүй." гэж мэдэгджээ.

Сөрөг хүчнүүд: "Засгийн газар нуран унах ёстой"

Санал хураалтын өмнө сөрөг хүчний төлөөлөгчдийн нэг Социалист намын гишүүн Борис Валло: "Хэрвээ Ерөнхийлөгч Эммануэль Макрон бидэнд итгэл хүлээлгэвэл бид улсыг удирдахад бэлэн байна" гэж мэдэгджээ.

"Үндэсний Нэгдэл" намын удирдагч Марин Ле Пен: Ерөнхийлөгчийг яаралтай парламентын ээлжит бус сонгууль зарлахыг уриалсан бөгөөд "Байру огцорсноор Францын 'хий үзэгдэл' болсон засгийн газрын тарчилгаа төгсөнө" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.