Трамп Ардчилсан намыг АНУ-д украин эмэгтэйг хөнөөсөн хэрэгт буруутгав

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 9-нд мэдэгдэл хийж, Украины дүрвэгч бүсгүйн амийг хөнөөсөн хэрэгт Ардчилсан намыг буруутгажээ. Түүний хэлснээр, Ардчилсан нам гэмт хэрэгтэй тууштай тэмцэхгүй байгаагаас ийм эмгэнэлт явдал болсон байна.

Вашингтоны захиргааны тэргүүн Трамп "Truth Social" нийгмийн сүлжээндээ дараах мэдэгдлийг нийтэлжээ: Тэрбээр "аймшигт бичлэг" үзсэн тухай дурдаж, тус бичлэг дээр "Шарлотт хотын нийтийн тээврээр зорчиж явсан залуу украин дүрвэгч эмэгтэй сэтгэцийн эмгэгтэй эрийн харгис халдлагад өртөж" буйг харсан хэмээн бичжээ.

Хэвлэлүүдэд өмнө нь мэдээлснээр, наймдугаар сарын 22-нд Декарлос Браун гэх америк эр трамвайгаар зорчиж явсан 23 настай, Украины дүрвэгч Ирина Заруцкаягийн бие хүйтэн мэсээр халдсан байна. Бүсгүй газар дээрээ нас барж, Брауныг дараа нь баривчилж, аллагын хэрэгт буруутган шалгаж эхэлжээ.

Трампын хэлснээр, уг халдлага үйлдсэн этгээд өмнө нь 14 удаа баривчлагдаж байсан рецидив гэмт хэрэгтэн бөгөөд ихэнх тохиолдолд шүүх түүнийг батлан даалтаар, мөнгө төлүүлэхгүйгээр суллаж байсан аж. Тэрбээр “Ийм гэмт хэрэгтнүүдийг хорих ёстой” гэж онцолсон байна.

Тэрбээр "Украины дүрвэгч бүсгүйн цус одоо Ардчилсан намын гарт байна. Учир нь тэд муу хүмүүсийг шоронд хорихоос татгалзсаар ирсэн" гэж мэдэгджээ.

Мөн Трамп уг хэрэгт Хойд Каролина мужийн өмнөх захирагч, одоо тус мужийн сенатын суудалд өрсөлдөж буй Ардчилсан намын гишүүн Рой Куперийг шууд хамаатай гэж үзэж буй аж.

Трамп "Хойд Каролина болон бүх мужид хууль, дэг журам хэрэгтэй. Үүнийг зөвхөн Бүгд Найрамдахчууд л хангаж чадна! Бас энэ аймшигтай эмгэнэлт хэрэг дээр гол хэвлэл мэдээллийн байгууллагууд яагаад дуугүй байна вэ?” гэж онцлон хэлжээ.

Тэрбээр мөн Бүгд Найрамдах намаас сенатын суудалд нэр дэвшиж буй Майк Уотлиг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Трамп өмнө нь Ирина Заруцкаягийн амийг хөнөөсөн хэргийг "аймшигт аллага" хэмээн нэрлэж, энэ хэргийн үнэн мөнийг тогтоохоо амалсан аж.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.