ӨНӨӨДӨР: МОРИН ХУУРЫН НААДАМ БОЛЖ БАЙНА

Aдмин / Орон нутаг

11:40 цагт: Морин хуурын олон улсын VII наадам Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд болж байна. Морин хуурын олон улсын наадмыг мэргэжлийн морин хуурчдын, морин хуур сонирхогчдын, морин хуур урлаачдын гэсэн 3 уралдаантай зохион байгуулж байна.

13:00 цагт: НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг И-баримт аппликэйшн болон “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулна.

-Сэлэнгэ аймгийн автомашин холбоог үүсгэн байгуулагч Отгонбаярын Жаргалсайханы нэрэмжит, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 100 жилийн ойд зориулсан автомашины бартаат замын уралдаан болно.


-Дорноговь аймгийн Алтанширээ, Баянхонгор аймгийн Баацагаан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Төв аймгийн Бүрэн, Сэргэлэн, Хэнтий аймгийн Норовлин, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 100 жилийн ой болж байна.


-Архангай аймагт АРА фестиваль үргэлжилж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.