УЛСЫН ТӨСВИЙН 88,9 ХУВИЙГ ТАТВАРЫН ОРЛОГО БҮРДҮҮЛЖ БАЙНА.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 (35.2%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.2 их наяд төгрөгт хүрч, 3.6 (34.2%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний хагас жилд12.9 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарчээ
Татварын нийт орлого 2024 оны эхний хагас жилд13.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.4 (35.1%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 1.7 (67.2%) их наяд төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 594.6 (27.3%) тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 376.4 (21.7%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 309.7 (17.3%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 141.4 (37.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
ЭХ СУРВАЛЖ:ҮСХ
Сэтгэгдэл
Иргэн [202.126.90.170] 2024-07-20 17:35:10
МАНгарууд татвар нэмээгүй бол орлого нэмэгдэх үү?