СЭРЭМЖЛҮҮЛЭГ Сайншанд, Замын-Үүд чиглэлийн авто замын зарим хэсэгт үер бууж, эвдэрчээ
Сайншанд, Замын-Үүд чиглэлийн авто замын 577-579, 597-598, 589-590, 634-635км-үүдэд өчигдөр үер бууж замын хөвөө, далангийн хажуу налуу угаагдах, шуудуу элсээр дүүрэх зэрэг эвдрэл үүсжээ.
Зам хариуцагч "Борхойн зам" ХХК авто замын бэлэн байдлыг хангуулахаар шуурхай ажиллаж байгаа тул иргэд, тээвэрчид анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүрийн гол, төвийн дундуур урсдаг Баянгол мөн үерлэсэн байна. Тус сум руу явахад олон жижиг голыг гардаг энэ чиглэлд хөдөлгөөн үйлдэж байгаа иргэд гол усны түвшин татартал хүлээхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулжээ.
Долдугаар сарын 22-23-нд Улаанбаатар, Тэрэлж, Багануур орчмоор, баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
Сэтгэгдэл