ДУНДГОВЬ: Сайнцагаан сумын 100 жилийн ойн баяр наадамд Улсын харцага Э.Даш түрүүлэв

Aдмин / Орон нутаг

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103 жил, Дундговь аймаг байгуулагдсаны 82 жил, Сайнцагаан сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадамд 64 бөх зодоглож, Эрдэнэдалай сумын уугуул, Улсын харцага Э.Даш түрүүлж, аймгийн заан Ш.Ганбаяр үзүүрлэлээ.

Барилдаанд тус аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Улсын харцага Л.Пүрэвжав, Эрдэнэдалай сумын уугуул, Улсын начин Э.Даш болон аймгийн цолтой 18 бөх зодоглосон юм.

Барилдааны шөвгийн дөрөвт Луус сумын уугуул, аймгийн начин С.Лундаа, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн харцага Ч.Чойжилсүрэн нар шалгаран барилдсан.

ЭХ СУРВАЛЖ:МОНЦАМЭ

Өсвөрийн бөхийн барилдаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, Хүмүүнлэг сургуулийн суралцагч С.Ламхүү түрүүлж, Дэлгэрхангай сумын харьяат, өсвөрийн залуу бөх А.Лувсанцэрэн үзүүрлэн, Улаанбаатар хотын харьяат, сумын начин Лхагвасүрэн, Сайнцагаан сумын харьяат Ц.Жанчивдорж нар шөвгийн дөрөвд шалгарчээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.