Сэлэнгэ, Эг, Зэлтгэр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60-90 см нэмэгджээ
Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Эг гол Хантай сум, Зэлтэр гол Түшиг сум орчимд усны түвшин өчигдрийнхөөс 60-90 см нэмэгдээд байна.
Сэлэнгэ мөрөн Хялгант баг Зүүнбүрэн сум орчимд усны түвшин маргааш 40-55 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул /Алтанбулаг/, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур/ голын усны түвшин 10-45 см нэмэгдэж, Туул гол дагуу, Хэрлэн /эх болон адаг хэсгээрээ/, Хурх, Үүр гол үерийн түвшинг 10-50 см даван үерлэж байна. Түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10-15 см давсан хэвээр байна.
Хэнтийн уулсаар ойрын өдрүүдэд бороотой байх төлөвтэй тул гол ус хальсан, үертэй байгаа энэ нөхцөл дээр дахин хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлалтай. Иймд иргэд, холбогдох мэргэжлийн байгууллагуудыг Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгийг байнга хүлээн авч, анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ зөвлөжээ.
эх сурвалж: монцамэ
Сэтгэгдэл