Олон улсын физикийн 54 дүгээр олимпиадад оролцож буй монгол сурагчид БАГААРАА МЕДАЛЬ хүртжээ
Иран улсын Исфахан хотод долдугаар сарын 21-29-нд Олон улсын физикийн 54 дүгээр олимпиад зохион байгуулагдаж байна.
Тус олимпиадад оролцож буй монгол сурагчид нэг мөнгө, дөрвөн хүрэл буюу бүгд медальт байранд шалгарчээ.
Тодруулбал
- Ганболдын Азжаргал МӨНГӨН медаль /Сант сургууль, 11 дүгээр анги/
- Соёлхүүгийн Атархүү ХҮРЭЛ /Сант сургууль, 12 дугаар анги/
- Гүрбазарын Батбаяр ХҮРЭЛ медаль /Шинэ-Үе сургууль, 11 дүгээр анги/
- Мөнхтулгын Мөнх-Оргил ХҮРЭЛ /1 дүгээр сургууль, 10 дугаар анги/
- Эрхэмбаярын Ичинбат ХҮРЭЛ медаль /Орхон аймаг, ЯШУТ сургууль, 10 дугаар анги/ тус тус медаль хүртсэнийг Монголын багийн ахлагч багш, Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн багш Г.Мөнхбаяр цахим хуудсандаа мэдээлжээ.
Гэрэл зургийг Munkhbayar Gombosuren хаягаас авав
Түүнчлэн Монголын багийн сурагчдын дасгалжуулагч багшаар
- Дасгалжуулагч багш Мягмарын Отгонбаатар /МУИС, ШУС-ийн багш/
- Дасгалжуулагч багш Цэдэнбалжирын Энхбат /ШУА, ФТХ/
- Ажиглагч Начингийн Оюунчимэг /УБ хот, 1-р сургуулийн багш/ нар ажиллаж байна.
Гэрэл зургийг Munkhbayar Gombosuren хаягаас авав
Ташрамд дурдахад өнгөрсөн оны Олон улсын физикийн 53 дугаар олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль, нэг шагналт байр хүртэж байв.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
Сэтгэгдэл
Zochin [209.89.240.99] 2024-07-29 12:49:16
Amjilt gargasan bagsh suragchiddaa bayar hurgey. Ta nar maani mongol ulsaa hogjuuleh mongoliin ireedui shuu
Зочин [103.57.95.223] 2024-07-29 11:16:27
Физикийн багш хийдэггүй хүмүүс олон улсын олимпиадын багш болж харагдах нь угаасаа утгагүй. Хийдэг ганц, хэлдэг гурав гэж энэ юм. Нэр олж авах гэсэн муухай хулгай нар олон болжээ.
Иргэн [1.46.222.33] 2024-07-29 10:26:04
Баяр хүргэе, мундаг бна